Wednesday, January 29, 2014

A one hour talk with a stranger


Саяхны нэгэн өдөр линзээ авч явж байгаад түүнд худалдагчтай хэл нэвтрэлцэхэд нь тусалснаар эхэлсэн яриа бүхэл бүтэн нэг цаг өрнөх юм билээ гэж би яахин мэдэх билээ. Бидний яриаг ( ер нь бол тэр ярьж би сонссон л доо) товчхоноор дүгнэхэд- Монголд сүүлийн 6.5 жил буюу түүнийг энд анх ирснээс хойш юмны үнэ 75% өссөн хэдий ч цалин огт өсөөгүй тул мөнгө хадгалах гэж бус зүгээр л амь зогоох төдий энд байхаар эх нутаг руугаа маргааш буцах гэж байгаа ба бүх найзууд нь энд эхнэр авч гэр бүл зохиосон болохоор хамт зугаацах нөхөдгүй уйдаж эхэлж. Түүний хамгийн сайн шавь нар дандаа эмэгтэй хүүхдүүд байдаг ба хааяа нэг ганц хоер гайгүй эрэгтэй хүүхдүүд таардаг ч Монголын оюутнууд хэрхэн увайгүй шалгалтан дээрээ хуулдаг, анхааруулаад байхад байнга хоцорч ирдэг, ялангуяа хуулийн ангийнхан бол дан биеэ тоосон баян айлын хүүхдүүд юу ч сурдаггүй, энэ бүгдээс болоод манай их дээд сургуулиуд гадаадад хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй биз гэдэгтэй нь санал нийлэхээс өөр арга байсангүй.

Тэгээд бас өөрөө бол ер нь сэтгүүлч мэргэжилтэй, Сан Франциско дахь нэг музейн талаар хэн ч нийтлэл бичээгүй болохоор нь бичээд үзчихсэн чинь тэр нь AP дээр тавигдаад тэндээс баахан сонин аваад нийтэлсэн нь тун таатай байсан талаар ярьсан. Өө тэгээд шашин шүтлэг, Монголчууд хятадуудыг тодорхой шалтгаангүй үзэн яддагийг ойлгодоггүй, бас нэг патологич найздаа юу ч хэлсэн ерөөсөө гайхдаггүйд нь урам хугардаг, тэр нь ойрд ерөөсөө зурвасанд нь хариулахгүй байгаа тул яаж гомдоосноо санахгүй байгаа, түрүү долоо хоногт 2 гар нь 20 минут орчим бадайраад түргэн дуудах гэсэн ч тийм гартай хүн утсандаа яаж хүрэх вэ дээ, бас ер нь сахиусан тэнгэр гэдэг чинь ерөөсөө хүмүүсийн боддог шиг гэнэн цагаан сайхан сэтгэлтэй биш, Бурханы цэргүүд, Библид сахиусан тэнгэр л гарсан бол дараа нь заавал муу юм болох учиртай байдаг гэх мэт гэх мэт зүйлийг ярин сүүлийн хэдэн сар ерөөсөө шинэ танилтай болохгүй байснаа цаашид найзламаар байгаа 2 хүнтэй ( 1 нь би юм гэнэ) яг явахынхаа өмнөх өдөр таардагтаа халаглан би түүний аян замд сайн сайхныг хүсэн харин надад Биеэ бодож явахыг ерөөснөөр салсан юм даа.


No comments: