Monday, March 24, 2014

Сүүнд явсан нь

Цаг хугацаа гэж... энэ халагласан үгнээс үнэхээр залхах хэрнээ ирээд хэдийнэ хагас жил болж гэж бодохоор өөр хэлэх үг олдохгүй юм, кк.. Анх ирэхэд харцаа хааш тогтоохоо мэдэхгүй, ийш тийш эргэлдэж, зүг чигийн баримжаа ч үгүй нөхөр явдаг байсан бол одоо арай дээрдээд өдрөөс, өдөрт дасч эхэлж байна. Тэр хэрээр Лондон сайхан санагдаж, дахиад хагас жил гаруйн дараа буцах болно гэж бодохоор л хорогдож байна гээч. Өвлийн уйт, бүүдгэр саарал, бороо, шуурга болсон өдрүүд аажмаар алсарч өглөө бүр нарны хурц гэрэл угтсан хавар цаг ирчихэж. Цэцэгс, модод өнгөө засах хараахан болоогүй ч урин цаг нэг л сайхан шүү дээ. Дагаад ipod дахь дуунуудаа ч бас шинэчлэхээр сууна.




Өглөө босоход гадаа бүр нэг сайхан харагдаад, сүүнд явангаа хэсэг алхав. Би чинь Лондонгийн өмнөд хэсэгт буюу харууд (расист утга агуулагүй болно) болоод ер нь дэвэн дэлхийн энд, тэндээс ирсэн гарууд ихтэй хэсэгт амьдардаг юм. Хэрэв англи хүмүүс байх аваас тэр нь хипстерүүд байж болох. Гэхдээ манай энэ хавьд хажуудаа цэцэрлэгт хүрээлэнтэй, гол замаасаа багахан зайд амар, тайван байдагт нь бүр дасаад хотын төв орохоороо бужигнаанаас төвөгшөөгөөд хөдөөний хүн шиг болчихсон байналээ, хэхэ.
Ер нь энэ шуугиан, ажил, хичээлийн Deadline дунд эргэлдсээр цаг хугацаа тийнхүү урсахыг ч анзаарах сөхөө бидэнд үгүй болж дээ, тийм ээ? Тэгээд хэзээ хойно л "Цаг хугацаа" гэж санаа алдахаас хэтрэхгүй юм. Ингэж бодохоор яг одоо, нэг гэж тоолоход өнгөрч байгаа энэ хормыг ч precious байлгамаар санагдаж, ширээний ард дэмий суухаа больмоор ч юм шиг. Тэгснээ The time you enjoy wasting is not wasted time гэсэн үгээр уриа хийгээд л байж байна даа.

(За за, ганц пост бичих гэтэл компьютер гажигтаж, асч унтраад бүр бодол сарниулчихлаа, юу ч хамаад биччихэв. Зүгээр нэг сайхан дуу нэмчихээд больё. :P)

No comments: