Saturday, November 29, 2014

Амьдрал бол аялал юм

... гэдэг үг нэг тийм армантик санагддаг байж билээ. Цүнкээ үүрээл, дэлхий ертөнцөөр аялаал, гое гое юм идээл, зугаацаал явахын нэр гэж боддог байсан. Гэхдээ амьдрал бол нээрээ л аялал юм байна л даа. Гэхдээ арай утгаараа. Бид бүгд дандаа юуг нь ч мэдэхгүй ямархан нэг юмыг олохоор өөр дотроо, бусад дотор, бодлууд дундаа, мэдрэлийн сүлжээгээ нэвтлэн аялаад байдаг юм байна шүү дээ гэж бодоод байгаа. Хэзээ ч олохгүй тэр нэг юмыг хайх тэр үйл явц л яг амьдрал гэдэг нь ч юм уу. за мэдкү мэдкү, ойрд сэтгэл санааны тогтворгүй байдалд өртөөд гэцүүхэн л байна шүү. Холливууд явж жүжигчин ч болчмоор юм шиг, Хоукинг ахын ажлыг үргэлжлүүлээд Хар Нүх хоч авчмаар ч юм шиг, заза ерөөсөө унтлааа

Sunday, September 7, 2014

Цаг хугацаа

Блогтоо юм бичилгүй зөндөө удчихаж. 1 сар, 2 сар, 3 сар, 10, 20, 30 өдрүүд дэндүү хурдан өнгөрсөн байна. Аяллаас ирсний дараа төлөвлөөгүй амралттай нүүр тулчихсан. Тэгээд хэд хоног гэдсээ илж хэвтэж үзэх шив. Гое биш юм байна лээ. Хамгийн гомдмоор нь хэт их чөлөөт цагтай байхаар угаасаа юу ч хийж амждаггүй нэг хачин сонин бичигдээгүй дүрмээ дахиад өөрөө өөртөө батлачихсан. Цаг хугацаатай, өөртэйгөө уралдах тусам л илүү бүтээлч болдог юм уу даа... Амралт дуусав. Хоер хичээлд давхар явж үзэв. Хичээл тус бүр дотроо хэд хэдэн дэд хичээлүүдтэй. Хооронд нь давхцуулахгүй, давхцсан тохиолдолд алийг нь таслах вэ, багш нарын дургүйцэл зэрэг нь хичээлийн программаас илүү сэтгэлийг зовоосон. Гэлээ гэхдээ амжилттай даван туулсан. Хичээл сонгох дээр бас хялбар гэгддэгийг нь сонгосон байснаа гэнэт хамгийн хэцүүг нь сонгоцон. Өөрийгөө зовоомоор, хатуужуулмаар санагдаад. Хэдий болтол амар хялбар замыг сонгож амьдрах вэ дээ....


N:05

Its kind of stupid cause i get really jealous when i think of anyone else having you, when i dont even have you myself.

Friday, September 5, 2014

Тэгсагийн татаж байгаа тамхины утаан дунд ундаа уунгаа хоосролоо мэдрэн бичсэн нь ээлжит цэнкэрдэлт байлаа.

03.00-06.00 pm бол өдрийн хамгийн лазанковын үе юм. Юу ч хийж байсан гэнэт унтмаар санагдаж эхэлнэ. Тэгээд байж байснаа утга учиргүйдэлд автана. Ууршаад алга болохыг хүснэ. Unwanted, unloved санагдана. Минган кофе ууж, маруужин идлээ ч нэмэргүй. Харин хамгийн лазанковын газар бол Монголньюсын долоон давхар. Тэнд юм хийх санаатай очдог ч ихэнхдээ л тамхи татна. Бас "Урсгал"-ын хуушуур иднэ. Тагтан дээрээс блускай, цэнтрал, засгийн газрын ордон бас бус өндөр барилгууд, байшинг харж болно. Энэ нь сайхан санагддаг уу гэвэл үгүй. Эмх цэгцгүй, саарал хотын утга учиргүй бужигнаан, цухал төрүүлэм хоосон шуугиан л мэдрэгдэнэ. Гэсэн ч өндөр байшингийн тагт ч бай, өрөөнийхөө буланд ч байсан ялгаагүй л цэнкэртэнэ. Гээд яах вэ.

Wednesday, September 3, 2014

N:04

~No I don't want to mess this thing up I don't want to push too far~

Thursday, August 28, 2014

N:01

You do something to me that I can't explain. So would I be out of line if I said "I miss you"?

Tuesday, August 26, 2014

#Untitled-48

Би тэгж бгаад тэнэг битч юмаа. Иёоооё. Болдогсон бол бүх юмнаасаа сугарч гараад сүнсээрээ тэнүүчлээд явжийхиймсан, болдогсон бол шүү дээ. Хулан багш "Бла бла бла харамсахгүй тулд ядаж бла бла бла" гэсэн ч дараа нь ингээл өөрөөсөө sick&tired болоол, шиааал иргүү санагдаал суужийгаахгүюу. За тэгээд хүссэн, мэдэрснээ хийгээгүй байлаа ч дараа нь буюу энд ямар нэг пост хийжийхдаа бас л ингээд тэгчкү ингэчкү гээл өөртөө дур гутаад суужийх биз. Ядаргаатай тээ, хаха. Юу ч хийлээ гээд үр шимгүй болохоор нь л ингэж мэдрэгдэж бгаа нь илэрхий. Зүйлээс их юм, их юм байтугай юу ч хүлээхгүй байхын чухлыг хичнээн сонсовч, хүлээлтэд хүлэгдэхээ болимоор байгаа ч нэгэнт юу ч хүсэж, хүлээгээгүүм бол анхнаасаа юуг ч тэр хийх ямар хэрэгтэйн. Тиймаа? Яджийтал хүсэл, хүлээлт, цаг хугацаа, хэрэгцээ шаардлага, нөхцөл байдал энээ тэрээнд ердөөсөө захирагддаггүй нэг хэсэг вайна. Тэр тархинд бдгуу, зүрхэнд бдгуу? Ер нь зүрх, тархи хоёр чн тусдаа ч юмуу, цул ч юмуу хэн мэдлээ дээ... and it sucks~~

Friday, August 22, 2014

Алхана, юу ч болоогүй юм шиг

Унтсан чигтээ зүрх нь хаагдаж үхсэн хүмүүс ямар ч азтай юм бэ дээ. Эсвэл зам гарч яваад 80 км/ц-тай нисэх машинд дайруулаад тэр чигтээ халих ч бас аятайхан л тохиолдол шиг санагдах. Юу ч мэдэхгүй, төлөвлөхгүй байж байгаад тэгээд л алс болохсон... Дахиж бүхнийг хүчлэх тэнхэл бол одоохондоо алга л байна шүү. Хоосрох, хоосрол гэдэг үг хэзээ нэгтээ дүүрэн байсныг нь илтгэнэ. Гэхдээ юугаар дүүрэн байсныг хэн ч мэдэхгүй шиг хэзээнээс учиргүй их хоосрол хоосондоо зохицомгүй хүнд жингээр дарах болсныг бас хэлж чадахгүй. Гээд зугтана гэдэг чинь хамгийн ядарсан хувилбар. Яг үнэндээ хувилбар, сонголт гэж үнэхээр байдаг эсэх нь ч эргэлзээтэй, тээ. Карма карма карма?!

Saturday, August 16, 2014

Como Eu Me Sinto Quando

гэдэг нь португали хэлээр "how i feel when",,, гэсэн үг юм бналдаа.

Sunday, July 27, 2014

8 сар ирчихлээ гэж үү?

 ... арай ч бас 8 сар болчоогүй л байна  л даа, гэхдээ л бараг... Зун ингээл ингэж гэгээрнэ, тэгэж гэгээрнэ гээл лаг боддог ч (хм гэгээрсэн хүн үг дуугарна биз ээ энэ тал дээр) яг цагаа тулахаар өдөр хоног яаж өнгрөөд байгааг мэдэхээ байчих юм. Гэхдээ бие биенийгээ барьж бүтээлцэж байдаг гантиг чулуунуудтайгаа сайн сайхан дурсамж үйлдвэрлэсээр л байгаа нь гое хэрэг. Бороотой шороотой плэйтайм, Чамбай хүүхнийг ариуссан газраас нь очиж авсан нь, гол усны эрэг дээр салхилж суусан нь, Даваа гараг бүр долоон давхрын тагтан дээр гараад бундан наасан хүмүүсийнхээ оффисйг харах нь... зэрэг бүлгүүд үргэлжилсээр...
Ойрд нээрээ баахан ном зэрэг эхлүүлдэг, хуучин номоо ахин уншдаг өвчин хөдлөө юу даа
Энэ дээрх дуу болохоор Mood Indigo гээд Гондри ахын киноны саууундтрак байлаа. Та нөхөд юм бич л дээээ

Monday, June 30, 2014

Нэгдэх өдрийн ням гариг

Lovely bitches! Уржигдар iConcerts-оос ийм свийтэн хамтлаг нээж оловшт. Зургаан онд байгуулагдсан франц хамтлаг. Залуу нь аягүү урт сормуустай. Тийм болохоороо хамтлаг байгуулах гээд нэг сайт дээр зар тавиад хүүхнээ олсийм гсн. Cat Power, Karen Ann, Carla Bruni аниа нараас инспираац авсийм бхаа. Гэхдээ удаан сонсохоор бүх дуу нь адилхан, нэг тийм залхуутай хамтлаг бналээ. Бундан наацан хүн амьтандаа бол яахав "To be alone with you" гэх мэт ч юмуу дууг нь хааяа зориулангаа нэг сонсвол хөөрхөн л. Бундан гэснээс Шимээл маань ойрд ам л нээвэл Ө гээд орой залгахаар хамт бна гээд олдохоо ч байсан нь заримдаа гомдолтой санагдхийм, хүүхдүүд минь! Тэгээл нар буув уу үгүй юу харилаа, явлаа гээд биднийгээ сандаргадаг хүн чн шөнө дүлээр л гэртээ ордог болсийштээ. Гэчээд өглөө эрт ууланд гарах гэхээр гэрээ цэвэрлэх, ижий ааваа ачлахаа санадаг болчихоод бгаа шүү, нэг ийм хов бна. :p Өнөөдөр нэгдэх ч ням шиг санагдаад буй нь ажилгүй гэртээ хэвтэж байгаагийнх биз. Яджийтал гэрийхэн хөдөө яваад хэдэн өдөр хоол хийж, The Holiday-г хоёр зуун жаран найм дахиа үзэхээс өөр юм хийсэнгүүшт. Энийг манай италичууд "Dolce far niente" гэж хэлдийн. "Ид, залбир, хайрла"-дээр гардгийн. Аль намар эмнэлэгт хэвтэж байхдаа тал хүртэл нь уншаад энжойдож явснаа нэг мэдсэн хаагаад орхисон тэр номонд өнөөдөр нэг агаар салхи үзүүллээ. Нөгөө Элизабет чн ашрамдаа бясалгаж, өөрийгөө танин мэдэх аяллаа хийж яваа, одоогоор. Би ч гэсэн нэг тиймэрхүү мммм арай нэг гүн гүнзгий аялал хийхээр эртнээс бодож бгаа ч бүртгүүлэх гэж хоёр удаа оролдоод хулчийсан бна. Comfort zone-доо л жаргаад бжийх санаатай. Монгол дахь Випашяна бясалгалын төв одоогоор зун л 10 хоногийн бясалгалаа явуулж бгаан бналээ. (http://www.byasalgal.mn/) Энэ төвийн үүсгэгч нэг сайхан ахын ярилцлагыг Гоодаль-н 10 оны нэг зуны дугаараас уншчихаад их л импрэсд болжийсон, харин хавар ЧимиКа төвийнх нь тухайг, утсыг олж өгөөд, яв гээд. Ерөнхий хуваарь, дэг, бла благ нь уншсан чинь яаааг Элизабетийн бичсэн, байсан газартай адилхан юм бналээ. Ялгаатай нь бясалгалын 10 хоногтоо хэнтэй ч юу ч ярьж болохгүй. Гэхдээ яг энэ хэсэг л хамгийн таалагдаж, татаад бгаам. Бас өдөрт 10 цаг бясалгана гэсэн, бурхан мэн. Өөрийнхөө яах гээд бгаа, ямар учиртай нь мэдэгдэхгүй ядаргаатай байдлаасаа ангижирч, зугтах аргагүй өөртэйгөө, анир чимээгүйтэй байснаар эргэлзээнүүд, сүлжээснээс гарах арга олхийн болвуу л гэж... Ямар нэг юм хийхгүй бол нэг л биш вайгаад вайнаа. За тэгээд аниа нь гэнэт таг чиг болчихвол "цэвэрших"-ээр явсан л гэж мэдээрэй, хахахаха. Нээрээ би өнөөдөр фб-ээ хаацийшт. Хэр удаан тэсэх нь вэ, харна аа хүүрийг.

Thursday, June 26, 2014

Урсаад л...

Урсаад л, урсаад л байгаа өдрүүд.

 "Хавар, зун, намар, өвөл, дахиад л хавар..."


"Хамгийн хүйтэн ард үлдлээ,
Урин дулаан хичнээн сайхан. 
Даанч дахиад л намар болчихно. 
Зуурдын богинохон байна гэдгийг нь 
Мэдэх юм хойно, 
Зун болно гэдэг гунигтай."


Saturday, June 21, 2014

Юу ч юм бэ дээ, нэг бичвэр



Нэг тийм...
Тэр харцыг үргээхгүйсэн гэж догдлонгоо
Тийшээ, түүн рүү би ч бас тэгж ширтдэг байлуу?
Хоёр нууц гэнэт мөргөлдчихвөл бутарчихаж мэдэхээр эмзэг шиг...
Эсвэл...

Ц.Д

Ойрд американо уугаагүй удсан бна, хүүхдүүд ээ. Яагаад гэвэл эгч нь ажилгүй болоод гэртээ байх нь ихэссэн тул гадуур байнга явах хэрэггүй вайгаам. Нээрээ өглөө босож шалаа мөлхөж угааж бгаа. (Хэрвээ тэгвэл турна гэж манай дүү хэлсэн. Гэхдээ би турна гэж төлөвлөөгүй ч өглөө бүр шалаа мөлхөж угааж бгаа, тийн.)  Бас хааяа Сонтагын эсээнүүд, Милан Кундерагаа бага багаар шимжугаа. Уг нь номыг уучихдагсан, хэзээнээс ч ийм удаан уншдаг болсийн мээдкү. Энэ зуны төлөвлөгөөнд зөндөө олон их ном, жолооч болох, герман хэл сурах тухай гэх мэт гэх мэт ч бас л яг яахаа шийдэж чадахгүй, эргэлзээ гэдэг бол би юм гээээл яваадаагаа.

Чамайг зүгээр л харахыг хүсдэг 
Хармагцаа 
Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг
Хүргэмэгцээ
Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог
Тэвэрмэгцээ
Чиний уруулыг ганц л амсья гэж боддог 
Амсмагцаа 
Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд
Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог 
Бодмогцоо
Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг
Ямарт шаналсаар бас л дутуу үлддэг
Л.Ө

Өглөө эсвэл орой гарч гүйе гэхээр л ар талын хөлбөмбөгийн талбайд хүмүүс дандаа тоглож эсвэл тэмцээн хийж бхийн, тэр дэлхийн аварга маваргаа үзээд унтахад яадийн, ядаргаатайн. Гэснээс та нар яагаад ойрд блог дээрээ чалчихгүй бгаан? Аан? Ингээд байвал чинь устгаад хаячихна шүү энэ блогийг!! Өнөөдөр Мишээл бэйбитэй хоёулаа уулзмаар бсн чн зугаалга цэнгээнээр явчихийм даа :( Анжа, Оолоо хоёр минь хурдан ирээч, намайг аваач, хаашаа ч хамаагүй дагуулаад яваач, жихшиг. Нэээээх сайхан мартини уухийнсооон,,,

Isolation is not good for me
Isolation is not good for me,,,


Түүнд өдөр болгон амттай хоол хийж өгмөөр,,,

Friday, June 20, 2014

Social Affairs

Өглөө номын сан орохоор гэрээс гарсан ч, дэмий тэнээд Department of Coffee and Social Affairs гэдэг кафед хүрч очив. Номын сангийн таг чимээгүй байдал нь тэсэхийн аргагүй гунигт санагддагийн учрыг ерөөсөө олохгүй юм. Кофе шопт бол юмаа хийгээд уйдахаараа хүмүүсийг хараад л, хажуудаа нэг аяга американо тавьчихаад суух илүү "зугаатай" биш гэж үү?

Гэснээс энэ кафед вай фай байхгүй тийм болохоор кофегоо уугаад хооронд ярьж сошиал бол гэсэн юм уу даа. Угаасаа эндэхийн хүмүүс алхмын зайтай ойрхон ширээнүүддээ дэргэдэх хүн бүү хэл кафен бүх хүн сонсохоор чанга ярилцаж суудаг хойно тэгээд бөөн бла бла бла...

Би дунд нь дэвтрээ гаргаж чухам юм тэмдэглэнгээ, TIME сэтгүүлээ уншиж хэсэг суулаа. Тэгээд бодох нь ээ, гэхдээ бид хоорондоо ярихаа больсон, чихэвч зүүлээ, интернэтэд орлоо л гэх юм. Үнэндээ гэр бүл, ажил гээд хүмүүс хаа л бол хаана бөөгнөрөөд бөөн харилцаа үүсээд, өөртэйгээ байх ч цаг олдохгүй болсон үед ер нь яахаараа автобусны буудал дээр хүнтэй юм ярьсангүй гээд байгаа нийгэм бэ? гэж гэнэт "бухимдав". Хүний бараа хардаггүй, нөгөө тив бүү хэл саахалтын зайд холбогдоход хэцүү байсан болохоор л хэнтэй ч хамаагүй ярьдаг байсан болохоос одоо бид бөөн харилцаан дунд ороод эргээд түүнээс зугтаах болсон шиг л санагдах юм. Гүй тэгээд болсон болоогүй мэдээлэл "News will find us" гээл чихэлдэж орж ирээд... мэдкү, би лав их зовжийно оо, хэхэ.

За за, өглөө кофе уух гэж нэг ийм хачин юм бодож суулаа. Уг нь хажууд нэг хүн байсан бол бас бла бла бла гэчихсэн вай файгүй сайхан газар байна, бид нар ерөөсөө ярилцахаа больчихсон байгаа байхгүй юу гээд сууж байх биз.

Нээрэн та нар Papercuts-ийн шинэ цомгийг сонссон уу? Нэг хадаг барьчихъя.

Monday, May 26, 2014

Эдинбургийн салхи

Бүхий л олон нөхөд минь та нар блогтоо яагаад салхи оруулахаа болио вэ? Даруй хоёр сар өнгөрсөн байна шүү дээ. Юутай ч, энэ удаа би Эдинбургээс салхи оруулахаар шийдлээ.

Шотланд гэхээр уг нь Гласгоу, Абэрдин гээд хотууд байх ч яагаад ч юм би бодолгүйгээр Эдинбургийн тасалбар авчихсан юм. Гол нь highlands буюу онгон, дагшин байгалийг нь үзэхээр Их Британийн арлын хойд хэсгийг зорьсон минь энэ. Лондонгоос гараад Брайтон руу далайн эрэг рүү явж 2 өдөр наранд суугаад сүүлдээ бараг борлоод их амралтын байдалтай явтал Эдинбургт манан, будан дунд буусан шүү. Очмогц бороо ороод л, оройдоо эртний барилгууд, нарийн гудамжуудынх нь дээгүүр манантаад эвгүй юм билээ. Хар чулуугаар барьсан гэдэгчлэн энэ хотыг хараар үзэгддэг гэх. Бас Жорж, Викторийн эриний хийцтэй барилгууд нь Old Town, New Town гэх хоёр хэсгийг бүрдүүлэх ба ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн юм билээ. Үнэхээр, гудамжаар алхахаар Харри Поттерийн хэсэгт орчихсон мэт их сонин, би бүр байшингийнх чулуунд хүрч, имэрч үзлээ, хэхэ. Эхний орой буудлынхаа орчноор болон Princes Street гэх төв гудмаар нь алхаад таарсан. Автобусны өдрийн билет 3.50 паунд гэх ч буудал маань төвд, Эдинбургийн үзүүштэй газрууд руу 20, 30 минут алхаад л хүрчихээр тул авсан ч үгүй.

   Өглөө эртлэн боссон. Ер нь гэртээ биш болоод ч юм уу, өглөө 6 өнгөрөөгөөд л сэрчихээд байсан. Хамгийн түрүүнд ойроор нь Шотландын Үндэсний Галлерей орлоо. Дундад зууны үеийн шашны агуулгатай бүтээлүүд байх ба Шотландын Үндэсний Цуглуулга гэх өрөө доод давхарт нь байналээ. Ер нь улсын үндэсний галлерей нь нэг тийм "ерөнхий" агуулгатай, улс нийгмийн хувьд онцгой, ач холбогдолтой бүтээлүүд байдаг юм уу гэж бодох боллоо. Британийн Үндэсний Галлерей ч бас хэдэн өрөө дамнасан түүх, шашны агуулгатай бүтээлүүд ба нэр, алдар нь хэдийнэ цуурайтсан түүхэн зураг, баримлууд байдаг. Энэ нь нэг талаар тийм ч сонирхолтой биш гэдгээ би шуудхан хэлчихэж чадахгүй ингээд тойруулаад байгаа юм л даа. 


   Эндээс гараад City Art Centre гэх арай орчин үеийн галлерей руу явсан ч, замаараа Эдинбургийн цайз руу "хадуурчихсан". Уулын оройд сүндэрлэх энэ цайз бүр 12-р зуунд баригдсан гэх юм билээ. Зүг бүрт их буу өрсөн, дотроо Шотландын дайны музей гээд цэрэг, армийн түүх их харж болно. Олон зууны турш ингэж хадгалж үлдсэнийг нь бодохоор гайхам санагдаж байналээ. Хажуугаар килттэй цэрэг эрс зөрөөд л. Сониноос килт гэх энэ өмсгөл анхандаа даашинз шиг залгаа байж. Хонь малаа самнахад асар их дулаан ялгардаг, бас килт нь өөрөө хоньны ноосон тул ер нь эрчүүд нь өмд биш тийм хэлхгэр хувцас өмсдөг байсан нь манай дээл бас тийм учиртайн биш биз гэж бодоод өнгөрсөн. Сүүлд шотландууд Британийн армид ороод дайн, байлдаанд явахад килт нь юу, юугүй задарч унаад байж. Бүрэн өмсгөлөө эргүүлж өмсөхөд 15-20 минут зарцуулах тул Британьчууд хувцасыг нь одоогийнхоор цамц, юбка мэт салгаад тайлагдаад байхааргүй бүстэй болгосон нь энэ аж. Хөгжилтэй нь, килт өмсөөд дотуур өмд өмсөх эсэх нь хамаагүй байж. Эндээс үүдээд "Жинхэнэ Шотланд эр дотуур өмд өмсдөггүй" гэх шог үг гарчээ. 






Аа бас, санамсаргүй тэнэж яваад зогстол доор энэ их буугаараа юу юугүй буудах нь ээ. Тэгсэн 13.00 цагийн буудлага гэж угаасаа алдартай юм байна. Эрт үед бол усан онгоцуудад сигналь болох зорилгоор бууддаг байж, чимээ нь 3,2 км хүрдэг гээд. Одоо бэлгэдлийн чанартай, гэхдээ үндэсний хэмжээний хүндтэй ажиллагаа болжээ. 


Зиа, дараачийн нэгэн онцгой, чухал, тэмдэглүүштэй үйл явдал бол Виски тур байлаа. Шотланд виски гэж сонсч, ууж ирснээс биш үүх, түүхийг нь мэдэх биш. Ерөнхийдөө эртнээс уул, хадаар явдаг хонь, малаа хариулдаг байсны хувьд ийм чанга ундаа хийх болсон нь манай нэрмэл архитай төстэй мэт хальтхан санагдав. Шотландын аль хэсэгт хийснээс хамаараад вискиний үнэр, амт өөр байдаг юм байна. Өмнөд хэсэгт lowland буюу нам дор газар байх ба эндэхийн виски лемон зэрэг citrus төрлийн жимсний үнэр, амттай бол Хойд тийш highland болоод ирэхээр smoky гээд байгаам, нөгөө талаар самарны төрлийн үнэр, амттай гэх юм уу. Speyside гээд эргийнх болохоор жимс, ароматай, Islay бол Шотландын баруун эрэгт орших жижиг арал бөгөөд арай илүү хүчтэй маягийн вискитэй юм билээ. За тэгээд, Single malt бол яг нэг хөрөнгийн цэвэр виски бол Blended гэхээр хольмог гэхчлэн их олон хувааж байна. Ямартай ч, виски авахад шилийг нь хараад, хараад уншаад, уншаад ойлгодоггүй байсан бол одоо ядаж үнэр, амтыг нь гадарлахтай болов уу л гэж бодлоо. Хэдүүлээ одоо сонголтоо зөв хийж байна аа, кк.. Аа бас, сакэг ямрыг нь халаах, ямрыг нь хүйтэн уух уу гэдэгчлэн ёс, дэг байдаг бол вискиг та таашааж л байвал яаж уух нь хамаагүй гэдэг юм билээ. Гэхдээ уг нь дангаар нь уугаад, араас нь багахан ус уух нь хамгийн зөв юм гэсэн шүү. 
(Би ер нь Англид ирсэн биш ажил дээрээ байнга сакэны сургалтад суугаад, өөрөө гүйж очиж виски сонирхоод алкохолоор их мэргэшиж байна аа, хэхэ.) 
Бас нээрэн, вискиг өнгө, үнэрийг нь танихын тулд хөлгүй л болохоос дарсны мэт ийм хундаганд уудаг гэнэ. 

За ингэж явсаар хоол идээд байтал оройн 5н цаг болчихсон. Британьд 6 цагаас олон нийтийн газрууд хаана, 4.30-аас бараг сүүлийн ээлжээ оруулдаг болохоор ер нь үзэх газаргүй болчихож байгаам. Эдинбург бол бүр гудамж нь эзгүйрчих юм билээ. Гэхдээ гадаа гэгээтэй тул Calton Hill гэх уул руу алхлаа, тэндээс хот их гоё харагдана. 1400-гаад оны үед II Жеймс энэ өндөрлөгт их ач холбогдол өгч улс төр, нийгмийн түүхийг шингээсэн гэдэг. 
Зурагт байгаа баганууд бүхий хийц нь Шотландын Үндэсний Цогцолбор гэх ба 1800-гаад онд IV Жоржийн үед Напелеоны үеийн байлдаанд оролцсон дайчдад зориулсан аж. 

Товчхондоо эхний өдөр ингээд дуусав. Жижигхэн, авсаархан, 500хан мянган хүн оршин суудаг гэх Эдинбургт хэцүү нь цаг агаарын байдал. Монголд эрс, тэрс л гэдэг энд ёстой өглөө нар гараад л, өдөр бороо ороод, орой манан татаад байнгын салхилаад хэцүү юм билээ. Юун нөгөө бүрхэг, бороотой гэдэг Лондон маань хажууд нь хичнээн сайхан налгар санагдав, хэхэ. Өнөөдөр хүртэл бороотойд гарч алхахад ихээ дулаахан санагдаж байналээ. 

За хальт ийм сонин байна. Мэдрэмж, мэдээллүүдийг дараа нь эргэн хуваалцъя. ;) 

(Шотландууд үндэсний болон ардын хөгжмөө их сонсоно. Орчин үед ч уламжлалаа хадгалсан аялгуулаг дуутай санагдсан. Кэрин Полвэрт гэх энэ эмэгтэй их алдартай.)

Monday, March 24, 2014

Сүүнд явсан нь

Цаг хугацаа гэж... энэ халагласан үгнээс үнэхээр залхах хэрнээ ирээд хэдийнэ хагас жил болж гэж бодохоор өөр хэлэх үг олдохгүй юм, кк.. Анх ирэхэд харцаа хааш тогтоохоо мэдэхгүй, ийш тийш эргэлдэж, зүг чигийн баримжаа ч үгүй нөхөр явдаг байсан бол одоо арай дээрдээд өдрөөс, өдөрт дасч эхэлж байна. Тэр хэрээр Лондон сайхан санагдаж, дахиад хагас жил гаруйн дараа буцах болно гэж бодохоор л хорогдож байна гээч. Өвлийн уйт, бүүдгэр саарал, бороо, шуурга болсон өдрүүд аажмаар алсарч өглөө бүр нарны хурц гэрэл угтсан хавар цаг ирчихэж. Цэцэгс, модод өнгөө засах хараахан болоогүй ч урин цаг нэг л сайхан шүү дээ. Дагаад ipod дахь дуунуудаа ч бас шинэчлэхээр сууна.




Өглөө босоход гадаа бүр нэг сайхан харагдаад, сүүнд явангаа хэсэг алхав. Би чинь Лондонгийн өмнөд хэсэгт буюу харууд (расист утга агуулагүй болно) болоод ер нь дэвэн дэлхийн энд, тэндээс ирсэн гарууд ихтэй хэсэгт амьдардаг юм. Хэрэв англи хүмүүс байх аваас тэр нь хипстерүүд байж болох. Гэхдээ манай энэ хавьд хажуудаа цэцэрлэгт хүрээлэнтэй, гол замаасаа багахан зайд амар, тайван байдагт нь бүр дасаад хотын төв орохоороо бужигнаанаас төвөгшөөгөөд хөдөөний хүн шиг болчихсон байналээ, хэхэ.
Ер нь энэ шуугиан, ажил, хичээлийн Deadline дунд эргэлдсээр цаг хугацаа тийнхүү урсахыг ч анзаарах сөхөө бидэнд үгүй болж дээ, тийм ээ? Тэгээд хэзээ хойно л "Цаг хугацаа" гэж санаа алдахаас хэтрэхгүй юм. Ингэж бодохоор яг одоо, нэг гэж тоолоход өнгөрч байгаа энэ хормыг ч precious байлгамаар санагдаж, ширээний ард дэмий суухаа больмоор ч юм шиг. Тэгснээ The time you enjoy wasting is not wasted time гэсэн үгээр уриа хийгээд л байж байна даа.

(За за, ганц пост бичих гэтэл компьютер гажигтаж, асч унтраад бүр бодол сарниулчихлаа, юу ч хамаад биччихэв. Зүгээр нэг сайхан дуу нэмчихээд больё. :P)

Сансаактайгаа хоёулаа хө өө

Нэгдэх өдрийн нэр нь хүртэл даваа маваа гээд олон юм үглээд яншицгаахаар чинь давахад улам л хэцүү болийшт, юуг ч бай. Тийм ээ, миний охион? Угаасаа л нэгдэх ч бай, ням ч бай ялгаагүй шал утгагүйм чинь ямар ч янзын утга зохиож өгөөд, тэрэндээ баясаад явж байвал барав.

Эхний зогсоол
-Ширээ, Сансаак, заваан амттай кофе ба цэвэр ус. Аруун жилийн анкны хайрууд болох CSS, Cribs, White stripes, Those dancing days, Tilly and the wall эднүүсийг сонсож хөөрч баясав. Тэгжугаад амиа хорлолтын тухай сайн сайхан күүл юм бичмээр санагдав. Шинэ дугаараа харж, өмнөөс нь ичив, хөөрхий амьтан. Үнэн янкан дугаар. Хахаха. 

Дараагийн зогсоол-
Хурал хаана, хэзээ, ямар сэдэвтэй болох нь хамаагүй угаасаа л уйтгар гунигийн далай, залхаан цээрлүүлэлт шиг байх юм аа, нэгээс дээш цаг болохоороо, шэээт. Юун Хятад, Крым, Хуягаа ах. Яршиг гуай л бна. Ашиг сонирхол, төр улс, том хүмүүс ээ...

Тэрний дараагийн зогсоол-
Сайн сайхан хүмүүсийн гэгээн дор амьдрахаас гадна бас гэрлийн нь тусгалд зарим юмыг илүү тод харуулж, мэдрүүлдэгт талархая. Урлагийн бүтээл бол гүүр. Дотор луугаа нэвтэрдэг гүүр. Өөр тийшээ явуулдаг, харуулдаг байх л даа. Гэхдээ энэ бол ойрд санагдаж байгаа нь. Санагдана гэдэг чинь сахиусан тэнгэрүүдийн дохио, тийн.

Тэрний дараагийн дараагийн зогсоол
-Хуучин байшингийн урдах тоглоомын талбай, бас л сайхан муу хар нааз минь, тамхины утаа нь үүл мүүл болоод нанана. Тэгсагийн шинэ бүтээлийг алтан мартинигаар мялаав. Мартинид дуртай болгосон тэр эмэгтэй. Хааяадаа гэмших мэдрэмж төрдөг. Юм хэлмээр байдаг ч юу хэлэхээ мэддэггүй...

Тэрний дараагийн дараагийн дараагийн зогсоол-
Хэн нэгэн хүнд бундан наана, нөгөөх нь буцаагаад бас бундан барина гэдэг чинь бүхэлдээ химийн урвалаас өөр юу ч биш гэж боджихуй. Гэвч энэ нь жаалхүүхний гэнэхэээн тэнэг сэтгэгдэл юм биш байгаа? Гүэ тэгээд мөн байлаа ч яахуудээ. Ер нь тэгээд энэ химийн урвалын тухайд хэн маань ч доктор билээ дээ!? Улаан буйдангууд, эгдүүтэй хөөрхөн дэрнүүд, шар айрагны гашуун амт, бэлтгэлээ хийж буй хамтлагийн бөмбөрийн нүргээн, гитарын тээршаамаар гайтай чанга дуунууд...Бушуухан гарав.

Тэрний дараагийн дараагийн дараагийн дараагийн зогсоол-
Өөөө манай муу халуун дулаан, тамхины утаа хөшиглөсөн ирдаакц минь. Сэгсийсэн муу хар Сансаак минь. Шургуулга дүүрэн цаасан аяганууд минь. Тэнд хийгээд орхисон хайлсан шиклаад минь. Аль сарын өмнө уншина гэж зээлж авчирсан ч гар хүрээгүй арт сэтгүүлүүд минь. Өрвийсөн муу хэн минь, энэ минь, тэр минь. Хахахаха

Тэрний дараагийн дараагийн дараагийн дараагийн дараагийн зогсоол-
Энэ хэсгийг энд хүрээд зогсоё. Өнөөдрийн үлгэр ингээд жаргалаа. Жаргалтай бяцхан үрс минь. Жаргалтай дандаа хамтдаа. Цэнкэртсан байсан ч хамтдаа л байгуул сайхан.

Sunday, March 23, 2014

Уншсан, үзсэн, сонсснуудаас...

Он гараад уншсан ном, үзсэн кино, сонссон дуунуудаас таалсан хэдийнхээ талаар товчхон эндээ бичье

Short term 12

 Сэтгэл зүйн тулгамдсан асуудал бүхий өсвөр настнуудыг хамгаалах төвд ажилладаг 20 гаран насны залуухан бүсгүй гол дүр нь. Хэдийгээр эдгээр хүүхдүүд нь бусад хүний нүдэнд галзуу, солиотой, худлаа маяглаж байгаа мэт харагдаж магад ч яг үнэндээ эдгээр асуудлууд нь  хүүхдүүдээс өөрсдөөс нь бус эргэн тойрны олон мянган хүчин зүйлүүдээс болж буй гэдгийг ойлгож, тэднийг чин сэтгэлээсээ сонсож, хайрлаж чаддаг тэрхүү эмэгтэй ийм ажлыг сонгох болсон нь ч өөрийнх нь хэцүү өсвөр настай холбоотой. Түүнчлэн өөрөө бусдын тусын тулд байх ч өөрт нь асуудал тулгарахад орь ганцаар мэт санагдаж, хажууд нь байгаа агуу их хайраа үл тооно. Гэсэн хэдий ч аз жаргалтай л төгсдөг кино. (Энэ гол дүрийнх нь найз залуу нь бас өргөмөл ба өргөж авсан аав ээждээ үг хэлэх мөчийг нь үзээд уйлцан :p )

About time, Kill your darlings 2-н дүрүүдийн өмссөн хувцас, орон гэр, эд хогшилд нь дуралцан.
About time бол нэг үзэхэд л болмоор санагдсан. Цаг хугацааг хаашдаа хэзээ ч захирч чадахгүйгээс хойш энэний талаар төсөөлөөд ч яах юм билээ. Бидний нэгхэн шийдвэр цаашдын олон мянган юмсын эхлэл болдог гэж бодохоор....

Kill your darlings бол тэгээл Аллен Гинзберг нарын Бит-н төлөөлөл бүхий хэсэг залуусын алдаа онооны талаарх бодит түүхэнд суурилсан бүтээл. " Тохироо нь бүрдвэл хэн ч хорвоог өөрчилж чадна"



The best american essays 2013
Хэдийгээр шүүмжлэгчид энэхүү номыг дотроо аль болох өнөө цагийн асуудлууд тус бүрээс нэг төлөөлөл багтаах гэж хичээдгээс зарим эссе нь тийм ч сайн байдаггүй гэж бичсэн байх ч үнэхээр гое ном байна лээ. Хүмүүс яаж бичгийн арга барилаа тийм нягт нарийн нямбай төлөвлөж, урсгаж бичдэг байна аа. Одоо урьд урьдны жилүүдийнхийг киндл дээрээ татаж авч уншина гэсэн зорилт тавьсан байгаа.



Sophie's world
Философийн тухай цэгцтэй ойлголтыг амар хялбар зугаатай аргаар авч болох энэхүү номыг уншаад л байна даа. Унтахынхаа өмнө үсрээд л 6 минут уншихад л нэг мэдэхэд нүд автоматаар үсэгнээс үсэг рүү үсэрчихсэн, харин ухамсарт ухаан аль хэдийн нойрондоо явцан байхийм даа



Энэ болохоор зүгээр хөөрхөн дуу :)





Saturday, March 15, 2014

Тал кофе ба хазсан алим

Ширэлдсэн үс ба зэгэлтсэн цонх, улаан уруул ба шилэн аяга, хэлгүй сар ба унтарсан зуух, нойтон навч ба хиймэл нулимс, чихэртэй тараг ба номын хуудас, эрвээхэйтэй дэвүүр ба чулуун хүн, ирсэн захидал ба эсгий тоглоом, уранхай оймс ба инээмтгий хүүхдүүд, кофечин зөгий ба уурхайчин өт, талархах сэтгэл ба кармын хууль, жихүүн бороо ба тамхины утаа, нууцхан гуниг ба жаргалтай царай, хоосон найдвар ба нэрмэл архи, зэвэрсэн төмөр ба хуучин байшин, нарны мишээл ба зуурдын орон, оюуны оргазм ба нэхсэн дурсамж, харанхуй хонгил ба очтой харц, зургийн жааз ба хөрөг бичээс, мандала шивээс ба зэсэн бугуйвч, хүйтэн царай ба мухрын өрөө, урт зам ба хамтдаа жаргалтай, дулаан илч ба ууч сэтгэл, өвөөгийн үнэр ба домог яриа, гэрлийн бүрхүүл ба өнөөдөр орой, хүлээсэн сэтгэл ба ганцаардсан ширээ,,,

Saturday, March 8, 2014

Март

Американогийн эргэн тойрон хөөрөлддөг, бас биднүүстэй нэгддэг американо уудаг бүх эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэе! Бодвол та нар минь цэцэг, навчиндаа умбаад л хацар нь улаа бутарчихсан суугаа байх даа. Үгүй бол, нээх эмороод баярт дургүй, Март 8 ч гэх шиг нтэр гэчихсэн сууж байж бас мэднэ. Аль нь ч бай, жил бүрийн өдөр бүхэн ганц тохиох, онцгой юм хойно энэ гуравдугаар сарын 8 сайхан өнгөрч байгаа гэж итгэнэм. :)
Энэ өдрийг дундад ази, баруун европ, өмнөд америк хавиар тэмдэглээд нааш төв европ, скандинав, за энэ альбионы арал гээд ирвэл бүр ч тоодоггүй бололтой. Английн ард түмэн чинь ажлаа хийгээд л, алхаад л явж байна. Ер нь яахав, эмэгтэйчүүдийн эрхийг нэг өдөр хамгаалж өндөр байшинд хуралдаад, гэртээ цэцэг аваад дуусах биш эд нар үргэлж тэмцэж байдаг болоод тэр юм болов уу? Тэмцэж, жагсахын төлөө төрсөн хүмүүс шиг л байнга энд, тэнд цуглаад яриа, ухуулга хийж цаас тараагаад явдаг хүмүүс юм билээ. Эмэгтэйчүүд, цаашлаад жендерийн асуудлыг ч орхилгүй жагсдаг байлгүй, хэхэ. 
Харин надад бол өнөөдөр хавар ирсний дохио юу гэлтэй, босоод цонхоо нээхэд сайхан дулаан, нарлаг өдөр угтсан. Нар гарсан дээр гээд л хар шилээ баахан хайж олоод өөртөө мангар итгэлтэй гарч явлаа шд. Хийж, амжуулах багахан зүйл байгаа тул Лондон бриж рүү нүдээ гялбуулан алхалсаар одоо мэдээж аяга кооп олж аваад сууж байна. Гарахад орой болчих нь байх даа, 8-ны хоолоо хийгээд Муракамигийн Хаврын нэгэн өглөө 100 хувь төгс бүсгүйтэй таарсан тухайг уншвал бүр догь юм биш үү, тэ? :D 



Wednesday, March 5, 2014

New York, I love you

... гэж уулга алдах меч 4 хоногийн хугацаанд тоотой хэд тохиолдлоо. Цаc орж цаг агаар тун таагvй байсан ба эндэхийн хvйтэн нэг тийм ясанд нэвчиж байгаа нь мэдрэгдэх юм. Манай Монголынх болохоор нэг тийм cvлбэж байгаа юм шиг санагддийшд, тэ? Vзэж харья гэсэн бvхнээ биелvvлэхэд евлийн 4 едер арай л дутав. Тэгээд ч Эрх челеений хешее., Central park зэргээр зун зугаалахад илvv таатай биз ээ хэмээгээд энэ удаа алгасав. Metropolitan museum of art руу ороход оюутан бол тэдийг телех зэрэг тариф байх ч та еерийнхен л хvcлээр тел хэмээх нь аргагvй л сонголтыг эрхэмлэж, бvгдэд тэгш эрхийг олгохыг зорьдог улс гэдгийг нь илтгэз шиг. Яасан ч том музейв дээ! Бvтнээр нь vзье гэвээс бvхэл едер ч vл хvрэх мэт. Дундад зууны ихэс дээдсийн ерее, ханзны хэсэг, Азийн, Исламийн урлаг ба контемпопари арт хэсэгт нь жаал саатав. Нэг ереений дервен хана тус бvрт нь том даавуун дэлгэц байрлуулан "цаг хугацааны харгис чанар"-н илтгэх видео инсталляц явагдаж байв зэрэг сонирхолтой зvйлс даанч их. Дараа едрийн зогсоол бол алдарт MoMa. Орчин цагийн хамгийн шилдэг гэгдэх бvгдийг л еертее агуулах аж. Ван Гогийн Одод тvгсэн шене-ийн емне хvмvvc овоорон зогсоцгоож, шилэн хоргоны л ард байх естой зураг даа гэж шагширцгаана. Gaugin- ий бvтээлvvдээр нэг танхим vзмэр гаргасан ч зевхен гишvvд л орох естой гэв. Гэвч яг хажууд нь Isa Gensken хэмээх герман уран бvтээлчийн vзэсгэлэн гарч байх бегеед тvvний ертенцеер харин тухтайхан аялав. Юм юмыг л хийдэг эмэгтэй аж. Мен музейн зvгээс vнэгvй ашиглуулдаг mobile device их таалагдав. Авахдаа еерийн профайлаа vvcгэснээр хэдэн бvтээлийн тайлбар сонссон, аль улсынхыг илvv vзсэн зэрэг статистик гарахаас гадна зураг аваад хvccэн хvн рvvгээ мэйлдэж болдог нь ямар нэг тохиолдлоор камергvй явж буй хvнд тун тустай юм. Хамгийн доод давхрын хананаас сансрын нисгэгчийн хувцастай моделуудыг унжуулж, галан дээр нь баахан аяллын чемодан байрлуулсан нь удахгvй огторгуй ертенц руу аялна гээд байгаагийн билэгдэл юм уу гэж ойлгов. Харин орой нь The phantom of the opera vзсэн нь миний амьдралдаа харж байсан хамгийн сэтгэл догдлом зvйлсийн нэг байлаа. 3 цагийг суудал дээрээ арай чуу л тогтож енгреев. Тэр бvx хугацаанд би тайзан дээр дvрvv дийн дунд орж хамтдаа дуулсан юм шиг л санагднам. Хувцас хунар, гэрэлтvvлэг, дуучид, тавилт гээд бvгд утгаараа шоу.
Time square гэдэг нь эзлэх талбайгаараа бага хэдий ч тэнд байх xvн амын тоо бол дэндvv их. Зvcэн зvйлийн л хvмvvc холхих аж. Тэр дунд хvvхэлдэйн баатрын хувцастай хvмvvc хамт зургаа авуулахыг ятгана. Хаоин метронд орон гэргvй хvмvvc еерсдийн тvvxээ ярин менге гуйна. Бvx xvмvvc л завгvй байдаг хот юм даа.
Утас гацаад яг гое эгзэгтэй меч ( Украинууд Путины эсрэг жагсаал хийж байх зэрэг) бvpийг тэр бvр буулгаж чадсангvй. Одоо нэгэнт гэртээ харьж, хичээл номоо хийх цаг болжээ.

Monday, March 3, 2014

Лондонгийн музей

Өнөөдөр онц чухал ажилгүй байсан тул өглөө босоод хаачихаа бодож хэсэг суув. "Барбикан" гэгч европдоо алдартай урлагийн төвд очихыг зориод ерөөсөө амжихгүй байснаа санаад гарсан юм. Лондонгийн өмнөд хэсэгт амьдардаг би чинь автуусандаа суугаад Темза мөрнийг гатлан өнгөрмөгц байшин, барилга нь хамаагүй гоё болоод явчих юм. Хотын зүүн тийш ер нь хипстер маягийн, урлаг соёлын уур амьсгалтай гэдэг нь тэр бололтой. 
Автууснаас буутал Лондонгийн музей байна, тэнд гэж мэдээгүй л дээ. Үзэх төлөвлөгөөнд байсан ч, өнөөдөр гэж бодоогүй байсан юм. Тэгээд яахав, тэнэж яваа хүн чинь шууд л орлоо. Хувцас, цүнхээ үлдээх ёстой тул шүүгээнд 1 паунд төлөхөөс бусдаар үнэгүй. :) Энэ  хотын сайхан нь ихэнх галлерей, музей төлбөргүй байдагт хэнд талархмаар ч юм дээ. 
Хүн төрөлхтний мөр олдсон цагаас эхлээд Темза хэрхэн салбарлаж Лондон жижиг суурингаас эхлээд Ромын үе, дундад зууны үе, дайны үеийг яаж өнгөрүүлж өнөөг хүрсэн бэ гээд дарааллаар нь жижиг хэсгүүдэд хуваасан байна. Чулуун зэвсгийн үеийн эд зүйлс, хүн сүргийн оромжоос эхлээд өмсч яваа жинсэн өмд хүртэл тайлбарласан байналээ дээ. 
Чулуун зэвсэг
Музейд нэг сонирхолтой хэсэг байсан нь Лондонгийн хүн, амын тухай, соёлын талаар гэх үү дээ. Залуучуудын нэгдэл тэр хэсгийг тохижуулж, бүтээж гэнэ. Хотод амьдрахад автобусанд олон янзын хэл сонсдог, хэн ч намайг хувцасаар минь шүүн дүгнэдэггүй, заримдаа нийтийн тээвэр хүрэлцээгүй, цэцэрлэгт хүрээлэнгүүд гоё, ганцаараа явахад аюултай болж байгаа тухай гээд орчин цагийн Лондонд тохиолддог бүх л зүйлсийг өсвөр насны хүүхдүүд хэлсэн зураг, бичлэг байв. 
Хана дүүргэсэн том зургийн эвлүүлгэнд олон хүн байгаа хэрнээ хамгийн урд эгнээнд, бусдаас арай томоор хар арьст эмэгтэйг оруулсныг нь хараад нөгөө л арьс өнгөөр ялгаварлахгүй байх тухай ярих нь дээ гэж бодсон маань зөв байж. "Diversity" буюу олон талт байдал гэж толь бичигт байдаг энэ үг Лондонг бүхлээр нь илэрхийлмээр юм шиг санагдах болсныг хэлэх үү. Ази, африк, европ гээд зүсэн зүйлийн энэ олон хүн нэг хотод зохицон амьдарна гэдэг бас сонин шүү. Тэр утгаараа Лондонд ирвэл маш олон соёлыг харна, тэдгээрийн харилцаанд оролцогч болно, юмыг харах, хүлээж авах өнцөг тэлнэ. Найзын маань багш "Британьчууд өөрсдийгөө дэлхийн номер 1 үндэстэн гэж бодож, Лондонг дэлхийн төв гэж эртнээс үздэг байсан. Цагийн бүс буюу GMT 00:00 хүртэл Лондон байгаа бүсээс эхэлдгээс нь харж болно" гэсэн нь музейд явах үед анзаарагдлаа. Энэ хотыг алхаад тойроход 20 минут болдог байсан бол дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж суурьшиж өнөөдрийг бүтээсэн, хөрөнгө чинээ, үйлдвэрлэлээр Европын зарим орныг гүйцэхгүй байсан ч энд хамгийн олон хүн байсан гээд л түүнийгээ батлах гэж ихэд тайлбарлаж. 
Эртнээсээ өөрсдийгөө тэгж үзэж, түүндээ тохирсон бодлого явуулдаг, ажилладаг нь холын Улаанбаатараас ирсэн надад ямартай ч анзаарагдах болсон. Бид ажлын газраараа, байгаа хотоороо, байгаа улсаараа төсөөлж бодоод байдаг бол энд хүмүүс даяар хүрээнд ярих юм. "Монголд анх удаа" гэж эхэлдэг реклам одоо үнэхээр болих цаг нь болж, бид өөрсдийгөө олон улстай жишиж байхгүй бол гээд л американо эргүүлэх зууртаа хэнээрхэн бодож суулаа.
Дараа нь галлерейн хэсэгт урлагийн бүтээлүүдийг дэлгээд олон соёлын нэгдэл гэсэн санааг бас л харуулах юм. Н.Жанцанноров гуай 100 эрхэмд орохдоо "Үндэстэн соёлоо сурталчлахдаа хүний юмыг хүндэлж, биширч байж хүргэнэ үү гэхээс манайх цор ганц гайхамшиг, бусад нь юу ч биш гэж огт болохгүй" гэсэн нь санаанд орж байналээ. Манай Жавхлан гадны юу ч хэрэглэхээ болиод, ээтэн гутал, дээлээ өмсч, гэрт амьдраад удахгүй чулуун зэвсэг хэрэглээд, нас эцэслэхэд хээр талд хаягдаад дуусвал яана вэ? энэ чинь. Гол нь тэгээд манай сайн, сайхныг хэн ч мэдэхгүй тэр талдаа замхраад үгүйрвэл бүр яана вэ? Тэгэхээр л бусдыг хүндэлж, зэрэгцэн оршиж, таниулж үлдээх нь чухал юм уу даа гэсэн шүү юм бодоод гарч ирэв. 
Ер нь Лондонгийн музей түүхэн гэхээсээ илүү соёл, санааны цогцолбор юм уу даа гэж бодлоо доо. :) 
"Барбикан" руу очтол өнөөдөр тоглолт ч үгүй, галлерей нь ч хаалттай гэсэн хаалга мөргөөд буцсан. Харин жижиг, хямд болоод ч юм уу хөөрхөн номын дэлгүүр таараад Буковски, Берроуз олж авснаа тэврээд гэртээ ирлээ. 
Хэдэн зураг;