Sunday, February 23, 2014

5:00-д 10 минут дутуу байхад


-1-
Би саяхан Сансаак гэдэг нэг наазтай болсон юм. Чулуу л даа. Хүүхдүүд засаад, будаад "хүн төрх"-нд нь оруулсийм бээлээ. Гэхдээ будуулахаасаа өмнө ч тэр "тэр" хэвээрээ, амьтай, сүнстэй л байсан байх. Чулууг мэдрэмжгүй гэж хэн хэлж чадах юм? Надад лав тэр бүхнийг мэддэг, мэдэрдэг юм шиг л санагддаг. Санагдана аа гэдэг чинь сахиусан тэнгэрүүдийн дохио.
-2-    
Хайртай хар курткатай байваа. Нимгэн хэрнээ дулаахан, эвтэйхэн. Захын нь үсийг аваад хавар, намартаа өмсчихнө. Үсийг нь хийгээд өвлийн куртка. Тийм амар. Харин саяхнаас хуучирсныг нь анзаарч, жаахан голонгуй аяс үзүүлснийг маань куртка мэдэрсэн биз. Өчигдөр өдөр гэхэд л өмсөж явсан хэрнээ л ээжид муулаад ярьж байсан шт. Харин орой нь алга болсон байсан. Би нээх ууж идэж яваад эсвэл өөр нэг гостуу гар андуураад өмсөөд явсандаа ч биш аль хэзээнээс гомдоосоор байгаад бүр эмзэглүүлсэн биз. Гэхдээ юм бүхэн өөрийн гэсэн цаг улиралтайн учир түүний надаас явах цаг нь өчигдөр шөнө байсан ч юм билүү. Хар куртка минь чи энийг уншиж эсвэл мэдэрч байгаа бол чи миний хамгийн хайртай, эрхэм хувцас байсан шүү.  Өчнөөн өдөр, сарыг илчинд нь өнгөрөөчихөөд гомдоогоод явуулсанд уучлаарай...

No comments: