Үүнээс гадна өөрөө ч мэдэлгүйгээр тээж явдаг элдэв өрөөсгөл хандлага, ташуу гажуу үзэл тархины энэ үйлдлээр илэрч гардаг юм гэнэ ээ. Жишээ нь ухамсартайгаар бодохоор эмэгтэйчүүдийг ч юмуу, хар арьстнуудыг ч юмуу, бүдүүн хүмүүсийг ч юмуу ялгаваралдаггүй атлаа гялс нэг шийдвэр гаргахдаа өөрийн мэдэлгүй тийм bias-тай үйлдэл гаргасан бх жишээтэй. Энэ ном дээр лав Европын ямар ч гэнэ үү нэг том найрал хөгжмөөр жишээлжээ. Хөгжимчдийг сонгон шалгаруулахдаа хөшиг татаад, хөл нүцгэн оруулаад зөвхөн хөгжмийг нь тоглуулж сонгосон чинь олон эмэгтэй хөгжимчинтэй болсон ч гэж бх шиг. Аан бас муу жишээ гэвэл гэмт хэрэгт хар арьстнуудыг илүүтэй сэжиглэдэг, бууддаг явдал вайна.
Project Impicit -ийшээ дараад орвол Харвардын судлаачдын боловсруулсан тестийг бөглөж, чухам ямар bias-тай яадаг хүн бэ гэдгээ мэдэж болохнээ. Би бөглөсөн, гэхдээ хэлкү угаасаа. "Unaware of our own unawareness" л юм даа. Энэ тархин дотор исто юу ч болжээдийн бүү мэд юмаа. Аягүй би чинь ийм хүн, ингэдэг тэгдэг гэж боддог ч яг үнэндээ ухамсаргүй дэх баахан бараан хар сүүдрүүд "Уахахаха" гээд инээлдээл шийдвэр гаргаал суужийдаг айн? "Хүүхдүүд тэгж л бдг юм" нтр гэцэн. Тархины тухай хэдэн ном олж авч умшийдаа одоо. Арай дээр шийдвэрүүд гаргаж, ядаж л элдэв балай үйлдлүүдээ ойлгох болуужин тэ? Хэхэ.
Гэснээс баасанд нээрээ нэг элдэв балай үйлдэл хийсэншт. Гэхдээ Куш л өөрөө Say it now, Say it now гээд дуулаад бсн биз дээ. Даанч би хэлээд хэлээд юу ч бүтдэггүй ээ, хэхэ. За яахуу яахуу. Хэлээгүй үгсээс илүү зовоодог зүйл гэж юу байхав.
Cheers!