Эрчим хүч, таталцлын хууль, аяга кофе, хайрцаг тамхи, инспираац, цэнкэрдэлт, дуу хөгжим, шүлэг зохиол, шоколадтай маруужин, цох хорхой, унадаг дугуй,,,
Monday, June 30, 2014
Нэгдэх өдрийн ням гариг
Lovely bitches!
Уржигдар iConcerts-оос ийм свийтэн хамтлаг нээж оловшт. Зургаан онд байгуулагдсан франц хамтлаг. Залуу нь аягүү урт сормуустай. Тийм болохоороо хамтлаг байгуулах гээд нэг сайт дээр зар тавиад хүүхнээ олсийм гсн. Cat Power, Karen Ann, Carla Bruni аниа нараас инспираац авсийм бхаа. Гэхдээ удаан сонсохоор бүх дуу нь адилхан, нэг тийм залхуутай хамтлаг бналээ. Бундан наацан хүн амьтандаа бол яахав "To be alone with you" гэх мэт ч юмуу дууг нь хааяа зориулангаа нэг сонсвол хөөрхөн л. Бундан гэснээс Шимээл маань ойрд ам л нээвэл Ө гээд орой залгахаар хамт бна гээд олдохоо ч байсан нь заримдаа гомдолтой санагдхийм, хүүхдүүд минь! Тэгээл нар буув уу үгүй юу харилаа, явлаа гээд биднийгээ сандаргадаг хүн чн шөнө дүлээр л гэртээ ордог болсийштээ. Гэчээд өглөө эрт ууланд гарах гэхээр гэрээ цэвэрлэх, ижий ааваа ачлахаа санадаг болчихоод бгаа шүү, нэг ийм хов бна. :p
Өнөөдөр нэгдэх ч ням шиг санагдаад буй нь ажилгүй гэртээ хэвтэж байгаагийнх биз. Яджийтал гэрийхэн хөдөө яваад хэдэн өдөр хоол хийж, The Holiday-г хоёр зуун жаран найм дахиа үзэхээс өөр юм хийсэнгүүшт. Энийг манай италичууд "Dolce far niente" гэж хэлдийн. "Ид, залбир, хайрла"-дээр гардгийн. Аль намар эмнэлэгт хэвтэж байхдаа тал хүртэл нь уншаад энжойдож явснаа нэг мэдсэн хаагаад орхисон тэр номонд өнөөдөр нэг агаар салхи үзүүллээ. Нөгөө Элизабет чн ашрамдаа бясалгаж, өөрийгөө танин мэдэх аяллаа хийж яваа, одоогоор. Би ч гэсэн нэг тиймэрхүү мммм арай нэг гүн гүнзгий аялал хийхээр эртнээс бодож бгаа ч бүртгүүлэх гэж хоёр удаа оролдоод хулчийсан бна. Comfort zone-доо л жаргаад бжийх санаатай. Монгол дахь Випашяна бясалгалын төв одоогоор зун л 10 хоногийн бясалгалаа явуулж бгаан бналээ. (http://www.byasalgal.mn/) Энэ төвийн үүсгэгч нэг сайхан ахын ярилцлагыг Гоодаль-н 10 оны нэг зуны дугаараас уншчихаад их л импрэсд болжийсон, харин хавар ЧимиКа төвийнх нь тухайг, утсыг олж өгөөд, яв гээд. Ерөнхий хуваарь, дэг, бла благ нь уншсан чинь яаааг Элизабетийн бичсэн, байсан газартай адилхан юм бналээ. Ялгаатай нь бясалгалын 10 хоногтоо хэнтэй ч юу ч ярьж болохгүй. Гэхдээ яг энэ хэсэг л хамгийн таалагдаж, татаад бгаам. Бас өдөрт 10 цаг бясалгана гэсэн, бурхан мэн. Өөрийнхөө яах гээд бгаа, ямар учиртай нь мэдэгдэхгүй ядаргаатай байдлаасаа ангижирч, зугтах аргагүй өөртэйгөө, анир чимээгүйтэй байснаар эргэлзээнүүд, сүлжээснээс гарах арга олхийн болвуу л гэж... Ямар нэг юм хийхгүй бол нэг л биш вайгаад вайнаа. За тэгээд аниа нь гэнэт таг чиг болчихвол "цэвэрших"-ээр явсан л гэж мэдээрэй, хахахаха. Нээрээ би өнөөдөр фб-ээ хаацийшт. Хэр удаан тэсэх нь вэ, харна аа хүүрийг.
Thursday, June 26, 2014
Урсаад л...
Урсаад л, урсаад л байгаа өдрүүд.
"Хавар, зун, намар, өвөл, дахиад л хавар..."
"Хамгийн хүйтэн ард үлдлээ,
Урин дулаан хичнээн сайхан.
Даанч дахиад л намар болчихно.
Зуурдын богинохон байна гэдгийг нь
Мэдэх юм хойно,
Зун болно гэдэг гунигтай."
Saturday, June 21, 2014
Юу ч юм бэ дээ, нэг бичвэр
Нэг тийм...
Тэр харцыг үргээхгүйсэн гэж догдлонгоо
Тийшээ, түүн рүү би ч бас тэгж ширтдэг байлуу?
Хоёр нууц гэнэт мөргөлдчихвөл бутарчихаж мэдэхээр эмзэг шиг...
Эсвэл...
Ц.Д
Ойрд американо уугаагүй удсан бна, хүүхдүүд ээ. Яагаад гэвэл эгч нь ажилгүй болоод гэртээ байх нь ихэссэн тул гадуур байнга явах хэрэггүй вайгаам. Нээрээ өглөө босож шалаа мөлхөж угааж бгаа. (Хэрвээ тэгвэл турна гэж манай дүү хэлсэн. Гэхдээ би турна гэж төлөвлөөгүй ч өглөө бүр шалаа мөлхөж угааж бгаа, тийн.) Бас хааяа Сонтагын эсээнүүд, Милан Кундерагаа бага багаар шимжугаа. Уг нь номыг уучихдагсан, хэзээнээс ч ийм удаан уншдаг болсийн мээдкү. Энэ зуны төлөвлөгөөнд зөндөө олон их ном, жолооч болох, герман хэл сурах тухай гэх мэт гэх мэт ч бас л яг яахаа шийдэж чадахгүй, эргэлзээ гэдэг бол би юм гээээл яваадаагаа.
Чамайг зүгээр л харахыг хүсдэг
Хармагцаа
Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг
Хүргэмэгцээ
Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог
Тэвэрмэгцээ
Чиний уруулыг ганц л амсья гэж боддог
Амсмагцаа
Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд
Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог
Бодмогцоо
Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг
Ямарт шаналсаар бас л дутуу үлддэг
Л.ӨӨглөө эсвэл орой гарч гүйе гэхээр л ар талын хөлбөмбөгийн талбайд хүмүүс дандаа тоглож эсвэл тэмцээн хийж бхийн, тэр дэлхийн аварга маваргаа үзээд унтахад яадийн, ядаргаатайн. Гэснээс та нар яагаад ойрд блог дээрээ чалчихгүй бгаан? Аан? Ингээд байвал чинь устгаад хаячихна шүү энэ блогийг!! Өнөөдөр Мишээл бэйбитэй хоёулаа уулзмаар бсн чн зугаалга цэнгээнээр явчихийм даа :( Анжа, Оолоо хоёр минь хурдан ирээч, намайг аваач, хаашаа ч хамаагүй дагуулаад яваач, жихшиг. Нэээээх сайхан мартини уухийнсооон,,,
Isolation is not good for me
Isolation is not good for me,,,
Түүнд өдөр болгон амттай хоол хийж өгмөөр,,,
Friday, June 20, 2014
Social Affairs
Гэснээс энэ кафед вай фай байхгүй тийм болохоор кофегоо уугаад хооронд ярьж сошиал бол гэсэн юм уу даа. Угаасаа эндэхийн хүмүүс алхмын зайтай ойрхон ширээнүүддээ дэргэдэх хүн бүү хэл кафен бүх хүн сонсохоор чанга ярилцаж суудаг хойно тэгээд бөөн бла бла бла...
Би дунд нь дэвтрээ гаргаж чухам юм тэмдэглэнгээ, TIME сэтгүүлээ уншиж хэсэг суулаа. Тэгээд бодох нь ээ, гэхдээ бид хоорондоо ярихаа больсон, чихэвч зүүлээ, интернэтэд орлоо л гэх юм. Үнэндээ гэр бүл, ажил гээд хүмүүс хаа л бол хаана бөөгнөрөөд бөөн харилцаа үүсээд, өөртэйгээ байх ч цаг олдохгүй болсон үед ер нь яахаараа автобусны буудал дээр хүнтэй юм ярьсангүй гээд байгаа нийгэм бэ? гэж гэнэт "бухимдав". Хүний бараа хардаггүй, нөгөө тив бүү хэл саахалтын зайд холбогдоход хэцүү байсан болохоор л хэнтэй ч хамаагүй ярьдаг байсан болохоос одоо бид бөөн харилцаан дунд ороод эргээд түүнээс зугтаах болсон шиг л санагдах юм. Гүй тэгээд болсон болоогүй мэдээлэл "News will find us" гээл чихэлдэж орж ирээд... мэдкү, би лав их зовжийно оо, хэхэ.
