Өглөө гэрээс гарахад энэ цомгийг сонсоод ажилдаа явах бас сайхан шүү. Модны хоёроосоо дээш өгсөөд Тасганы овооны уулзвар дээр ногоон гэрэл хүлээж зогсоход нар тусч гялбаад л... Дулааны улиралд бол С1-ийн хажуугаар явахад зам дагасан зүлэг, моддыг усалчихсан сайхан үнэртнэ.. За, тэгээд бороо орсны дараахан бол бүр янзтай. Ажилдаа 8.10 гээд гарвал яг ид бужигнаан дунд орчих тул, 7.50 гээд гарахад энэ бүх сайхныг тайван, аажуу харж, мэдэрч болохоор байдаг байлаа.
Тэгээд өрөөндөө ороход нэг л хоосон, гэрэлгүй хэрнээ дотно. Кофе чанагчаа цэвэрлээд, асаахдаа дахиад нэг сайхан дуу тавиад хүлээнэ.
2 comments:
яг тэр үедээ анзаардаггүй мөртлөө дараа нь л гэнэт тэр литтл тингс ямар сайн сайхан байсны мэдрээд дурсах ч бас таатай шүү, би гэхэд л хаврын нэгэн дулаахан өглөө хичээл рүүгээ гараад явахад салхи урдаас үлээгээл, гадаа гэгээтэй хичнээн гое байдаг билээ дээ, хурдан тэр үе ирээсэй дээ гээл суужийн
Post a Comment