Saturday, March 8, 2014

Март

Американогийн эргэн тойрон хөөрөлддөг, бас биднүүстэй нэгддэг американо уудаг бүх эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэе! Бодвол та нар минь цэцэг, навчиндаа умбаад л хацар нь улаа бутарчихсан суугаа байх даа. Үгүй бол, нээх эмороод баярт дургүй, Март 8 ч гэх шиг нтэр гэчихсэн сууж байж бас мэднэ. Аль нь ч бай, жил бүрийн өдөр бүхэн ганц тохиох, онцгой юм хойно энэ гуравдугаар сарын 8 сайхан өнгөрч байгаа гэж итгэнэм. :)
Энэ өдрийг дундад ази, баруун европ, өмнөд америк хавиар тэмдэглээд нааш төв европ, скандинав, за энэ альбионы арал гээд ирвэл бүр ч тоодоггүй бололтой. Английн ард түмэн чинь ажлаа хийгээд л, алхаад л явж байна. Ер нь яахав, эмэгтэйчүүдийн эрхийг нэг өдөр хамгаалж өндөр байшинд хуралдаад, гэртээ цэцэг аваад дуусах биш эд нар үргэлж тэмцэж байдаг болоод тэр юм болов уу? Тэмцэж, жагсахын төлөө төрсөн хүмүүс шиг л байнга энд, тэнд цуглаад яриа, ухуулга хийж цаас тараагаад явдаг хүмүүс юм билээ. Эмэгтэйчүүд, цаашлаад жендерийн асуудлыг ч орхилгүй жагсдаг байлгүй, хэхэ. 
Харин надад бол өнөөдөр хавар ирсний дохио юу гэлтэй, босоод цонхоо нээхэд сайхан дулаан, нарлаг өдөр угтсан. Нар гарсан дээр гээд л хар шилээ баахан хайж олоод өөртөө мангар итгэлтэй гарч явлаа шд. Хийж, амжуулах багахан зүйл байгаа тул Лондон бриж рүү нүдээ гялбуулан алхалсаар одоо мэдээж аяга кооп олж аваад сууж байна. Гарахад орой болчих нь байх даа, 8-ны хоолоо хийгээд Муракамигийн Хаврын нэгэн өглөө 100 хувь төгс бүсгүйтэй таарсан тухайг уншвал бүр догь юм биш үү, тэ? :D 



No comments: