Monday, February 10, 2014

Inspiring Monday!


    Өнөөдөр "Лондонгийн тэмдэглэл"-ийн #2-ын дүр болгож нэг залуутай уулзаж яриа өрнүүлэв. Уг нь ярилцлага авах зорилготой байсан ч, нийлж яриад сайхан мөрөөдөөд үнэхээр инспирацилаг байлаа. Бидэнтэй л ижил, чацуу хэрнээ уншсан, үзсэний нөлөөгөөр ч юм уу аливааг харж байгаа өнцөг, хэлбэр нь маш сонирхолтой.
    Ирэх замдаа яриатай холбоогүй ч гэлээ улам илүү аялах хэрэгтэй юм байна гэж бодов. Хүмүүс хөгшин болоод амралтаараа аялаад байдаг ч, харамсалтай нь бүх бүтээмж нь дууссаны дараа тэр бүгдийг үзээд яах вэ? Харин яг өсвөр, залуу насандаа үүргэвчээ үүрээд, өр тавиад, зээлээд ч болов аль болох олон газраар явж, олон хүнтэй уулзаж, янз бүрийн үзэл бодол, шийдлийг таньж мэдсэнээр, дараа нь өөрийн амьдралдаа таарах, тохиох  бүхнээ өөрөөр хүртдэг болох юм шиг. Тэр явцдаа зүгээр л Парист романс мөрөөдөөд, Венецид завиар зугаалахдаа биш яг юу сонирхлыг минь татаж байна, тэр яаж явдаг юм байна гэсэн "нээлт" эрэлхийлсэн байх нь мэдээж бас чухал байх. Өнөөдрийн үг; Travel, Explore and Find YOURSELF!

     /Бас нээрэн монголдоо байхад, интернэт байхад би ер нь дажгүй. Барагтаа хоцрохгүй гэж боддог байсан, тийм л дээ. Гэхдээ л "ер" нь шүү. Яг өөрөө тэр нийгмийн амьдралд нэг өдөр ч гэсэн оролцоно гэдэг түүнээс хавь илүү юм билээ./

Африкт уулзацгаая! 

1 comment:

Unknown said...

Хамтлагаараа аялах юмсан. Бид ямар жаргалтай байх бол?!!