Tuesday, February 4, 2014

~Модын бичвэрээс~

Сонсогч, үзэгч, уншигчид жинхэнэ урлагийн бүтээлийн утга учрыг олох гэж зүдрэх биш, харин уг бүтээлийг хүртсэнээрээ өөрийнхөө дотор руу живэх мэт болдог шиг Д.Наранцацрал хэмээх эмэгтэйтэй уулзсаны дараа би өөрийнхөө дотор руу живчихсэн. Живэхдээ бодсон минь; Цаи Мин-Ляний бүтээлд нэвтрэх гэж оюун бодлоо зарцуулах, эсвэл абсурд үзэгдлийн зангилааг олох гэж зүдчих нь чухамдаа тархиа, цаашлаад сэтгэл зүрхээ илжрүүлэх л явц байсан мэт. Тэрхүү үйл явцын маань эцсийн үр дүн нь бүх зүйлд зөв, буруу гэсэн дүгнэлт өгөх, энэ нь л гарцаагүй үнэн гэсэн утга олох төдий байсан гэж бодохоор эмгэнэлтэй. Бухимдаж, дарамттай санагдсан бүхнийг үзэн ядах нь үнэндээ тэр бүгдтэй хийсэн тэмцэл биш, харин ч ялагдал аж. Тэгээд ч юунд ч зөв, буруу гэсэн хоёрдмол утга байдаггүй бөгөөд эргэлзээ, зөрчил үгүй болсон цагт л амьдралын амтыг бид жинхэнээсээ хүртдэг бололтой. Утгагүй гэж бодож байсан бүхэн нь утгатай болж эхлэх тэр үеэс л хүн жинхэнэ ёсоор амьдарч эхэлдэг мэт...! Халуун биш бүлээхэн, онцгой биш эгэл эмэгтэй...

Номин Мод.

No comments: