Wednesday, October 21, 2015

Зүрхээ гаргаад зүсэж хуваамаар Сэтгэлээ тэгээд сэрээдэж гаргамаар..,

Хүмүүс ярихдаа 25н наснаас эхлээд цаг хугацаа урсаад өгдөг гэсэн. Гэхдээ надад мэдрэгдсэнээр бол 16н наснаас эхлээд харвасан сум шиг өнгөрч байна,, 7, 7 хоногоор урсаад л…, Урсаж байгаа цаг хугацааг ялтай билээ дээ. Гэхдээ Seize the day! гэж Dead poets society гэдэг кинон дээр хэлсэн.
У-тай байсан хугацаа дэндүү тод, мартагдахааргүй өнгөрч дээ.., Хамт байсан өдөр бүр тодоос тод.., Анх танилцаад ганцхан сар болоод өөрийгөө дурлаад сэтгэл алдарчина гэж яаж санахав. 2014 оны 3сарын 28нд онгоцны буудал дээр гаргаж өгч байхдаа л мэдсэнсэн. Хичнээн уйлж унжмаар байсан ч гэсэн аав ээжийнх нь дэргэд нулимсаа залгиал өнгөрсөн. Тэгээд аав ээжийг нь хүргэж өгөөд ганцаараа үлдэнгүүт л амьдрал тэр чигтээ харанхуйлаад, харанхуй бидний ирээдүйдээ шаналж гуньхарсан. Харин орой нь надруу мэссэж бичингүүт сэтгэл дотор гал дүрэлзэж билээ. Бүхэл бүтэн нэг сар богинохон юм шиг хэрнээ асар олон зүйл болоод өнгөрсөн шиг санагдсан. 4н сарын дараа 15 хоногоор араас нь очих боломж гарсанд баярлаад хөл газар хүрэхгүй юм болоод, онгоцонд сууж явахдаа өөртөө ч итгэхгүй нулимс дуслуулж билээ дээ. Тэр 15н хоног ч бас дэндүү сайхан байсан. Хичнээн ядарч байгаа ч унтаж хамт байх хугацаанаасаа хумаслахгүй гээд гүрийгээд. Гэтэл ядарсан би үглээ болчдогийг хэлэх үү, хөөрхий У-гаа ядрааж аваад ирсэн байх. 12сарын сүүлээр салъя гэж хэлж намайг шоконд оруулаад, сарын дараа Монголд уулзалдах болоход толгой эргээд өөрийгөө яагаад байгаагаа ч ойлгоогүй хайран сайхан хамт байх боломжуудаа алдсан юм даа. 4н сард бүрмөсөн салснаас хойш түүнийг бодоогүй өдөр гэж огт  байхгүй болов уу. Сүүлдээ ч өдөржин бодогдох нь багасаад хааяа алхаж явахад, ихэнхидээ унтахын өмнө л бодогдох юм. Хүн амьдралдаа ганцхан хүнийг л сэтгэлдээ тээж явдаг юм болов уу эсвэл хэдэн жилийн дараа мартагдах уу. Гэхдээ л би насаараа хайрлаж магадгүй байхаа. Заримдаа хажуудаа өөр хэн нэгнийг хайрлаад байлгах хүсэл төрөх л юм гэхдээ У-г хайрлахаа больж мартана гэхээс айдас хүрэх юм. Хэзээ нэгэн цагт магадгүй 10 20н жилийн дараа эсвэл үхээд ямар нэгэн өөр ертөнцөд уулзалдахын төлөө! гээд л бодох юмдаа. Ямар ч л байсан одоогийн урсаж буй өдөр хоногоо тэдгээр өдрүүд шиг тодхон үлдээх гэж хичээе дээ. Хүн хайрлахаас өөр сайн сайхан зүйл юу байдаг юм болдоо? Мөрөөдөлдөө хүрэх? ОК. Хичээгээд л байя :)

No comments: