Гэснээс энэ кафед вай фай байхгүй тийм болохоор кофегоо уугаад хооронд ярьж сошиал бол гэсэн юм уу даа. Угаасаа эндэхийн хүмүүс алхмын зайтай ойрхон ширээнүүддээ дэргэдэх хүн бүү хэл кафен бүх хүн сонсохоор чанга ярилцаж суудаг хойно тэгээд бөөн бла бла бла...
Би дунд нь дэвтрээ гаргаж чухам юм тэмдэглэнгээ, TIME сэтгүүлээ уншиж хэсэг суулаа. Тэгээд бодох нь ээ, гэхдээ бид хоорондоо ярихаа больсон, чихэвч зүүлээ, интернэтэд орлоо л гэх юм. Үнэндээ гэр бүл, ажил гээд хүмүүс хаа л бол хаана бөөгнөрөөд бөөн харилцаа үүсээд, өөртэйгээ байх ч цаг олдохгүй болсон үед ер нь яахаараа автобусны буудал дээр хүнтэй юм ярьсангүй гээд байгаа нийгэм бэ? гэж гэнэт "бухимдав". Хүний бараа хардаггүй, нөгөө тив бүү хэл саахалтын зайд холбогдоход хэцүү байсан болохоор л хэнтэй ч хамаагүй ярьдаг байсан болохоос одоо бид бөөн харилцаан дунд ороод эргээд түүнээс зугтаах болсон шиг л санагдах юм. Гүй тэгээд болсон болоогүй мэдээлэл "News will find us" гээл чихэлдэж орж ирээд... мэдкү, би лав их зовжийно оо, хэхэ.
За за, өглөө кофе уух гэж нэг ийм хачин юм бодож суулаа. Уг нь хажууд нэг хүн байсан бол бас бла бла бла гэчихсэн вай файгүй сайхан газар байна, бид нар ерөөсөө ярилцахаа больчихсон байгаа байхгүй юу гээд сууж байх биз.
Нээрэн та нар Papercuts-ийн шинэ цомгийг сонссон уу? Нэг хадаг барьчихъя.
No comments:
Post a Comment