Friday, January 24, 2014

A Day in a Life - Зорчсон нь

Амьдрал үргэлжилсээр...









     Нээрэн, бага байхаас л манай гэр сургуулийн хажууд, тэгээд хэсэгхэн нам гүм байснаа өдөр хичээл тарах үеэс эхлээд үдээс хойшдоо нартай, тагтаа нээхээр хүүхдүүдийн хөл, шуугиан орж ирээд бүр дасчихаж. Хавар гэхээр өвөлжин баглаж, битүүлсний дараах энэ чимээ л санаанд буудаг юм.
     Тэгсэн энд бас өглөөдөө бага сургуулийн хүүхдүүд тоглож, шуугих нь сонсогдоод чухам аа. Эртхэн босоод гэртээ байхдаа тэрийг чагнаж суух яагаад ч юм гоё санагдаад байдаг юм. Харин өнөөдөр дэлгүүр явах зууртаа хажуугаар нь явлаа. Монголд бол сургууль, цэцэрлэг тарах үеэр хүүхдүүд гүйлдээд л, ээж, аавтайгаа хөтлөлцөөд л сайхан даа? Тэгсэн энд хүн давж, гарахын аргагүй өндөр торон хашаанд "хамгаалаад", аав, ээж нь нууц код хийж хашаа руу нэвтрэх юм. Хичнээн, инээгээд хашгираад байгаа ч гэсэн торон дотор байгаа юм шиг, өрөвдөлтэй юм шиг ямар хачин, жигтэй санагдав аа? Бичлэг хийх гээд дөнгөж эхэлтэл хүүхдүүд No picture, no picture! CCTV is there! гээд орилолдоод эхэлсэн. Гэмт хэргээс хамгаалах арга нь л энэ гэж бодохоор, бүр цөвүүн цагаа гэж халагламаар санагдах юм...

No comments: