Tuesday, January 21, 2014

Эврика!


Гишүүн: Д.М
Байрлал: Сонгинохайрхан Дүүрэг, УБ
Зорилго: Их сургуулиа дүүргэхэд дутуу байгаа 2.5 жилээ боломжит дээд хэмжээгээр үр ашигтай өнгрөөж дараагаар нь хаа нэгтээх алсын нутаг руу эрдэм сурахаар зорих .
Зүйлс: Улаан лаптоп, утас, киндл, линз, наадаг цааснууд, дэвтэрнүүд ( бүгдийг нь хэрэглэж дуустал ахиж шинийг авахгүй гэж андгай тангараг саяхан өргөсөн), маш хүнд цүнх

Байнгын толгой дотор эргэлдэж байдаг, одоо бараг миний үл ухамсарлахуйн талаас дээш хувийг эзэлдэг асуудал бол "Төгсөөд би чинь яах билээ?" байв. Байдаг. Гол нь өөрийн хүсэл сонирхлыг эзэмдсэн талбарыг олчихвол тийш хүргэх замаа тодорхойлоод одооноос өөрийгөө бэлдээд байвал юутай амар. Даанч үнэндээ "Би энийг л судалмаар байна!" гэсэн салбар гарч ирэхгүй 4 жил болсны эцэст ( яахав, "Энүүгээр яавбал боломжийн юм" гэсэн юмс байсаан байсан) би түүнийгээ олсоон! Хүний оюун ухаан, сэтгэл санааны байдал, нойр сэрүүний зохицуулга, зан араншин, үйлдэл гээд эд бүгд хичнээн нууцлаг! Бас хичнээн сонирхолтой вэ! Тархи тархиа судална гэдэг асуудал тэр чигээрээ өөрөө гайхамшиг гэлтэй. 

2 comments:

Khulan Jugder said...

Ямар гоё юм?! Манай сургуулийн хэл, сэтгэл судлалынхан нейро когнитив... бла, бла гээд хэл, сэтгэхүйн талаас нь судлаад байдаг шд. Чамаасаа сайхан бүтээл хүлээж байна. :)

Тиловало said...

Ирээдүйд тийм найзтай болно гэсэн күүл, импрээсив санагджийн. :p