Wednesday, June 10, 2015

Гүйх гэж төрсөн хүүхдүүд




Гэшасс. Хаха. Гүйнэ гэж наян жил ярьсны эцэст өнөөдөр өглөө нэг юм гүйлээшт, Мишээлтэй. "Runner's world" сэтгүүлд нийтлэгдсэн "Эхлэн гүйгчдэд зориулсан найман долоо хоногийн план" дагуу эхний өдрөө нэг минут гүйж, хоёр минут алхахыг 10 гаруй давтсаныг Хулан бас анкаараарай.

 Мишээл гэж миа юм ард ганцхан минут гүйж чадку хөлс нь гараал, амьсгаадаад алхаал бээлээ. "Яасан?" гэхээр "Өлсөөдийн. Дараа нь Гүүд прайс орий" гэх жишээтэй. Тхх. Яаж хүн болж ялаа ална даа, чи минь. Үмсий. Нээрээ маргаашийн хуваарь дагуу зөвхөн 30 минут алхах ёстой болохоор өглөө талбай дээр уулзах цуцлагдсан шүү. Тус тусдаа ажил, сургуульдаа явах замдаа элбэг алхачихаж болмоор. Аан харин нөгөөдөр бас тэрний нөгөөдөр яг өнөөдрийнх шигээ гүйх ёстой. Тэгэхээр баасан гаригийн өглөө гүйгээд цааш нөгөө төлөвлөсөн юмандаа үргэлжлүүлээд явахад чухам таархийм бусуу?


Бусад хүүхдүүд нэгдэхийг хүсвэл call me maybe babes! Гол нь гандан бууршгүй, тууштай байх шүү дээ. Тэгээд минут гүйж минут алхдаг эхний планаа хараад инээгээд суужийх өдөр ирнэ дээ, ирнэ.

(Жич: Өнөөдрийн миний плэйлист Токимонста байлаа. Мишээл харин юу ч сонсож явсийн бүү мэд. Харин хоолноос өөр юу боджийснийг нь мэджийн. Хохо)

Cheers!

No comments: