Monday, March 24, 2014

Сансаактайгаа хоёулаа хө өө

Нэгдэх өдрийн нэр нь хүртэл даваа маваа гээд олон юм үглээд яншицгаахаар чинь давахад улам л хэцүү болийшт, юуг ч бай. Тийм ээ, миний охион? Угаасаа л нэгдэх ч бай, ням ч бай ялгаагүй шал утгагүйм чинь ямар ч янзын утга зохиож өгөөд, тэрэндээ баясаад явж байвал барав.

Эхний зогсоол
-Ширээ, Сансаак, заваан амттай кофе ба цэвэр ус. Аруун жилийн анкны хайрууд болох CSS, Cribs, White stripes, Those dancing days, Tilly and the wall эднүүсийг сонсож хөөрч баясав. Тэгжугаад амиа хорлолтын тухай сайн сайхан күүл юм бичмээр санагдав. Шинэ дугаараа харж, өмнөөс нь ичив, хөөрхий амьтан. Үнэн янкан дугаар. Хахаха. 

Дараагийн зогсоол-
Хурал хаана, хэзээ, ямар сэдэвтэй болох нь хамаагүй угаасаа л уйтгар гунигийн далай, залхаан цээрлүүлэлт шиг байх юм аа, нэгээс дээш цаг болохоороо, шэээт. Юун Хятад, Крым, Хуягаа ах. Яршиг гуай л бна. Ашиг сонирхол, төр улс, том хүмүүс ээ...

Тэрний дараагийн зогсоол-
Сайн сайхан хүмүүсийн гэгээн дор амьдрахаас гадна бас гэрлийн нь тусгалд зарим юмыг илүү тод харуулж, мэдрүүлдэгт талархая. Урлагийн бүтээл бол гүүр. Дотор луугаа нэвтэрдэг гүүр. Өөр тийшээ явуулдаг, харуулдаг байх л даа. Гэхдээ энэ бол ойрд санагдаж байгаа нь. Санагдана гэдэг чинь сахиусан тэнгэрүүдийн дохио, тийн.

Тэрний дараагийн дараагийн зогсоол
-Хуучин байшингийн урдах тоглоомын талбай, бас л сайхан муу хар нааз минь, тамхины утаа нь үүл мүүл болоод нанана. Тэгсагийн шинэ бүтээлийг алтан мартинигаар мялаав. Мартинид дуртай болгосон тэр эмэгтэй. Хааяадаа гэмших мэдрэмж төрдөг. Юм хэлмээр байдаг ч юу хэлэхээ мэддэггүй...

Тэрний дараагийн дараагийн дараагийн зогсоол-
Хэн нэгэн хүнд бундан наана, нөгөөх нь буцаагаад бас бундан барина гэдэг чинь бүхэлдээ химийн урвалаас өөр юу ч биш гэж боджихуй. Гэвч энэ нь жаалхүүхний гэнэхэээн тэнэг сэтгэгдэл юм биш байгаа? Гүэ тэгээд мөн байлаа ч яахуудээ. Ер нь тэгээд энэ химийн урвалын тухайд хэн маань ч доктор билээ дээ!? Улаан буйдангууд, эгдүүтэй хөөрхөн дэрнүүд, шар айрагны гашуун амт, бэлтгэлээ хийж буй хамтлагийн бөмбөрийн нүргээн, гитарын тээршаамаар гайтай чанга дуунууд...Бушуухан гарав.

Тэрний дараагийн дараагийн дараагийн дараагийн зогсоол-
Өөөө манай муу халуун дулаан, тамхины утаа хөшиглөсөн ирдаакц минь. Сэгсийсэн муу хар Сансаак минь. Шургуулга дүүрэн цаасан аяганууд минь. Тэнд хийгээд орхисон хайлсан шиклаад минь. Аль сарын өмнө уншина гэж зээлж авчирсан ч гар хүрээгүй арт сэтгүүлүүд минь. Өрвийсөн муу хэн минь, энэ минь, тэр минь. Хахахаха

Тэрний дараагийн дараагийн дараагийн дараагийн дараагийн зогсоол-
Энэ хэсгийг энд хүрээд зогсоё. Өнөөдрийн үлгэр ингээд жаргалаа. Жаргалтай бяцхан үрс минь. Жаргалтай дандаа хамтдаа. Цэнкэртсан байсан ч хамтдаа л байгуул сайхан.

No comments: