Saturday, January 31, 2015

A day in the life

       Өнөөдөр "Peaberry" гэх кафед очив. Жижигхэн, дулаахан газар байналээ. Сүүтэй американо аваад хэсэг суутал дрип кофе амсч үзэх үү гэхэд нь тэгье гэвэл сайхан үнэртэй, бас арай хүчтэй санагдлаа. Үдээс хойш байсныг хэлэх үү, оройжин биед каффейн гүйх мэт... Итальчууд шөнө байсан ч, эспрессо ууж л байдаг, нөхөд ер нь яадаг юм бол гэж гайхаад амжив.  
       Гэснээс саарал сайхан хотдоо ирснээс хойш ингэж ганцаар суугаагүй юм билээ. Үргэлж хэн нэгэнтэй уулзах, эсвэл бөөн бөөн ажилд дарагдаад л яваад байж. Баристай Koop-ийн хэдэн дуу явуулж байснаа, гэнэт босоод Kings of Convenience тоглуулсныг талархан сонсоод юу бодож байснаа гэхдээ мартчихаж. Харин "Гоодаль"-ийн шинэ дугаарыг гарчиглаж байхдаа олон талын агуулга, өөр хоорондоо адилгүй бичвэрүүд, сонирхолтой шийдэлтэй гэрэл зурагтай байгааг анзаарлаа. Жил гаруйн дараа эргэн унших нь ээ, бүр санасан байна шүү. :P 
       Зиа зиа, онцын юмгүй нэг ийм л бямба гариг байлаа. Тило дээр Girls-ийн тухай ярьж байсан юм, өглөө HBO дээр тэрийг үзсэн нь өнөөдрийн төдийгүй ерөөс series үздэггүй миний хувьд ололт байлаа. Одоо харин ямар ч юм нэг кино олж үзээд унтлаа. 
     Тавтай нойрсоорой, хүүхдүүд ээ! Гоё зүүд хүсье.