Wednesday, January 29, 2014

A one hour talk with a stranger


Саяхны нэгэн өдөр линзээ авч явж байгаад түүнд худалдагчтай хэл нэвтрэлцэхэд нь тусалснаар эхэлсэн яриа бүхэл бүтэн нэг цаг өрнөх юм билээ гэж би яахин мэдэх билээ. Бидний яриаг ( ер нь бол тэр ярьж би сонссон л доо) товчхоноор дүгнэхэд- Монголд сүүлийн 6.5 жил буюу түүнийг энд анх ирснээс хойш юмны үнэ 75% өссөн хэдий ч цалин огт өсөөгүй тул мөнгө хадгалах гэж бус зүгээр л амь зогоох төдий энд байхаар эх нутаг руугаа маргааш буцах гэж байгаа ба бүх найзууд нь энд эхнэр авч гэр бүл зохиосон болохоор хамт зугаацах нөхөдгүй уйдаж эхэлж. Түүний хамгийн сайн шавь нар дандаа эмэгтэй хүүхдүүд байдаг ба хааяа нэг ганц хоер гайгүй эрэгтэй хүүхдүүд таардаг ч Монголын оюутнууд хэрхэн увайгүй шалгалтан дээрээ хуулдаг, анхааруулаад байхад байнга хоцорч ирдэг, ялангуяа хуулийн ангийнхан бол дан биеэ тоосон баян айлын хүүхдүүд юу ч сурдаггүй, энэ бүгдээс болоод манай их дээд сургуулиуд гадаадад хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй биз гэдэгтэй нь санал нийлэхээс өөр арга байсангүй.

Тэгээд бас өөрөө бол ер нь сэтгүүлч мэргэжилтэй, Сан Франциско дахь нэг музейн талаар хэн ч нийтлэл бичээгүй болохоор нь бичээд үзчихсэн чинь тэр нь AP дээр тавигдаад тэндээс баахан сонин аваад нийтэлсэн нь тун таатай байсан талаар ярьсан. Өө тэгээд шашин шүтлэг, Монголчууд хятадуудыг тодорхой шалтгаангүй үзэн яддагийг ойлгодоггүй, бас нэг патологич найздаа юу ч хэлсэн ерөөсөө гайхдаггүйд нь урам хугардаг, тэр нь ойрд ерөөсөө зурвасанд нь хариулахгүй байгаа тул яаж гомдоосноо санахгүй байгаа, түрүү долоо хоногт 2 гар нь 20 минут орчим бадайраад түргэн дуудах гэсэн ч тийм гартай хүн утсандаа яаж хүрэх вэ дээ, бас ер нь сахиусан тэнгэр гэдэг чинь ерөөсөө хүмүүсийн боддог шиг гэнэн цагаан сайхан сэтгэлтэй биш, Бурханы цэргүүд, Библид сахиусан тэнгэр л гарсан бол дараа нь заавал муу юм болох учиртай байдаг гэх мэт гэх мэт зүйлийг ярин сүүлийн хэдэн сар ерөөсөө шинэ танилтай болохгүй байснаа цаашид найзламаар байгаа 2 хүнтэй ( 1 нь би юм гэнэ) яг явахынхаа өмнөх өдөр таардагтаа халаглан би түүний аян замд сайн сайхныг хүсэн харин надад Биеэ бодож явахыг ерөөснөөр салсан юм даа.


Friday, January 24, 2014

A Day in a Life - Зорчсон нь

Амьдрал үргэлжилсээр...









     Нээрэн, бага байхаас л манай гэр сургуулийн хажууд, тэгээд хэсэгхэн нам гүм байснаа өдөр хичээл тарах үеэс эхлээд үдээс хойшдоо нартай, тагтаа нээхээр хүүхдүүдийн хөл, шуугиан орж ирээд бүр дасчихаж. Хавар гэхээр өвөлжин баглаж, битүүлсний дараах энэ чимээ л санаанд буудаг юм.
     Тэгсэн энд бас өглөөдөө бага сургуулийн хүүхдүүд тоглож, шуугих нь сонсогдоод чухам аа. Эртхэн босоод гэртээ байхдаа тэрийг чагнаж суух яагаад ч юм гоё санагдаад байдаг юм. Харин өнөөдөр дэлгүүр явах зууртаа хажуугаар нь явлаа. Монголд бол сургууль, цэцэрлэг тарах үеэр хүүхдүүд гүйлдээд л, ээж, аавтайгаа хөтлөлцөөд л сайхан даа? Тэгсэн энд хүн давж, гарахын аргагүй өндөр торон хашаанд "хамгаалаад", аав, ээж нь нууц код хийж хашаа руу нэвтрэх юм. Хичнээн, инээгээд хашгираад байгаа ч гэсэн торон дотор байгаа юм шиг, өрөвдөлтэй юм шиг ямар хачин, жигтэй санагдав аа? Бичлэг хийх гээд дөнгөж эхэлтэл хүүхдүүд No picture, no picture! CCTV is there! гээд орилолдоод эхэлсэн. Гэмт хэргээс хамгаалах арга нь л энэ гэж бодохоор, бүр цөвүүн цагаа гэж халагламаар санагдах юм...

Wednesday, January 22, 2014

Санах-уй (2) - Sweet pain

   Сүүлийн постыг биччихээд ямар гарчиг өгөхөө мэдэлгүй тэр өглөөг санаж байгаа юм чинь гээд Санах-уй гэлээ. Яг энэ үед гэхдээ ойрд эргэлдээд байгаа бодол санаанд орчихлоо.
   Хүн хүнээ, эсвэл аливаа зүйлсээ эргээд уулзна, дахиад учирна гэж бодож санах их сайхан юм аа, тэ? Хэдхэн сар болж байгаа ч гэлээ, би олон зүйлийг санаж байна. Гэхдээ сар тоолж, очихоороо, уулзахаараа гээд догдлох юм. Тэрхэн үед хэрэв холдож одсон хэн нэгнийг, үгүйрсэн юмсыг санахад ямар хэцүү бол? Байгаа бүхнээ ингэж санах ямар сайхан юм дээ гээд тайтгарах. Яг л sweet pain гэдэг чинь энэ юм уу даа гэж бодмоор.

Санах-уй

     Өглөө гэрээс гарахад энэ цомгийг сонсоод ажилдаа явах бас сайхан шүү. Модны хоёроосоо дээш өгсөөд Тасганы овооны уулзвар дээр ногоон гэрэл хүлээж зогсоход нар тусч гялбаад л... Дулааны улиралд бол С1-ийн хажуугаар явахад зам дагасан зүлэг, моддыг усалчихсан сайхан үнэртнэ.. За, тэгээд бороо орсны дараахан бол бүр янзтай. Ажилдаа 8.10 гээд гарвал яг ид бужигнаан дунд орчих тул, 7.50 гээд гарахад энэ бүх сайхныг тайван, аажуу харж, мэдэрч болохоор байдаг байлаа.
     Тэгээд өрөөндөө ороход нэг л хоосон, гэрэлгүй хэрнээ дотно. Кофе чанагчаа цэвэрлээд, асаахдаа дахиад нэг сайхан дуу тавиад хүлээнэ. 
     Ихэнхдээ Kings of Convenience байсан юм байна. Тэгээд улаан аягаа бариад цонхоор хараад зогсоход ямар гоё гээч. Ийм болохоор л өглөө эртлэн босоод, ажлын цагаас өмнөхөн гардаг байж.

Tuesday, January 21, 2014

Sleep- you are the sweetest

lБи бол хэзээд, хаана ч унтаж чадна. Үүнийгээ бахархалтайгаар хэлнэ. Ямар ч дуу чимээ, гэрэл гэгээ надад үнэндээ хамаагүй. Урьд шөнө 12 цагийг хагас үхсэн байдалтай өнгрөөсөн байсан уу, огтоос цурам хийгээгүй юу гэдгээс ч үл хамааран нүдээ л аньвал унтаж чадна. Гэтэл яагаад зарим хүмүүсийн хувьд 6 цагийн нойр л хангалттай байдаг юм бол оо, яагаад бүгд өдөр унтаж чаддаггүй юм бол оо, яагаад яагаад..... Яагаад вэ хө?


Одоогоор таван шалтгааны улмаас бидэнд нойр хэрэгтэй байдаг юм гэнэ.
1. Нойр хамгаалдаг. Бидний өвөг дээдэс шөнө ан хайж явснаас агуйдаа унтаж байсан нь аминд нь өлзийтэй байж.
2. Нойр нөхөн сэргээдэг. Унтсан үед тархины эс амардаг ба энэ үеийг далимдуулж өөрийгөө янзалдаг.
3. Нойр дурсамж бүтээдэг. Өдөр болсон үйл явдлын хадгалахыг хадгалж, хаяхыг хаядаг (харьцангуй шинэ судалгаагаар)
4. Нойр нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Ер нь л унтаад босоод ирсний дараа сурах, цээжлэх, юмсыг ойлгох зэрэг чадварууд дээшилдэг байна. За бүр зүүдэндээ хамаг суут бүтээлээ туурвисан хүмүүс ч байна.
5. Нойр өсөхөд нөлөөлдөг (энэ лав миний хувьд худлаа, унтсанаараа өсдөг бол сунайсан хүүхэн байх байлаа ш д). Нойрсож байх үед өнчин тархи өсөлтийн даавраа илүү их ялгаруулдаг юм гэнэ.

Мелатонин гэх өнчин тархинаас ялгардаг бодис нь сэрүүн, унтаагийн байдлыг зохицуулдаг байна. Мелатонины хэмжээ орой ихсээд, шөнийн турш өндөр түвшинд байх ба өглөө буурна. Нас ихсэхийн хирээр буурдаг болохоор хөгшин хүмүүс эрт сэрдэг байх нь.

Нойрны талаар Шекспир ийн сайхан шүлэглэжээ :

“O sleep, O gentle sleep, Nature's soft nurse, how have I frightened thee, 1710. That thou no more will weigh my eyelids down, And steep my senses in forgetfulness?

Бас энд нэг TEDtalk байна:

Good night, world!




A day in the life,,


“All I do is keep on running in my own cozy, homemade void, my own nostalgic silence. And this is a pretty wonderful thing. No matter what anybody else says.”
Haruki Murakami, What I Talk About When I Talk About Running


"Work is a necessary evil to be avoided"
-Mark Twain

"There is no sincerer love than the love of food"
-George Bernard Shaw :p

"This city is what it is because our citizens are what they are"
-Plato

"Give a girl the right shoes, and she can conquer the world" :))
-MM

"...Of course, by the same token, I couldn't really say I belonged to the city and its coffee shops. But I had never felt this loneliness there. I could drink my coffee, read my book, pass the time of day without any special thought, all because I was part of the regular scenery. Here I had no ties to anyone. Fact is, I'd come to reclaim myself.”
-Haruki Murakami


http://liverpoolbiennial.co.uk/programmes/festivals/artists/42/4/2012/page:1

http://www.scribd.com/fullscreen/129928986?access_key=key-1evalrjuzk7d66npywnc&allow_share=true&escape=false&view_mode=scroll


Эврика!


Гишүүн: Д.М
Байрлал: Сонгинохайрхан Дүүрэг, УБ
Зорилго: Их сургуулиа дүүргэхэд дутуу байгаа 2.5 жилээ боломжит дээд хэмжээгээр үр ашигтай өнгрөөж дараагаар нь хаа нэгтээх алсын нутаг руу эрдэм сурахаар зорих .
Зүйлс: Улаан лаптоп, утас, киндл, линз, наадаг цааснууд, дэвтэрнүүд ( бүгдийг нь хэрэглэж дуустал ахиж шинийг авахгүй гэж андгай тангараг саяхан өргөсөн), маш хүнд цүнх

