Амьдралд суралцах ёстой зүйлсийн нэг бол болохгүй, бүтэхгүй юмыг тавьж явуулж сурах чанар ажээ. Олон зүйлсээс чөлөөлөгдсөн мэдрэмж... Өөрөө өөртөө өгсөн бүх амлалтуудаа би биелүүлэх албагүй, бас тэгээд ч ер нь зарим нэг болохгүй бүтэхгүй зүйлийн төлөө зүрх ба тархиа чилээгээд ч яах вэ дээ...
Үл анзаарагдам өчүүхэн жижигхэн зүйлс л өдрийн эцэст хамгийн их хамаатай байдаг юм шиг ээ
Эрчим хүч, таталцлын хууль, аяга кофе, хайрцаг тамхи, инспираац, цэнкэрдэлт, дуу хөгжим, шүлэг зохиол, шоколадтай маруужин, цох хорхой, унадаг дугуй,,,
Monday, May 21, 2018
Wednesday, February 21, 2018
Бангкокоос
Блогтоо салхи оруулъя гэж зөндөө ярилцаж, би хэрэндээ л аяллын зуур юм тэмдэглэж явлаа. Өчигдөр онгоцноос хоцорсон тул өнөөдөр сэлгүүцэж, дэмий суунгаа тэмдэглэлээ гүйцээе гэтэл нэг л явдаггүй ээ.
Харин буудлынхаа ойролцоо жижигхэн кафед 2 цаг орчим сууж, кофе бутлах чимээг чихэвчээр явах хөгжимтэйгээ хааяадаа давхцуулан сонсч, хажуугийн ширээнд сууж, босох хүмүүсийг харж, дан шилэн бүхээг маягийн тасалгаанаас Бангкокийн нарийн гудамжны хөдөлгөөнийг харж суугаагаа тэмдэглэе гэж бодлоо.
Найм хэсэг тасралтгүй тэнэж, ямар нэг зүйлд дараачийн цэг рүү адгасаар явсан бна. Очоод тогтож сууж амжилгүй бууз, салатанд живнэ байх гэж бодож байтал ингээд хоцроод суугаа нь бараг зол ч юм уу, кк.. Замдаа унших гэж авсан сэтгүүлээ уншиж бна, бас плейлистээ эмхэлж бна. Эминем ахынхаа цомгийг бүтэн авахаас гадна Rhye-ийн шинэ цомог гарсан бна шдээ, найзуудаа! Сая сонслоо. Энэ дуу маш их таалагдлаа, бас видеоных нь энэ зураглал! Энэ гэрлийг яаж тохируулдаг болоо гэж төсөөлөхөөр л гаргууд санагдаад байх юм.

Хэд хоног хөдөө газар гэхүү дээ Чин Майд байж бгаад Бангкокт ирэхэд ёстой хэлэх үггүй болтлоо бухимдав, хэхэ. Нэг их хүнтэй, замбараагүй, хүмүүс нь хайш яаш хэцүү санагдаж байв. Амраад, учраа олоод ирсэн чинь таалагдах ч шиг бас өвөрмөц сонин вайбтай газар бна шүү. Ямартаа л улам сонирхол татаад тасалбараа хойшлуулах тухай хальтхан бодоод өнгөрч бсан юм. Тэгсэн ийм л юм боллоо ;р
Шашинд сүсэгтэй, олон янзын сүм үзмэртэй хэрнээ нэг тийм ретро эрчимлэг, жижигхэн шавар байшингийн доод давхар хачин хиппи кафе хэрнээ яг өмнүүр нь түк түк болон мотоцикльд сундалсан хүмүүс зөрөлдөх нь энэ газрын "амьсгал" юм бна. Яг энэ утгаараа замбараагүй, бас уламжлал - орчин цаг зэрэгцэж оршдогоороо манай Улаанбаатартай төстэй ч юм шиг санагдах болов. :)
Урлаг уран сайхан, хотын амьдрал ахуйд нь барууны нөлөө багагүй санагдлаа. Ер нь Чин Майд ч тэр музей үзэж бхад Британичууд ирэх үеэс л барууны хийцтэй анхны барилга баригдаж, сургууль, эмнэлэг гэхчлэн цэцэглэн хөгжжээ. Бас Франц, Британий колонид орохгүйн тулд өөрийн давтагдашгүй өвөрмөц соёлтой ахуйгаа таниулж, бие даан хөгжих чадамжтайгаа харуулж тухайн үедээ орчин цагийн соёлжих үйл явцыг үлэмж болгон тусгаар улс байхдаа аль алинд нь ашигтай гэдгийг харуулж чадсан гэж тэмдэглэсэн байналээ. Ингээд бодохоор хоёр том гүрэн, хүчтэй айдентитигийн дунд хавчигдсаар бид ер нь олон зүйлээс хоцорсон мэт санагдаад явчихсан шүү.
Ямартай ч Чин Майгаас явах болоход л санаад эхэлсэн шүү. Лондонгоос явна гэж бодохоор л хэдээ сарын өмнөөс санаад бдаг тэр мэдрэмж, кк.. Тийм сайхан газар бналээ :) Аа харин, Бангкок бол "нээгээд" л баймаар сонирхолтой ертөнц бнаа.
Monday, February 12, 2018
Шинэ хуучин
Үдийн 17 цаг 13 минут. Монголын цагаар одоо 00 цаг 13 минут бөгөөд цагийн зөрүү мэдээж гарч амжаагүй байгаа тул ахин хэдэн цаг сэрүүн байх үүднээс аяга хар кофе бэлдээд сууна. Гэрт уудаг чанадаг кофег бодвол эдний машинаас гарах кофе хамаагүй зөөлөн амтагдана. Танил хотын танил бүрхэг тэнгэр, чийглэг агаар угтахад ер гайхширал ч, сэтгэл хөдлөл ч мэдрэгдсэнгүй. Ийш ирэх нислэг 10 гаруй цаг үргэлжилсэн тул дуусгаж амжихгүй удсан Арьсан хүрэмтэй Мадоннаг уншиж суув. Номын үйл явдал Берлинд эхлэх бөгөөд, нэгэн хэвийн амьдралаар өдөр хоногийг өнгөрөөдөг турк залуу, амьдралаас юу хүсэж буйгаа мэдэхгүй, сэтгэл зүрхээ бусдаас нуудаг хэрнээ гаднаа инээд хөөртэй, нээлттэй зантай чехийн эрлийз бүсгүй хоёрын 'нөхөрлөл'-ийн тухай гарна. Анх уулзаж эхлэхдээ л бүсгүй залууд ямар ч хайр сэтгэл, дотно харилцаа хүсэхгүй байгаагаа хэлж, харин залуу ч түүнээс тийм зүйл огтхон хүлээхгүй гэдгээ амлан зүгээр л сайхан нөхөрлөнө гэж өөрсдийгөө хуурна. Залуу өөрийгөө тийм ч удаан барьж дийлсэнгүй, бүсгүйг анх хөрөг зурагнаас харахдаа л дурлаж орхисон тэрээр үнэндээ боломж бүрийг хүлээж, бүсгүйг сэтгэлийнхээ хаалгыг нээхийг л хүлээж түүний дэргэд байв. Эцэст нь тэд хайраа нууж дийлэлгүй хүлээн зөвшөөрч хамт байхаар шийдэх яг тэр мөчид хувь заяа гэгч ямар хэрцгий байж чадахаа харуулна. Залуу аргагүй шалтгаанаар Турк рүү буцах шаардлагатай болж, тэр 2 хол байхдаа захидлаар харьцаж байв. Тэнд залуугийн амьдрал амаргүй байсан ч бүсгүйг ирүүлж, хамтдаа аз жаргалтай амьдарна гэж төсөөлөн бэлдэж байсан боловч нэг л өдөр захианд нь хариу ирэхээ болино. Залуу маш олон янзаар юу болсон байж болох тухай бодож, бүсгүйд гомдон сэтгэлээр унаж, шархалсан зүрхээ тэрээр өөр хэнд ч нээхгүй олон жилийг барав. Үнэндээ бүсгүй залуугаас хүүхэдтэй болсноо ч хэлж амжилгүй төрөхийн эндэгдэлээр нас барсныг тэрээр арван жилийн дараа мөнөөх л амьдралын бидэнд илгээдэг шоглоомоор олж мэднэ. Бүх зүйл хэтэрхий оройтсон нь ойлгомжтой биз дээ. Үл ойлголцол гэж бидний өчүүхэн хайнга зангаас үүсэж, бидний төсөөлөн бодох чадвар хэтийдэхдээ бидэнд ямар чухал нандин зүйлийг үгүй хийж чаддагийн жишээ юм уу даа. Хүнийг хайрлана гэдэг өөрийгөө ч танин мэдэх гэж насаа бардаг хүмүүн бидэнд хэзээ ч бүрэн эзэмшиж чаддаггүй тийм чадвар бололтой.
Өөрийгөө бүрэн таних гэдэг нь үнэндээ өөрөөсөө ямар ч ааш, ямар ч үйлдэл гарахад гайхширалгүй бүрэн хүлээн зөвшөөрч сурахуйг хэлэх юм шиг. Харин зөвхөн тэгж чадахуйд л бид бусдыг үнэхээр хайрлаж чадах байх. Буй байгаагаар нь, хардаж сэрдэлгүй, гомдож тунирхалгүй, зүгээр л хайрлах.
Tuesday, June 30, 2015
Odds and ends
... хичээсээр хичээсээр хичээлийн жилийн сүүлээр туйлдсан байх юм. (яг одоо чихэвчээр I know it aint easy giving up your heart.. гэдэг мөрт эгшиглэж таарав)
Өглөөнөөс хойш бие нэг л тааруу байсныг арай Улаан бурхантаж байгаам бишиздэ
Өглөөнөөс хойш бие нэг л тааруу байсныг арай Улаан бурхантаж байгаам бишиздэ
Tuesday, June 16, 2015
Run, baby, run: Биеэ сайн халаахаа ёстойгоо дахиж мартахгүй л
Өнөөдөр ажил тараад цэцэрлэгт хүрээлэн орж гүйв. Уржигдар гэрээсээ ажил руу явах замдаа гүйсэн чинь эндхийнх шиг сайхан мэдрэмж төрөхгүй, "Хурдхан зам дуусаасай" ухааны юм л бодогдож бналээ. Харин хүрээлэнд бол зам нь зөөлөн, агаар нь ногоон өнгийн үнэртэй бас уул дэргэд харагддаг нь урам зориг өгдөг. :) Бас яг гүйх үедээ хөгжимгүй бол чихэнд амар байв. Хурдан, хурдан амьсгалах чимээ, бүр нэг эрч хүчтэй хөлийн чимээ хахаха бас эргэн тойрны үл мэдэг баззз чимээ "Kings of leon"-оос ч илүүтэй цэнэглэдэг мэт санагдсан бх нь.
Нээрээ үр бүтээлтэй бөгөөд гоё гүйсэн шиг гүйе гэвэл сайн, тууштай хамтрагч хэрэгтэй юм бнөө. Бгү бол ганцаараа гүйцэн нь хол дээр. Мишээл бид хоёрын хамтын гүйлтийн замнал нэг их хол үргэлжлэхгүй шинжтэй бгаа нь харамсалтай ч үнэн юмаа. Миний дэргэд дэндүү жулджийн гссс хахах, за тоголсийн тоголсийн муу наазыгаа..гэхдээл чи бүткү шүү Мишээлээ!
Тэгээд Мишээлийг орхиж явснаас болсон ч юмуу кармаандаа бсн ягаан өвөөтэй мөнгөө унагацийм шиг бээлээ :(( Яаж азаар өмдний кармаанд бас нэг өвөөтэй мөнгө хийсэн бсийн. Тэгээгүй бол харанку шөнө гэртээ яаж ч ирэх бсийн :p Энивэй өнөөдөр ойлгосон хамгийн чухал зүйл нь биеэ зайлшгүй халаах тухай байлаа. Уг нь ажлаас хүрээлэн хүртэл 30 минут хурдтай алхаад, гар хөлөө хөдөлгөж бижхэн дасгал хийсэн болоод гүйдэг бсн өнөөдөр залхуураад автуусанд сууж яваад буугаал шууд гүйсэн чинь сүүлрүүгээ шилбэ өвдөөд, шөрмөс татах гээд ч бгаам шиг эвгүй болжийлээ, тэгэхээр нь алхжаагаал гэртээ ирээд ийм тос түрхсэн чн сэрүү татаад өвчин нь ч гайгүй болоод сайхан бна. Маргааш өглөө бас гүйчдиймүү гсн чн шөнийн 1 өнгөрчийн. Дутуу нойртой дасгал хийснээс сайн амарсан нь дээр шүү дээ. :)
Cheers~~~

Thursday, June 11, 2015
Унтахын өмнө
Зургадугаар сар хэдийнэ гарсан хэрнээ нэг л тааваараа байж болохгүй, аар саар ажил "зулгаагаад" байх юм. Тэгтэл зун боллоо гэсэн шиг эрч хүч нэг л сулраад, ажил хиймээргүй санагдах. Ер нь сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ерөөсөө амраагүй, дээшээ хараад юу ч бодолгүй хэвтсэн 10 хоног гэж байгаагүй юм байна шд.., гээд л өөрийгөө баахан өрөвдөв. Тэгээд өдөр 4 гэж байхад ажлын өрөөнөөсөө гарч одлоо. Номын дэлгүүр орж сэтгүүл аваад, Тило аниагаас сонин аваад нэг их софистикейтэд царай гаргаад Мишкатай утсаар ярингаа төв гудмаар алхав. Эртнээс л Soup Bar-луу орохыг бодож байсан ч, дэмжигддэггүй, урагшилдаггүй саналаа, хүсэлтээ өөрөө гүйцэлдүүлсэн байх нь.
Хүмүүс ганцаараа хооллож чаддаггүй, хоол ордоггүй, эвгүй гээд янз бүрээр хэлдэг. Тэгсэн надад лав ямар нэг асуудал санагддаггүй шд. Харин ч тухтай гэх нь бас хаашаа юм. Ялангуяа, сүүлийн жилүүдэд ийш, тийш ганцаараа явах, тэр бүрт ганцаараа л хооллодог хойно бараг дасч дээ. Аль нэг буланд суугаад хүмүүсийг ажиглаад хооллох дажгүй санагдаад байдаг юм... Гэж бодсоор Soup Bar-т ортол тэнд надаас өөр хүн байсангүй. Цэс нь сонирхолтой юм байналээ, харж харж Espagnole panini авав. Та нар L'Auberge Espagnole гэж кино үзсэн үү? Манай сайхан Romain Duris тоглодог нэг тийм хөгжилтэй хөөрхөн кино. Дараа нь хоёр sequel гарсан юм билээ, би Casse-tete chinois-г нь үзсэн. Энэ мэт хоолтой ямар ч хамаагүй боловч бодлууд орж ирээд байсан болохоор Espagnole panini авсан хэрэг л дээ. Тэгээд миний бодол "амттай" байсөөн.
Ер нь дурсамж, эсвэл сэтгэгдэл ч гэх юм уу, бүхнийг амилуулдаг юм болов уу? Кар Вайн My Blueberry Nights дээр Элизабет яагаад хэн ч нэрсний пай авдаггүй тухай асуухад Жереми "Нэрсний пайтай ямар ч хамаагүй, зүгээр л хүмүүс өөр сонголт хийдэг. Үүний төлөө нэрсний пайгаас өө хайх хэрэггүй, зүгээр л хэн ч идмээргүй байгаа хэрэг. Амьдрал дээрх асуудлууд ч яг үүнтэй адил, заавал ямар нэг зүйл, хэн нэгнийг буруутгах хэрэггүй" гэж хэлтэл Элизабет "Хүлээгээрэй, би авъя" гэснээ ховдоглон иддэг дээ? Энэ хэсэг хамгийн тод үлдсэн болоод ч юм уу, одоо би үргэлж нэрсний пай, маффин авдышд, хэхэ.
Зиа зиа, өнөөдөр нэг иймэрхүү аар саар юм бодсоор гэртээ ирсэн юм даа. Сониноос VPN өөрчилдөг application-ийхээ тусламжтай одоо Netflix үзэх болсон. Гэнэт хэтэрхий их сонголтонд ороод ирэхээр бас балмагдах юм. Одоо унтахаасаа өмнө юу үздэг юм билээ гэж бодож сууна. Аягүй бол шийдэж чадахгүй байсаар шууд унтчих нь аа!! Ямартай ч, та нар минь тавтай нойрсоорой.
Subscribe to:
Posts (Atom)