Tuesday, October 30, 2018

Өнөөдрийн алхалт ба нэг подкаст буюу өөрийгөө ч танихгүй юм бна бид чинь хаха

Анжа бид хоёр өшдөр ярьлаа л даа. Мангар том зорилго тавичуул ядаж талд нь очиж бууна гэж. Тэгээд л өдөр бүр 10 км зам алхаж эсвэл гүйж туулна гэж ам гарав. Fail-длээ гэхэд ядаж өдөрт таван км-тэй, айн? Хаха. Бүтэлгүйтэхээ бодож эхэлдэг, тэ. "Төгсгөлөөс нь эхэлж төлөвлө" гэжугашт. Юутай ч өглөө нэг газар луу очих ёстой байсан шууд алхчихлаа. Өргөөгөөс Дүнжингарав руу алхахад нэг цаг 20 минут болж бналээ шүү, таван км гаруй боллуу даа. Маргааш харин хаашаагаа зүглэж, юугаа хийж явна аа?


Нээрээ алхах замдаа Unlock-оос "Blink" гэдэг номын тухай яриа сонслоо. Тархины Adaptive unconscious гээч үйлдлийн тухай элдэв сайхан муухай жишээгээр тайлбарласан ном. Автор нь Malcolm Gladwell. Хэдхэн хормын дотор шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлж  байгаа тэр процессыг л Adaptive unconscious гэж нэрлээд байгаа юм билээ. Энэ Малкольм гэдэг ахын өөр нэг номон дээр 10 мянган цагийн дүрэм гэж гардаг даа? Энд бас нэг хүн сайхан хураангуйлсан бна. Тухайн хийж буй ажлаа ч юмаа тэр нэг үйлээ 10 мянган цаг хийсний дүнд төгсөрдөг юм бна л даа. Тэгэхээр миний ойлгосноор бол тэр дадал зуршил болтлоо хийсэн юм adaptive unconscious руугаа ордог вайх аа.

Үүнээс гадна өөрөө ч мэдэлгүйгээр тээж явдаг элдэв өрөөсгөл хандлага, ташуу гажуу үзэл тархины энэ үйлдлээр илэрч гардаг юм гэнэ ээ. Жишээ нь ухамсартайгаар бодохоор эмэгтэйчүүдийг ч юмуу, хар арьстнуудыг ч юмуу, бүдүүн хүмүүсийг ч юмуу ялгаваралдаггүй атлаа гялс нэг шийдвэр гаргахдаа өөрийн мэдэлгүй тийм bias-тай үйлдэл гаргасан бх жишээтэй. Энэ ном дээр лав Европын ямар ч гэнэ үү нэг том найрал хөгжмөөр жишээлжээ. Хөгжимчдийг сонгон шалгаруулахдаа хөшиг татаад, хөл нүцгэн оруулаад зөвхөн хөгжмийг нь тоглуулж сонгосон чинь олон эмэгтэй хөгжимчинтэй болсон ч гэж бх шиг. Аан бас муу жишээ гэвэл гэмт хэрэгт хар арьстнуудыг илүүтэй сэжиглэдэг, бууддаг явдал вайна.

Project Impicit -ийшээ дараад орвол Харвардын судлаачдын боловсруулсан тестийг бөглөж, чухам ямар bias-тай яадаг хүн бэ гэдгээ мэдэж болохнээ. Би бөглөсөн, гэхдээ хэлкү угаасаа. "Unaware of our own unawareness" л юм даа. Энэ тархин дотор исто юу ч болжээдийн бүү мэд юмаа. Аягүй би чинь ийм хүн, ингэдэг тэгдэг гэж боддог ч яг үнэндээ ухамсаргүй дэх баахан бараан хар сүүдрүүд "Уахахаха" гээд инээлдээл шийдвэр гаргаал суужийдаг айн? "Хүүхдүүд тэгж л бдг юм" нтр гэцэн. Тархины тухай хэдэн ном олж авч умшийдаа одоо. Арай дээр шийдвэрүүд гаргаж, ядаж л элдэв балай үйлдлүүдээ ойлгох болуужин тэ? Хэхэ.

Гэснээс баасанд нээрээ нэг элдэв балай үйлдэл хийсэншт. Гэхдээ Куш л өөрөө Say it now, Say it now гээд дуулаад бсн биз дээ. Даанч би хэлээд хэлээд юу ч бүтдэггүй ээ, хэхэ. За яахуу яахуу. Хэлээгүй үгсээс илүү зовоодог зүйл гэж юу байхав.

Cheers!