Байнгын толгой дотор эргэлдэж байдаг, одоо бараг миний үл ухамсарлахуйн талаас дээш хувийг эзэлдэг асуудал бол "Төгсөөд би чинь яах билээ?" байв. Байдаг. Гол нь өөрийн хүсэл сонирхлыг эзэмдсэн талбарыг олчихвол тийш хүргэх замаа тодорхойлоод одооноос өөрийгөө бэлдээд байвал юутай амар. Даанч үнэндээ "Би энийг л судалмаар байна!" гэсэн салбар гарч ирэхгүй 4 жил болсны эцэст ( яахав, "Энүүгээр яавбал боломжийн юм" гэсэн юмс байсаан байсан) би түүнийгээ олсоон! Хүний оюун ухаан, сэтгэл санааны байдал, нойр сэрүүний зохицуулга, зан араншин, үйлдэл гээд эд бүгд хичнээн нууцлаг! Бас хичнээн сонирхолтой вэ! Тархи тархиа судална гэдэг асуудал тэр чигээрээ өөрөө гайхамшиг гэлтэй. 

Monday, January 20, 2014

Инспираац

Гишүүн: Х.Ж
Байрлал: Pret A Manger, Лондон
Зорилго: Барагдашгүй мэт санагдах... хийх зүйлс их байна.
Зүйлс: Компийтр, камер, ширээ, түшлэгтэй ч тухгүй сандал, ай-под, чихэвч, вайт американо, хажууд италиар чалчих хоёр эмэгтэй.

Өглөөний 10.00 цаг. Шөнө 3 хүртэл догдолж суусны "ачаар", өглөө арай гэж босов. The Photographer's Gallery явж Энди Вархол, Линч, Бэрроузын үзэсгэлэн гарах тухай уншаад зорьсон нь энэ. Лондонгийн хөл ихтэй, төв гудамжаас гэнэт хажуу тийш нарийн гудамжруу эргээд өндөр байшингуудын дунд газрын зургаа харж явсаар ирэв. Үүдээр ормогц нэгдүгээр давхрын кафен зүгээс кофены сайхан үнэр хамар цоргиулна. Тэгээд дараа нь бас нэг хайр татам зүйл байсан нь даваа гариг бүрт үзвэрүүд үнэгүй гэх бичиг. :) 

Хоёрдугаар давхарт Вархолын үзэсгэлэнг дэлгэсэн байна. Харанхуй бүдүүлэг би Вархол "гайхамшигтай" гэж хий сонсч, дуулахаас хэтрэхгүй, бүтээлийг нь ижилхэн улаан лоолийн шөлний лааз, өнгө алагласан хэдэн зургаар төсөөлж байв. Өнөөдөр харин үзэсгэлэнг тойрох нь ээ, хамгийн түрүүнд хот, соёл, орчин үе гэдэг үг энэ хүнээс салшгүй холбоотой юм байна гэж бодсон. 1950-аад онд Их Британи, Америк даяар поп-арт түгэх болж, шинэ давалгаа болсон гэдэг нь ч үүнтэй нь холбоотой байх. Файн артыг л арт гэж үздэг байсан сэтгэхүйд коммершил, мейнстрим тусгалуудыг урлагийн талаас нь оруулж ирснээрээ popular culture /pop-art/ буюу түгээмэл соёлыг жинхэнэ урлаг болгосон (болгох гэхээс илүү байсныг өөрөөр харж, харуулж, нээж чадсан юм болов уу?) юм байна гэж өөрийнхөө бичкэн тархинд бодож байв. 

Дээш дөрөвдүгээр давхарт Бэрроузын хэсэг байсан нь бас их сонирхолтой. Бичгийн хүн гэдгээрээ илүү алдаршсан түүний дүрслэлийн бүтээлүүд бүү хэл нэр нь ч надад шинэ байсан юм. Тагтан дээрээсээ дарсан зураг, автомашины ослын цуврал, найзууд, амрагуудынхаа хөргийг татахаас гадна өөрийгөө дарсан зургууд нь ч гол байр эзэлдэг юм билээ. Ерөнхийдөө мундаг гэрэл зурагчин байсан гэхгүй ч, тэр хүний оюун санаа хаана хэрэн явсан, юуг "эрж, хайж", "нээгээ" вэ зэрэг нь өдөр тутамдаа дарж байсан зургуудаас нь харагдахуйц.

Бас "Towers Open Fire" гээд зохиолоор нь хийсэн киног үзэж, бүтээлүүдийнх нь талаарх олон сайхан номыг уншихаар тавьсан нь их таалагдсан. :) Богино хэмжээний киног үзсэн, гэхдээ хариад дахиж үзэх хэрэгтэй юм билээ. 

Хамгийн дээд давхарт Девид Линчийн олон оронд явахдаа үйлдвэрүүдийн эргэнд тойронд авсан зургуудыг дэлгэсэн аж. Мөн зургуудыг нь удаан харвал яг л очсон мэт сэтгэгдэл төрүүлэх түүний аудио бүтээл явах юм билээ. Энэ гурван хүний үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд бүгд хар, цагаан ч Линчийнх илүү тод, контраст ихтэй бас гэрэл, сүүдрийн харьцаагаа их нарийн мэдэрсэн санагдсан. Тэгээд танхим нь том цонхтой, зураг дээрхтэй төстэй ч гэмээр дүр зураг харагдах нь күүл. 

Тав дахиас хойш догдолж хүлээсэн энэ үзэсгэлэн төслийн хүрээнд Европы хэд, хэдэн оронд "очих" юм гэсэн. Лондонгоос эхэлж байгаа ба гуравдугаар сар хүртэл гарна гэхээр дахиад очвол бас л сонин харагдана байх даа гэж бодсоор гарч ирэв ээ. 








Лазанкоов

Гишүүн: ТВ
Байрлал: Усны гудамж
Зорилго: Ажлын эхний өдрөө инспираацлаг, креатив өнгөрөөх.
Зүйлс: Компийтр, ширээ, дугуйтай, түшлэгтэй сандал, цэвэр ус, цаасан аяга, тэмдэглэлийн дэвтэрнүүд, балын харандаа, хатаасан цангис.

Өглөөний 10.00 цаг. Нам  гүм өрөө, цагаан цамцтай эмэгтэй, тоос арчих үйлчлэгч, сэтгүүлийн шинэ дугаарууд. "Та ажил төрөлдөө эртхэн ирээч ээ" мэссэж, "Нэгдэхийн өглөө болж байхад ажилдаа ч ирдэггүй хүмсүүд вэ?" бодол, хаана суухаа мэдэхгүй гайхах, хоосон ширээ олж түр байрлах, хүмүүсийн цуваа, хурал, тал талаас нар туссан бүгчим өрөө, даргын жижигхэн, аймаар халуун өрөө, тамхины утаа, нозоорох, тамхилмаар санагдах, тэвчих, залхуутай, уйтгартай хурал, шинэ ширээ, орос, япон, англи толь бичгүүд, бохир аяга, цаасны хогоор дүүрэн шургуулга, жирэмсэн үеийн бэлдмэлүүд, "Явж байж новшоо авахад яадаг бна" бодол.



Өдрийн 2.00 цаг. Ланч, Тэкист. Халуун орны халуун хоолны халуун ногооны хурц үнэр, нойрмог Т ширээ дэрлэн унтах, нар тусах. Энэ бүхэн биднийг залхааж эсвэл уйтгар төрүүлнэ.


Өдрийн 4.00 цаг. Теган энд Сара, цэвэр уснаас эрч хүчийг хайх, захиа хүлээх, ажил хийхийн завсар блогдох, хэчнээн хичээвч халуун, бүгчим өрөө, silencio, нарны туяа хамаг лазан хөдөлгөх, орон гэрээ санагалзах, Бэнэгээ үгүйлэх,,, Юун яасан "WORK B*TCH" :/