Saturday, February 15, 2014

My Valentine

Би болохоор өчигдөр юу хийсэн бэ гэвэл .... мм өглөө эртлэн босч гэрээс 15 км алслагдсан бидний нэршиж заншсанаар Шар Хад буюу Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төв орж тэнд 2 цаг гаран ангийнхантайгаа нийлж хичээлээ уншин биднийг азын тэнгэр ивээх болтугай мөн Шинийн 15-нд муу тавьж нүгэл үйлдэх багш ховор буй за хэмээсээр шалгалтандаа орцгоосон юм.  Уг нь өглөөгүүр эрт дуусчих байх гэж бодож байсан ч гарч ирээд цагаа хартал нэгэнт үдийн хоолны цаг болсон байсан тул ТВ аниа руу утас цохин хотын төвд хоолонд орохоор болов. Надад ТВ аниа "Бага эмотоод бай!" гээд номны зурагтай хөөрхөн дөрвөлжин шаклааднуудыг өгсөн :D Бас бид хоер цаасан дээр Сара, Ламберт, өөрсдийнхөө хөргийг зурсан юм байна. Тэгээд ТВ аниа ажлынхаа зүг, харин би номын сангийн зүг тус тусын жолоогоо залав. Урьд өдөр нь номын сан орж шалгалтанд бэлдэж байхдаа түр амсхийх гээд тэнд байсан Kinshu: Autumn Brocade хэмээх нэгэн номыг эхлүүлтэл бүр хамаг зүрх сэтгэл сороод хаяцан. Тэрийгээ дуусгахгүй юмаа гэхэд ядаж талд нь оруулья гэж бодоод очсон юм. Ирэх долоо хоногт очиж дуусгана аа. Тэгээд гэртээ ирээд урьд өдөр нь бараг унтаагүй байсан тул ханатлаа унтах шив дээ. Шөнийн 2 цагт сэрсэн. Валентин дууссан байсан.

Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт яараад ч яахав, тийм ээ? Тэгээд магадгүй дараагийн, магадгүй 3 жилийн дараа, магадгүй 6 жилийн дараа, магадгүй маргааш ч хэн нэгэнд зүрхэн хэлбэртэй шаклаад өгөөд хэн нэгнээс сарнай аваад хамтдаан хаа нэгтээ оройн хоол идээд хайр дурлалаа тунхаглаад сууж байх буй за <3

P.S Өнөөдөр З.Э бид хоер Бямбаа найруулагчийн "Хүй" богино хэмжээний кино ба "Хүсэл шунал" баримтат киног нь Dreamer's Day дээр үзсэн. Өөрөө дараа нь үзэгчдийн асуултанд хариулж байсан ба тун ухаалаг хүн байна билээ. Естой л нөгөө "Сүүдэрний тань өмнө бөхийж явья" гэдэг билүү, тэрэн шиг л.....





No comments: