Sunday, February 1, 2015

Өвлийн амралт ля ля ля

... дуншиж дуншиж арай чүү нэг амарсан ч цаанаасаа зохицуулагч хүчин намайг битгий гадуур дотуур гүйгээд бай, гэртээ сайхан суу гээд томуу тусгачихав. Эхний хэдэн өдөр ч тэгэс ингэсхийгээд зүгээр болчихно биз гээд кофе уусан шигээ, фитнессдээ явсан шигээ байсан ч сүүлдээ улам дордоод утгаараа гэртээ сууж байна. Амралтын 50 хувь дуусав. 
 Фб-ээ хэсэгтээ хаав. Хичээл эхлэхээр нээх нь угаасаа тодорхой. Байнга л хичээлтэй холбоотой зар мар, шипи мипи явжийдаг болохоор таг фб-гүй амьдарна гэвэл одоо утгаараа ертөнцөөс тасраад хэд хоног хуваарь нтрээ мэдкү хичээлээ тасдаж масдаад балай юм болох биз ээ.
 Нойр ихтэй хүн чинь тэгээл өдрийн тал өнгөрөөж байж босоол, өглөөний цай өдрийн хоол хоерын голоор юм хийж идээл, буцаж гэвтэж байгаал тэгээл идэвхитэй амьдралдаа орой 7,8-н үед л орж байна шүү дээ. Хэсэг шалгалтандаа бэлдэж тоо бодхийн, үг цээжлэхийн, эморхийн.
Биг Банг Теоригийн 2,3 анги үзэж баясахийн. Марүүн 5-н тэр шинэ килипийг бас өдрийн хэд ч үзээд байгаан. Адам Левайнд нь зөнөж үнэн гэжийж гэнэт сэлэбрити краш болоод тамблраар өчнөөн зургийг нь хараад санаа алдахийн. Тэгээд бас дээр татсан байсан "Бэгин агаин" гэдэг киногоо өчдөр үзтэл тэнд тоголцон байнгуут нь хувь заяанд итгэв гэсс.
Үлдсэн 50 хувьдаа одоо нээх лаг юм хум хийнэ гэж амалку ч 2,3 ном уншчуул.
Гэснээс ном уншиж эхлэнгүүтээ таалагдахгүй болонгуут хаях шийдвэр гаргахдаа нээх тийм буруу юм хийгээд байгаам шиг мэдрэмж төрдөг үү,

Ууланд гармаарээн,  Биир хаусд коктэйль уумаарээн, гэсэн хэрнээ гэрээс огт гармааргүй байна