Thursday, April 9, 2015

Сурахада суралцахуй

За байз оо, сүүлийн үед юм сурахын чухлыг л ойлгоод байна. Юу сурмаар байгаагаа мэдэж байвч нэг л сайн сурж өгч чадахгүй байгаадаа гайхаад, юм хум яаж сурах талаар хайж байгаад Coursera дээр "Сурахад суралцахуй" хэмээх курс олоод үзэж байна. Өчигдөр эхлүүлсэн. Одоо Бий гээд хөөрхөн кафед үргэлжлүүлэн үзээд, латтэ уугаад сууж байна. Энэ их аятайхан газар олоогоор санагдав. Энд тэнд хов ярьж инээлдсэн хүмүүс алга, дан ном компитэр ширтсэн сайхан бүтээлч орчин байна. 
За буцаад гол санаандаа ороход Terrence Sejnowski,  Barbara Oakland гэх 2 эрдэмтэн тун энгийн аргаар сурах гээч зүйлийн цаад санааг буюу сурахад тархи яаж  оролцдгийг богино богино видеогоор танилцуулах аж. "A Mind for Numbers" буюу шинжлэх ухаан, тоо яаж сурах талаар бичсэн номноосоо үндэслэсэн лекцийн цувралууд юм байна. 
Жишээ нь гэхэд Барбара хэмээх энэ эмэгтэй нь инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд 10 жилдээ тооны хичээлээ нэг нүдээрээ ч үздэггүй байж байгаад бүр 27 насандаа л сурж эхэлсэн гээд бодохоор үнэндээ л арга барилаа олчихвол сурахад оройтдоггүй гэдгийн тод жишээ байгааз. Бас би дандаа өөрсөө болон та нараас мураками анхны номоо хэдтэйдээ бичлээ дээ гэж асуудаг биз дээ хаха
За тэгээд ямар ч байсан энэ лекцнээс олж авсан хэдэн санаагаа хуваалцья, гэхдээ таануус мэддэг ч байж магад оо, гэхдээ л биччье

"POMODORO" арга.  Энэ үг Италиар помидор гэсэн үг гээд лаг орчуулчий. Энэ арга нь яадаг вэ гэхээр 25 минут яг нэг юманд төвлөрөх. Утсаа хол тавиад, фб-ээ гаргаад яг 25 минут л номоо уншчих, тоогоо бодчих, хичээлээ хийгээд төвлөрчих. Тэгээд бага зэрэг амралт авиад ахиад 25 минут... гээд үр дүнтэй ажилладаг болно. 

"Spaced repetition. Завсарлагатай давтах. Нэг юмыг нэг оройноо 20 удаа давтсанаас тодорхой хугацааны турш орой бүр ч юм уу өглөө бүр ч юм уу завсарлагатайгаар хараад байх нь тухайн зүйлийг удаан хугацааны мэморидоо оруулахад тусална.

"Sleep". Нойр!!!!!!!!! Сайн унтаж амаржий. Яагаад гэвэл унтах үед тархинд хуралдсан байгаа бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнүүд буюу хортой бодисуудыг тархи өөрөө цэвэрлэдэг гэдэг нь тогтоогдсон байна лээ. Нэг Тэд яриан дээр үзжийсан чинь энэн дээр бас тэгэж гарж байна. Тэгээд бас унтах үед өдөр сурсан зүйлсийн хэрэгтэйг нь ялгаад хадгалаад, хэрэггүйгээс нь салдаг аж. Тийм болохоор ер нь нээх хэрэггүй л бол шөнө дунд өнгөртөл үлгэн салган юм хийж суух хэрэггүй, зүгээр л сайхан бүтэн нойроо авчих хэрэгтэй. Тэгээд ч Хау Ай Мэт Юор Модэр дээр "шөнийн 2 цагийн дараа ямар ч сайн сайхан зүйл тохиолддоггүй" гэдэг их үнэн үг гэдгийг ер нь та нар ч өөрсдийн туршлага дээр баталсан байх :P

За тэгээд бүгд сайхан сураад л байя, сураад л байя! Би бас бодсон л доо, би ер нь цаашдаа эмч болох бодолгүй байгаа ч гэсэн бас энэ сайхан мэргэжлийн нэрийг зүүж төгсөх гэж байгаа тул бас амьдралбнхаа овоо хэдэн жилийг зарцуулжаагаа учир одооноосоо илүү их шамдаад төгсчихье гэж.... 

No comments: