Monday, February 17, 2014

Шинэков

     Шинэ ажилд ороод эхний өдрөө дууссан даруйд блог бичдэг гэжийшд. :D Гэхдээ ажил маань яг шив шинэ арай биш юм аа. Өмнөх нь гэрээс нэлээд хол болохоор багахан наашаа дөхөөд, өөр нэг салбартаа сүши зөөж байна. Урьд нь дандаа япон, тайландуудтай ажилладаг байтал энд гал тогоо орсон чинь баахан итальчууд япон хоол хийгээд зогсч байх юм. Зөөгч нь хүртэл 3 италь, 1 испань, тэгээд 2 монгол боллоо доо. 
      Элдэв бусын газраас ирсэн хүмүүстэй ажиллах сонирхолтой л юм. Япончууд аяга наашаа харах бол яг л тийм байх ёстой, нимбэг бэлдэх байснаа за коктейль хийхдээ аваад ирье дээ гээд бодож байтал ирээд тэрүүгээр чинь Пэээээ, чи нимбэгээ бэлдээгүй байна. Нимбэгээ бэлдэхгүй бол болохгүй. Нимбэгээ бэлдэцгээе гээд л сенсацины бөгөөд яс хүмүүс. Харин итальчууд бол сайхан инээд алдаад, ярьж хөөрөөд л... Тэгээд бүр өрнө, дорнын соёлын ялгаа мэдрэгдсэн юм нь япончууд зүгээр л маш эелдээр чи аягаа угаачих уу гээд асуудаг байтал эд нар өчигдөр Дарлинг, чи аягаа угаах уу? гэхэд бараг цочлоо шд. :P Дарлинг, баяртай, свитий сайхан амраарай... аая, ямар уу? 
       Эхний өдөр танилцсан хамгийн күүл хүн нь улаан нүдний шилтэй сүши тогооч байсан юм. Улаан рамтай нүдний шил нь миний өмнөхтэй ижил юм билээ. 18тай японоос гараад Америк, Германд байж байгаад Лондонд 10-аад жил болсон. Уг нь загвар зохион бүтээгч ч гэлээ, freelance хийгээд өөрийгөө тэжээх мөнгө олох ч гэр бүлтэй бол хэцүү, тэгээд хажуугаар нь сүши хийдэг гэнэ ээ. "Загвар зохион бүтээхэд чи өөртөө зориулж биш хүнд таалагдах зүйл хийдэг нь сүши хийхэд ч ялгаагүй. Тийм болохоор би дуртай" гэсэн нь хийж байгаагаа их гоё энжой болдог хүн шиг санагдсан. Бас урьд нь "Adidas"-т ажилладаг байхад өдөржин ирсэн гуталд нэг зураас нэмээд л байж байдаг, загварын урлаг үйлдвэржилт болохоороо тийм уйтгартай болдог. Харин би өөрөө бүгдийг нь нарийн хийсэн дизайн бүтээмээр байна гээд л өндөр урт үстэй, улаан шилтай күүл ах маань ярьсым даа. 
       Харин би сүшигээ зөөсөөр, тэр зуурт элдвийн хүмүүстэй ярилцаад, сонсоод сонирхоод л явж байна. 

No comments: