Saturday, February 8, 2014

Lazy weekend.

      Өглөөг нартай хамт угтах сайхан. Сэрээд цонхоор харвал гэгээ туссан бямба гаригийн өглөө байна... Lazy Weekend гэх кофегоо чанаад мүүддээ орох шиг болов. Урьд нь ямар ч сонголтгүй Costa-гийн кофе уудаг байсан бол өчигдөр дэлгүүр ортол Luxury Italian, Cafe Connoisseur гээд янз бүр байсан ч нэр, зураг нь үнэхээр таалагдаад энийг авчихсан. 


   Харин энэ бол өдрийн хоол. Өөрийгөө хооллох болсноор энүүхэндээ өөртөө свит кичен болж дууслаа. Бараг л өглөөдөө өнөөдөр юу хийх үү гэж бодож сэрж байна, хэхэ. Гэхдээ нэг сонин, сайхан нь би ганц нэг кг хассан байналээ, энэ нь Cook yourself! гэдэг бол хамгийн эрүүл сайхан хэв маяг гэдгийг монголд байхдаа цаг нар хамааралгүй, бас өдрийн хоолыг ер нь л гадуур иддэг байсны хувьд мэдэрч байна. Ер нь тэр зөв хооллолтын төв мөв гэдэг газар очих цагаа гэртээ хоолоо хийхдээ зориул гээд очоод хэлэхсэн.
     За харин оройн уншлагын цагаар Д.Урианхай. Ямар азаар энэ хүн үзэг барих болсон юм дээ, тийм ээ? Багад уншсан "Учрахуй, хагацахуй", сүүлд "Тэрэлжийн өдрүүд намар оройн хараацай" гээд хичнээн энгийн бөгөөд дотно. Гадныхаар бол бараг хиппи гэчихмээр юм шиг хэрнээ шүлэг, туурвилд нь түүний гүн ухаан шингэсэн байх. "Сайн сайхан хүмүүсийн гэгээн дор амьдарнам".

Энэ хөгжмийг сонсоод уншаарай, дахин дахин.
 

"Инээд шиг хуучин хүний амьдралд 
Нулимс шиг халуун байх! 
Маргааш шиг ойрхон байх! 
Магад ирэх 
Үхэл шиг 
Давтагдахгүй байх!... 
Нулимс шиг хуучин хүний амьдралд 
Мөрөөдөл шиг гэгээн байх! 
Хайргүй хүндээ ч хайр олох!... 
Харагдахгүй Бурхан, 
Мартагдахгүй гомдолдоо 
Уйлахгүй тэсэхээр цайлган байх! 
Гомдол шиг хуучин хүний амьдралд 
Харагдахгүй Бурхан шиг ил байх! 
Өнөөдрийнх шиг уйтай өдрийг 
Дахиад яасан ч тэвчихээргүй 
Тэсрэмтгий байх! 
Өчигдрийнх шиг, 
Уржигдрынх шиг 
Утгагүй тарчилгах удаан өдрөөс 
Дахиад яасан ч амьд үлдэхээргүй 
Тэрсүүд байх! 
Инээд шиг хуучин... 
Нулимс шиг хуучин... 
Гомдол шиг хуучин... 
Харагдахгүй Бурхан шиг... 
Хүний амьдралд 
"Байхгүй юм" шиг нь 
Үргэлж шинэ байх!
"Байгаа" бүгдээс нь 
Мөнхөд өөр байх!..."

3 comments:

Тиловало said...

Надтай хамт дэлгүүр хэссэнээ оруулаагүй муу нааз вайна.

Khulan Jugder said...

Өглөө бас нэг гоё Delivery хүлээж авсан гээд оруулаагүй юм бас бус бий л дээ. :D

Anu Harchu said...

Свит кичен ... LOL