За за, өглөө кофе уух гэж нэг ийм хачин юм бодож суулаа. Уг нь хажууд нэг хүн байсан бол бас бла бла бла гэчихсэн вай файгүй сайхан газар байна, бид нар ерөөсөө ярилцахаа больчихсон байгаа байхгүй юу гээд сууж байх биз.
Нээрэн та нар Papercuts-ийн шинэ цомгийг сонссон уу? Нэг хадаг барьчихъя.
Monday, May 26, 2014
Эдинбургийн салхи
Бүхий л олон нөхөд минь та нар блогтоо яагаад салхи оруулахаа болио вэ? Даруй хоёр сар өнгөрсөн байна шүү дээ. Юутай ч, энэ удаа би Эдинбургээс салхи оруулахаар шийдлээ.
Шотланд гэхээр уг нь Гласгоу, Абэрдин гээд хотууд байх ч яагаад ч юм би бодолгүйгээр Эдинбургийн тасалбар авчихсан юм. Гол нь highlands буюу онгон, дагшин байгалийг нь үзэхээр Их Британийн арлын хойд хэсгийг зорьсон минь энэ. Лондонгоос гараад Брайтон руу далайн эрэг рүү явж 2 өдөр наранд суугаад сүүлдээ бараг борлоод их амралтын байдалтай явтал Эдинбургт манан, будан дунд буусан шүү. Очмогц бороо ороод л, оройдоо эртний барилгууд, нарийн гудамжуудынх нь дээгүүр манантаад эвгүй юм билээ. Хар чулуугаар барьсан гэдэгчлэн энэ хотыг хараар үзэгддэг гэх. Бас Жорж, Викторийн эриний хийцтэй барилгууд нь Old Town, New Town гэх хоёр хэсгийг бүрдүүлэх ба ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн юм билээ. Үнэхээр, гудамжаар алхахаар Харри Поттерийн хэсэгт орчихсон мэт их сонин, би бүр байшингийнх чулуунд хүрч, имэрч үзлээ, хэхэ. Эхний орой буудлынхаа орчноор болон Princes Street гэх төв гудмаар нь алхаад таарсан. Автобусны өдрийн билет 3.50 паунд гэх ч буудал маань төвд, Эдинбургийн үзүүштэй газрууд руу 20, 30 минут алхаад л хүрчихээр тул авсан ч үгүй.

Өглөө эртлэн боссон. Ер нь гэртээ биш болоод ч юм уу, өглөө 6 өнгөрөөгөөд л сэрчихээд байсан. Хамгийн түрүүнд ойроор нь Шотландын Үндэсний Галлерей орлоо. Дундад зууны үеийн шашны агуулгатай бүтээлүүд байх ба Шотландын Үндэсний Цуглуулга гэх өрөө доод давхарт нь байналээ. Ер нь улсын үндэсний галлерей нь нэг тийм "ерөнхий" агуулгатай, улс нийгмийн хувьд онцгой, ач холбогдолтой бүтээлүүд байдаг юм уу гэж бодох боллоо. Британийн Үндэсний Галлерей ч бас хэдэн өрөө дамнасан түүх, шашны агуулгатай бүтээлүүд ба нэр, алдар нь хэдийнэ цуурайтсан түүхэн зураг, баримлууд байдаг. Энэ нь нэг талаар тийм ч сонирхолтой биш гэдгээ би шуудхан хэлчихэж чадахгүй ингээд тойруулаад байгаа юм л даа.
Эндээс гараад City Art Centre гэх арай орчин үеийн галлерей руу явсан ч, замаараа Эдинбургийн цайз руу "хадуурчихсан". Уулын оройд сүндэрлэх энэ цайз бүр 12-р зуунд баригдсан гэх юм билээ. Зүг бүрт их буу өрсөн, дотроо Шотландын дайны музей гээд цэрэг, армийн түүх их харж болно. Олон зууны турш ингэж хадгалж үлдсэнийг нь бодохоор гайхам санагдаж байналээ. Хажуугаар килттэй цэрэг эрс зөрөөд л. Сониноос килт гэх энэ өмсгөл анхандаа даашинз шиг залгаа байж. Хонь малаа самнахад асар их дулаан ялгардаг, бас килт нь өөрөө хоньны ноосон тул ер нь эрчүүд нь өмд биш тийм хэлхгэр хувцас өмсдөг байсан нь манай дээл бас тийм учиртайн биш биз гэж бодоод өнгөрсөн. Сүүлд шотландууд Британийн армид ороод дайн, байлдаанд явахад килт нь юу, юугүй задарч унаад байж. Бүрэн өмсгөлөө эргүүлж өмсөхөд 15-20 минут зарцуулах тул Британьчууд хувцасыг нь одоогийнхоор цамц, юбка мэт салгаад тайлагдаад байхааргүй бүстэй болгосон нь энэ аж. Хөгжилтэй нь, килт өмсөөд дотуур өмд өмсөх эсэх нь хамаагүй байж. Эндээс үүдээд "Жинхэнэ Шотланд эр дотуур өмд өмсдөггүй" гэх шог үг гарчээ.
Аа бас, санамсаргүй тэнэж яваад зогстол доор энэ их буугаараа юу юугүй буудах нь ээ. Тэгсэн 13.00 цагийн буудлага гэж угаасаа алдартай юм байна. Эрт үед бол усан онгоцуудад сигналь болох зорилгоор бууддаг байж, чимээ нь 3,2 км хүрдэг гээд. Одоо бэлгэдлийн чанартай, гэхдээ үндэсний хэмжээний хүндтэй ажиллагаа болжээ.
Зиа, дараачийн нэгэн онцгой, чухал, тэмдэглүүштэй үйл явдал бол Виски тур байлаа. Шотланд виски гэж сонсч, ууж ирснээс биш үүх, түүхийг нь мэдэх биш. Ерөнхийдөө эртнээс уул, хадаар явдаг хонь, малаа хариулдаг байсны хувьд ийм чанга ундаа хийх болсон нь манай нэрмэл архитай төстэй мэт хальтхан санагдав. Шотландын аль хэсэгт хийснээс хамаараад вискиний үнэр, амт өөр байдаг юм байна. Өмнөд хэсэгт lowland буюу нам дор газар байх ба эндэхийн виски лемон зэрэг citrus төрлийн жимсний үнэр, амттай бол Хойд тийш highland болоод ирэхээр smoky гээд байгаам, нөгөө талаар самарны төрлийн үнэр, амттай гэх юм уу. Speyside гээд эргийнх болохоор жимс, ароматай, Islay бол Шотландын баруун эрэгт орших жижиг арал бөгөөд арай илүү хүчтэй маягийн вискитэй юм билээ. За тэгээд, Single malt бол яг нэг хөрөнгийн цэвэр виски бол Blended гэхээр хольмог гэхчлэн их олон хувааж байна. Ямартай ч, виски авахад шилийг нь хараад, хараад уншаад, уншаад ойлгодоггүй байсан бол одоо ядаж үнэр, амтыг нь гадарлахтай болов уу л гэж бодлоо. Хэдүүлээ одоо сонголтоо зөв хийж байна аа, кк.. Аа бас, сакэг ямрыг нь халаах, ямрыг нь хүйтэн уух уу гэдэгчлэн ёс, дэг байдаг бол вискиг та таашааж л байвал яаж уух нь хамаагүй гэдэг юм билээ. Гэхдээ уг нь дангаар нь уугаад, араас нь багахан ус уух нь хамгийн зөв юм гэсэн шүү.
(Би ер нь Англид ирсэн биш ажил дээрээ байнга сакэны сургалтад суугаад, өөрөө гүйж очиж виски сонирхоод алкохолоор их мэргэшиж байна аа, хэхэ.)
Бас нээрэн, вискиг өнгө, үнэрийг нь танихын тулд хөлгүй л болохоос дарсны мэт ийм хундаганд уудаг гэнэ.
За ингэж явсаар хоол идээд байтал оройн 5н цаг болчихсон. Британьд 6 цагаас олон нийтийн газрууд хаана, 4.30-аас бараг сүүлийн ээлжээ оруулдаг болохоор ер нь үзэх газаргүй болчихож байгаам. Эдинбург бол бүр гудамж нь эзгүйрчих юм билээ. Гэхдээ гадаа гэгээтэй тул Calton Hill гэх уул руу алхлаа, тэндээс хот их гоё харагдана. 1400-гаад оны үед II Жеймс энэ өндөрлөгт их ач холбогдол өгч улс төр, нийгмийн түүхийг шингээсэн гэдэг.
Зурагт байгаа баганууд бүхий хийц нь Шотландын Үндэсний Цогцолбор гэх ба 1800-гаад онд IV Жоржийн үед Напелеоны үеийн байлдаанд оролцсон дайчдад зориулсан аж.
Товчхондоо эхний өдөр ингээд дуусав. Жижигхэн, авсаархан, 500хан мянган хүн оршин суудаг гэх Эдинбургт хэцүү нь цаг агаарын байдал. Монголд эрс, тэрс л гэдэг энд ёстой өглөө нар гараад л, өдөр бороо ороод, орой манан татаад байнгын салхилаад хэцүү юм билээ. Юун нөгөө бүрхэг, бороотой гэдэг Лондон маань хажууд нь хичнээн сайхан налгар санагдав, хэхэ. Өнөөдөр хүртэл бороотойд гарч алхахад ихээ дулаахан санагдаж байналээ.
За хальт ийм сонин байна. Мэдрэмж, мэдээллүүдийг дараа нь эргэн хуваалцъя. ;)
(Шотландууд үндэсний болон ардын хөгжмөө их сонсоно. Орчин үед ч уламжлалаа хадгалсан аялгуулаг дуутай санагдсан. Кэрин Полвэрт гэх энэ эмэгтэй их алдартай.)
Monday, March 24, 2014
Сүүнд явсан нь
Цаг хугацаа гэж... энэ халагласан үгнээс үнэхээр залхах хэрнээ ирээд хэдийнэ хагас жил болж гэж бодохоор өөр хэлэх үг олдохгүй юм, кк.. Анх ирэхэд харцаа хааш тогтоохоо мэдэхгүй, ийш тийш эргэлдэж, зүг чигийн баримжаа ч үгүй нөхөр явдаг байсан бол одоо арай дээрдээд өдрөөс, өдөрт дасч эхэлж байна. Тэр хэрээр Лондон сайхан санагдаж, дахиад хагас жил гаруйн дараа буцах болно гэж бодохоор л хорогдож байна гээч. Өвлийн уйт, бүүдгэр саарал, бороо, шуурга болсон өдрүүд аажмаар алсарч өглөө бүр нарны хурц гэрэл угтсан хавар цаг ирчихэж. Цэцэгс, модод өнгөө засах хараахан болоогүй ч урин цаг нэг л сайхан шүү дээ. Дагаад ipod дахь дуунуудаа ч бас шинэчлэхээр сууна.
Өглөө босоход гадаа бүр нэг сайхан харагдаад, сүүнд явангаа хэсэг алхав. Би чинь Лондонгийн өмнөд хэсэгт буюу харууд (расист утга агуулагүй болно) болоод ер нь дэвэн дэлхийн энд, тэндээс ирсэн гарууд ихтэй хэсэгт амьдардаг юм. Хэрэв англи хүмүүс байх аваас тэр нь хипстерүүд байж болох. Гэхдээ манай энэ хавьд хажуудаа цэцэрлэгт хүрээлэнтэй, гол замаасаа багахан зайд амар, тайван байдагт нь бүр дасаад хотын төв орохоороо бужигнаанаас төвөгшөөгөөд хөдөөний хүн шиг болчихсон байналээ, хэхэ.
Ер нь энэ шуугиан, ажил, хичээлийн Deadline дунд эргэлдсээр цаг хугацаа тийнхүү урсахыг ч анзаарах сөхөө бидэнд үгүй болж дээ, тийм ээ? Тэгээд хэзээ хойно л "Цаг хугацаа" гэж санаа алдахаас хэтрэхгүй юм. Ингэж бодохоор яг одоо, нэг гэж тоолоход өнгөрч байгаа энэ хормыг ч precious байлгамаар санагдаж, ширээний ард дэмий суухаа больмоор ч юм шиг. Тэгснээ The time you enjoy wasting is not wasted time гэсэн үгээр уриа хийгээд л байж байна даа.

(За за, ганц пост бичих гэтэл компьютер гажигтаж, асч унтраад бүр бодол сарниулчихлаа, юу ч хамаад биччихэв. Зүгээр нэг сайхан дуу нэмчихээд больё. :P)
Сансаактайгаа хоёулаа хө өө
Нэгдэх өдрийн нэр нь хүртэл даваа маваа гээд олон юм үглээд яншицгаахаар чинь давахад улам л хэцүү болийшт, юуг ч бай. Тийм ээ, миний охион? Угаасаа л нэгдэх ч бай, ням ч бай ялгаагүй шал утгагүйм чинь ямар ч янзын утга зохиож өгөөд, тэрэндээ баясаад явж байвал барав.
Эхний зогсоол-Ширээ, Сансаак, заваан амттай кофе ба цэвэр ус. Аруун жилийн анкны хайрууд болох CSS, Cribs, White stripes, Those dancing days, Tilly and the wall эднүүсийг сонсож хөөрч баясав. Тэгжугаад амиа хорлолтын тухай сайн сайхан күүл юм бичмээр санагдав. Шинэ дугаараа харж, өмнөөс нь ичив, хөөрхий амьтан. Үнэн янкан дугаар. Хахаха.
Дараагийн зогсоол-Хурал хаана, хэзээ, ямар сэдэвтэй болох нь хамаагүй угаасаа л уйтгар гунигийн далай, залхаан цээрлүүлэлт шиг байх юм аа, нэгээс дээш цаг болохоороо, шэээт. Юун Хятад, Крым, Хуягаа ах. Яршиг гуай л бна. Ашиг сонирхол, төр улс, том хүмүүс ээ...
Тэрний дараагийн зогсоол-Сайн сайхан хүмүүсийн гэгээн дор амьдрахаас гадна бас гэрлийн нь тусгалд зарим юмыг илүү тод харуулж, мэдрүүлдэгт талархая. Урлагийн бүтээл бол гүүр. Дотор луугаа нэвтэрдэг гүүр. Өөр тийшээ явуулдаг, харуулдаг байх л даа. Гэхдээ энэ бол ойрд санагдаж байгаа нь. Санагдана гэдэг чинь сахиусан тэнгэрүүдийн дохио, тийн.
Тэрний дараагийн дараагийн зогсоол-Хуучин байшингийн урдах тоглоомын талбай, бас л сайхан муу хар нааз минь, тамхины утаа нь үүл мүүл болоод нанана. Тэгсагийн шинэ бүтээлийг алтан мартинигаар мялаав. Мартинид дуртай болгосон тэр эмэгтэй. Хааяадаа гэмших мэдрэмж төрдөг. Юм хэлмээр байдаг ч юу хэлэхээ мэддэггүй...
Тэрний дараагийн дараагийн дараагийн зогсоол-Хэн нэгэн хүнд бундан наана, нөгөөх нь буцаагаад бас бундан барина гэдэг чинь бүхэлдээ химийн урвалаас өөр юу ч биш гэж боджихуй. Гэвч энэ нь жаалхүүхний гэнэхэээн тэнэг сэтгэгдэл юм биш байгаа? Гүэ тэгээд мөн байлаа ч яахуудээ. Ер нь тэгээд энэ химийн урвалын тухайд хэн маань ч доктор билээ дээ!? Улаан буйдангууд, эгдүүтэй хөөрхөн дэрнүүд, шар айрагны гашуун амт, бэлтгэлээ хийж буй хамтлагийн бөмбөрийн нүргээн, гитарын тээршаамаар гайтай чанга дуунууд...Бушуухан гарав.
Тэрний дараагийн дараагийн дараагийн дараагийн зогсоол-Өөөө манай муу халуун дулаан, тамхины утаа хөшиглөсөн ирдаакц минь. Сэгсийсэн муу хар Сансаак минь. Шургуулга дүүрэн цаасан аяганууд минь. Тэнд хийгээд орхисон хайлсан шиклаад минь. Аль сарын өмнө уншина гэж зээлж авчирсан ч гар хүрээгүй арт сэтгүүлүүд минь. Өрвийсөн муу хэн минь, энэ минь, тэр минь. Хахахаха
Тэрний дараагийн дараагийн дараагийн дараагийн дараагийн зогсоол-Энэ хэсгийг энд хүрээд зогсоё. Өнөөдрийн үлгэр ингээд жаргалаа. Жаргалтай бяцхан үрс минь. Жаргалтай дандаа хамтдаа. Цэнкэртсан байсан ч хамтдаа л байгуул сайхан.

Subscribe to:
Posts (Atom)