Tuesday, June 16, 2015

Run, baby, run: Биеэ сайн халаахаа ёстойгоо дахиж мартахгүй л



 Өнөөдөр ажил тараад цэцэрлэгт хүрээлэн орж гүйв. Уржигдар гэрээсээ ажил руу явах замдаа гүйсэн чинь эндхийнх шиг сайхан мэдрэмж төрөхгүй, "Хурдхан зам дуусаасай" ухааны юм л бодогдож бналээ. Харин хүрээлэнд бол зам нь зөөлөн, агаар нь ногоон өнгийн үнэртэй бас уул дэргэд харагддаг нь урам зориг өгдөг. :) Бас яг гүйх үедээ хөгжимгүй бол чихэнд амар байв. Хурдан, хурдан амьсгалах чимээ, бүр нэг эрч хүчтэй хөлийн чимээ хахаха бас эргэн тойрны үл мэдэг баззз чимээ "Kings of leon"-оос ч илүүтэй цэнэглэдэг мэт санагдсан бх нь.

Нээрээ үр бүтээлтэй бөгөөд гоё гүйсэн шиг гүйе гэвэл сайн, тууштай хамтрагч хэрэгтэй юм бнөө. Бгү бол ганцаараа гүйцэн нь хол дээр. Мишээл бид хоёрын хамтын гүйлтийн замнал нэг их хол үргэлжлэхгүй шинжтэй бгаа нь харамсалтай ч үнэн юмаа. Миний дэргэд дэндүү жулджийн гссс хахах, за тоголсийн тоголсийн муу наазыгаа..гэхдээл чи бүткү шүү Мишээлээ!

Тэгээд Мишээлийг орхиж явснаас болсон ч юмуу кармаандаа бсн ягаан өвөөтэй мөнгөө унагацийм шиг бээлээ :((  Яаж азаар өмдний кармаанд бас нэг өвөөтэй мөнгө хийсэн бсийн. Тэгээгүй бол харанку шөнө гэртээ яаж ч  ирэх бсийн :p  Энивэй өнөөдөр ойлгосон хамгийн чухал зүйл нь биеэ зайлшгүй халаах тухай байлаа. Уг нь ажлаас хүрээлэн хүртэл 30 минут хурдтай алхаад, гар хөлөө хөдөлгөж бижхэн дасгал хийсэн болоод гүйдэг бсн өнөөдөр залхуураад автуусанд сууж яваад буугаал шууд гүйсэн чинь сүүлрүүгээ шилбэ өвдөөд, шөрмөс татах гээд ч бгаам шиг эвгүй болжийлээ, тэгэхээр нь алхжаагаал гэртээ ирээд ийм тос түрхсэн чн сэрүү татаад өвчин нь ч гайгүй болоод сайхан бна. Маргааш өглөө бас гүйчдиймүү гсн чн шөнийн 1 өнгөрчийн. Дутуу нойртой дасгал хийснээс сайн амарсан нь дээр шүү дээ. :)

Cheers~~~

No comments: