Sunday, March 23, 2014

Уншсан, үзсэн, сонсснуудаас...

Он гараад уншсан ном, үзсэн кино, сонссон дуунуудаас таалсан хэдийнхээ талаар товчхон эндээ бичье

Short term 12

 Сэтгэл зүйн тулгамдсан асуудал бүхий өсвөр настнуудыг хамгаалах төвд ажилладаг 20 гаран насны залуухан бүсгүй гол дүр нь. Хэдийгээр эдгээр хүүхдүүд нь бусад хүний нүдэнд галзуу, солиотой, худлаа маяглаж байгаа мэт харагдаж магад ч яг үнэндээ эдгээр асуудлууд нь  хүүхдүүдээс өөрсдөөс нь бус эргэн тойрны олон мянган хүчин зүйлүүдээс болж буй гэдгийг ойлгож, тэднийг чин сэтгэлээсээ сонсож, хайрлаж чаддаг тэрхүү эмэгтэй ийм ажлыг сонгох болсон нь ч өөрийнх нь хэцүү өсвөр настай холбоотой. Түүнчлэн өөрөө бусдын тусын тулд байх ч өөрт нь асуудал тулгарахад орь ганцаар мэт санагдаж, хажууд нь байгаа агуу их хайраа үл тооно. Гэсэн хэдий ч аз жаргалтай л төгсдөг кино. (Энэ гол дүрийнх нь найз залуу нь бас өргөмөл ба өргөж авсан аав ээждээ үг хэлэх мөчийг нь үзээд уйлцан :p )

About time, Kill your darlings 2-н дүрүүдийн өмссөн хувцас, орон гэр, эд хогшилд нь дуралцан.
About time бол нэг үзэхэд л болмоор санагдсан. Цаг хугацааг хаашдаа хэзээ ч захирч чадахгүйгээс хойш энэний талаар төсөөлөөд ч яах юм билээ. Бидний нэгхэн шийдвэр цаашдын олон мянган юмсын эхлэл болдог гэж бодохоор....

Kill your darlings бол тэгээл Аллен Гинзберг нарын Бит-н төлөөлөл бүхий хэсэг залуусын алдаа онооны талаарх бодит түүхэнд суурилсан бүтээл. " Тохироо нь бүрдвэл хэн ч хорвоог өөрчилж чадна"



The best american essays 2013
Хэдийгээр шүүмжлэгчид энэхүү номыг дотроо аль болох өнөө цагийн асуудлууд тус бүрээс нэг төлөөлөл багтаах гэж хичээдгээс зарим эссе нь тийм ч сайн байдаггүй гэж бичсэн байх ч үнэхээр гое ном байна лээ. Хүмүүс яаж бичгийн арга барилаа тийм нягт нарийн нямбай төлөвлөж, урсгаж бичдэг байна аа. Одоо урьд урьдны жилүүдийнхийг киндл дээрээ татаж авч уншина гэсэн зорилт тавьсан байгаа.



Sophie's world
Философийн тухай цэгцтэй ойлголтыг амар хялбар зугаатай аргаар авч болох энэхүү номыг уншаад л байна даа. Унтахынхаа өмнө үсрээд л 6 минут уншихад л нэг мэдэхэд нүд автоматаар үсэгнээс үсэг рүү үсэрчихсэн, харин ухамсарт ухаан аль хэдийн нойрондоо явцан байхийм даа



Энэ болохоор зүгээр хөөрхөн дуу :)





No comments: