Thursday, April 16, 2015

PERSEVERANCE

Өчигдөр унтахаасаа өмнө сэтгэл санаагаа дээшлүүлэх зорилгоор хамгийн инээдтэй TED talk гэсэн плэйлист нээгээд харж харж байгаад The New Yorker-н шог зургийг хариуцдаг ахын илтгэлийг нээгээд 20 минут үнэхээр энжойдлааа. Хошин шогийн мэдрэмж яасан ч өндөртэйм бэ! Угаасаа ийм газар ийм албан тушаал эрхэлжаагаам чинь хамгийн мундаг мэдрэмжтэй хүмүүсийн нэг байх нь бол тодорхой л доо. Яг ямар шалгуураар зургаа сонгож авдаг вэ гэдгийг тайлбарласнаас гадна өөрийнхөө тухай цухас дурдсан нь маш инспайринг байв. Сэтгэл судлалаар сурж байснаа орхиод шог зураач болохоор шийдэн энэ сэтгүүл рүүгээ 2000 зураг явуулсан ч 2000 татгалзсан хариу авсан юм гэнэ билээ. Тэгсэн ч гэсэн бууж өгөөгүй тэмцсээр өнөөгийн амжилтандаа хүрээд ямар күүл ах тайзан дээр зогсож байна! Ингээд бодохоор "тууштай зан" л зорилго руу хөтөлдөг хамгийн гол түлхүүр аж. "Өөрөө өөрсдөдөө тууштай байцгаая!"

P.S: Хараахан The New Yorker-г гартаа барьж үзээгүй байгаа ч онлайнаар нэг хоер нийтлэл уншихдаа дунд нь хавчуулагдсан зургуудыг хараад ойлгохгүй болохоороо болоогүй байна даа би гээд толгой сэгсрээд өнгөрдөг юм.

P.S.S: Нью-Йорк хотод амьдардаг эгч болохоороо угаасаа заавал захиалж уншжийнаа гээд шийдцэн байгаа :D



No comments: