Monday, March 24, 2014

Сүүнд явсан нь

Цаг хугацаа гэж... энэ халагласан үгнээс үнэхээр залхах хэрнээ ирээд хэдийнэ хагас жил болж гэж бодохоор өөр хэлэх үг олдохгүй юм, кк.. Анх ирэхэд харцаа хааш тогтоохоо мэдэхгүй, ийш тийш эргэлдэж, зүг чигийн баримжаа ч үгүй нөхөр явдаг байсан бол одоо арай дээрдээд өдрөөс, өдөрт дасч эхэлж байна. Тэр хэрээр Лондон сайхан санагдаж, дахиад хагас жил гаруйн дараа буцах болно гэж бодохоор л хорогдож байна гээч. Өвлийн уйт, бүүдгэр саарал, бороо, шуурга болсон өдрүүд аажмаар алсарч өглөө бүр нарны хурц гэрэл угтсан хавар цаг ирчихэж. Цэцэгс, модод өнгөө засах хараахан болоогүй ч урин цаг нэг л сайхан шүү дээ. Дагаад ipod дахь дуунуудаа ч бас шинэчлэхээр сууна.




Өглөө босоход гадаа бүр нэг сайхан харагдаад, сүүнд явангаа хэсэг алхав. Би чинь Лондонгийн өмнөд хэсэгт буюу харууд (расист утга агуулагүй болно) болоод ер нь дэвэн дэлхийн энд, тэндээс ирсэн гарууд ихтэй хэсэгт амьдардаг юм. Хэрэв англи хүмүүс байх аваас тэр нь хипстерүүд байж болох. Гэхдээ манай энэ хавьд хажуудаа цэцэрлэгт хүрээлэнтэй, гол замаасаа багахан зайд амар, тайван байдагт нь бүр дасаад хотын төв орохоороо бужигнаанаас төвөгшөөгөөд хөдөөний хүн шиг болчихсон байналээ, хэхэ.
Ер нь энэ шуугиан, ажил, хичээлийн Deadline дунд эргэлдсээр цаг хугацаа тийнхүү урсахыг ч анзаарах сөхөө бидэнд үгүй болж дээ, тийм ээ? Тэгээд хэзээ хойно л "Цаг хугацаа" гэж санаа алдахаас хэтрэхгүй юм. Ингэж бодохоор яг одоо, нэг гэж тоолоход өнгөрч байгаа энэ хормыг ч precious байлгамаар санагдаж, ширээний ард дэмий суухаа больмоор ч юм шиг. Тэгснээ The time you enjoy wasting is not wasted time гэсэн үгээр уриа хийгээд л байж байна даа.

(За за, ганц пост бичих гэтэл компьютер гажигтаж, асч унтраад бүр бодол сарниулчихлаа, юу ч хамаад биччихэв. Зүгээр нэг сайхан дуу нэмчихээд больё. :P)

Сансаактайгаа хоёулаа хө өө

Нэгдэх өдрийн нэр нь хүртэл даваа маваа гээд олон юм үглээд яншицгаахаар чинь давахад улам л хэцүү болийшт, юуг ч бай. Тийм ээ, миний охион? Угаасаа л нэгдэх ч бай, ням ч бай ялгаагүй шал утгагүйм чинь ямар ч янзын утга зохиож өгөөд, тэрэндээ баясаад явж байвал барав.

Эхний зогсоол
-Ширээ, Сансаак, заваан амттай кофе ба цэвэр ус. Аруун жилийн анкны хайрууд болох CSS, Cribs, White stripes, Those dancing days, Tilly and the wall эднүүсийг сонсож хөөрч баясав. Тэгжугаад амиа хорлолтын тухай сайн сайхан күүл юм бичмээр санагдав. Шинэ дугаараа харж, өмнөөс нь ичив, хөөрхий амьтан. Үнэн янкан дугаар. Хахаха. 

Дараагийн зогсоол-
Хурал хаана, хэзээ, ямар сэдэвтэй болох нь хамаагүй угаасаа л уйтгар гунигийн далай, залхаан цээрлүүлэлт шиг байх юм аа, нэгээс дээш цаг болохоороо, шэээт. Юун Хятад, Крым, Хуягаа ах. Яршиг гуай л бна. Ашиг сонирхол, төр улс, том хүмүүс ээ...

Тэрний дараагийн зогсоол-
Сайн сайхан хүмүүсийн гэгээн дор амьдрахаас гадна бас гэрлийн нь тусгалд зарим юмыг илүү тод харуулж, мэдрүүлдэгт талархая. Урлагийн бүтээл бол гүүр. Дотор луугаа нэвтэрдэг гүүр. Өөр тийшээ явуулдаг, харуулдаг байх л даа. Гэхдээ энэ бол ойрд санагдаж байгаа нь. Санагдана гэдэг чинь сахиусан тэнгэрүүдийн дохио, тийн.

Тэрний дараагийн дараагийн зогсоол
-Хуучин байшингийн урдах тоглоомын талбай, бас л сайхан муу хар нааз минь, тамхины утаа нь үүл мүүл болоод нанана. Тэгсагийн шинэ бүтээлийг алтан мартинигаар мялаав. Мартинид дуртай болгосон тэр эмэгтэй. Хааяадаа гэмших мэдрэмж төрдөг. Юм хэлмээр байдаг ч юу хэлэхээ мэддэггүй...

Тэрний дараагийн дараагийн дараагийн зогсоол-
Хэн нэгэн хүнд бундан наана, нөгөөх нь буцаагаад бас бундан барина гэдэг чинь бүхэлдээ химийн урвалаас өөр юу ч биш гэж боджихуй. Гэвч энэ нь жаалхүүхний гэнэхэээн тэнэг сэтгэгдэл юм биш байгаа? Гүэ тэгээд мөн байлаа ч яахуудээ. Ер нь тэгээд энэ химийн урвалын тухайд хэн маань ч доктор билээ дээ!? Улаан буйдангууд, эгдүүтэй хөөрхөн дэрнүүд, шар айрагны гашуун амт, бэлтгэлээ хийж буй хамтлагийн бөмбөрийн нүргээн, гитарын тээршаамаар гайтай чанга дуунууд...Бушуухан гарав.

Тэрний дараагийн дараагийн дараагийн дараагийн зогсоол-
Өөөө манай муу халуун дулаан, тамхины утаа хөшиглөсөн ирдаакц минь. Сэгсийсэн муу хар Сансаак минь. Шургуулга дүүрэн цаасан аяганууд минь. Тэнд хийгээд орхисон хайлсан шиклаад минь. Аль сарын өмнө уншина гэж зээлж авчирсан ч гар хүрээгүй арт сэтгүүлүүд минь. Өрвийсөн муу хэн минь, энэ минь, тэр минь. Хахахаха

Тэрний дараагийн дараагийн дараагийн дараагийн дараагийн зогсоол-
Энэ хэсгийг энд хүрээд зогсоё. Өнөөдрийн үлгэр ингээд жаргалаа. Жаргалтай бяцхан үрс минь. Жаргалтай дандаа хамтдаа. Цэнкэртсан байсан ч хамтдаа л байгуул сайхан.

Sunday, March 23, 2014

Уншсан, үзсэн, сонсснуудаас...

Он гараад уншсан ном, үзсэн кино, сонссон дуунуудаас таалсан хэдийнхээ талаар товчхон эндээ бичье

Short term 12

 Сэтгэл зүйн тулгамдсан асуудал бүхий өсвөр настнуудыг хамгаалах төвд ажилладаг 20 гаран насны залуухан бүсгүй гол дүр нь. Хэдийгээр эдгээр хүүхдүүд нь бусад хүний нүдэнд галзуу, солиотой, худлаа маяглаж байгаа мэт харагдаж магад ч яг үнэндээ эдгээр асуудлууд нь  хүүхдүүдээс өөрсдөөс нь бус эргэн тойрны олон мянган хүчин зүйлүүдээс болж буй гэдгийг ойлгож, тэднийг чин сэтгэлээсээ сонсож, хайрлаж чаддаг тэрхүү эмэгтэй ийм ажлыг сонгох болсон нь ч өөрийнх нь хэцүү өсвөр настай холбоотой. Түүнчлэн өөрөө бусдын тусын тулд байх ч өөрт нь асуудал тулгарахад орь ганцаар мэт санагдаж, хажууд нь байгаа агуу их хайраа үл тооно. Гэсэн хэдий ч аз жаргалтай л төгсдөг кино. (Энэ гол дүрийнх нь найз залуу нь бас өргөмөл ба өргөж авсан аав ээждээ үг хэлэх мөчийг нь үзээд уйлцан :p )

About time, Kill your darlings 2-н дүрүүдийн өмссөн хувцас, орон гэр, эд хогшилд нь дуралцан.
About time бол нэг үзэхэд л болмоор санагдсан. Цаг хугацааг хаашдаа хэзээ ч захирч чадахгүйгээс хойш энэний талаар төсөөлөөд ч яах юм билээ. Бидний нэгхэн шийдвэр цаашдын олон мянган юмсын эхлэл болдог гэж бодохоор....

Kill your darlings бол тэгээл Аллен Гинзберг нарын Бит-н төлөөлөл бүхий хэсэг залуусын алдаа онооны талаарх бодит түүхэнд суурилсан бүтээл. " Тохироо нь бүрдвэл хэн ч хорвоог өөрчилж чадна"



The best american essays 2013
Хэдийгээр шүүмжлэгчид энэхүү номыг дотроо аль болох өнөө цагийн асуудлууд тус бүрээс нэг төлөөлөл багтаах гэж хичээдгээс зарим эссе нь тийм ч сайн байдаггүй гэж бичсэн байх ч үнэхээр гое ном байна лээ. Хүмүүс яаж бичгийн арга барилаа тийм нягт нарийн нямбай төлөвлөж, урсгаж бичдэг байна аа. Одоо урьд урьдны жилүүдийнхийг киндл дээрээ татаж авч уншина гэсэн зорилт тавьсан байгаа.



Sophie's world
Философийн тухай цэгцтэй ойлголтыг амар хялбар зугаатай аргаар авч болох энэхүү номыг уншаад л байна даа. Унтахынхаа өмнө үсрээд л 6 минут уншихад л нэг мэдэхэд нүд автоматаар үсэгнээс үсэг рүү үсэрчихсэн, харин ухамсарт ухаан аль хэдийн нойрондоо явцан байхийм даа



Энэ болохоор зүгээр хөөрхөн дуу :)





Saturday, March 15, 2014

Тал кофе ба хазсан алим

Ширэлдсэн үс ба зэгэлтсэн цонх, улаан уруул ба шилэн аяга, хэлгүй сар ба унтарсан зуух, нойтон навч ба хиймэл нулимс, чихэртэй тараг ба номын хуудас, эрвээхэйтэй дэвүүр ба чулуун хүн, ирсэн захидал ба эсгий тоглоом, уранхай оймс ба инээмтгий хүүхдүүд, кофечин зөгий ба уурхайчин өт, талархах сэтгэл ба кармын хууль, жихүүн бороо ба тамхины утаа, нууцхан гуниг ба жаргалтай царай, хоосон найдвар ба нэрмэл архи, зэвэрсэн төмөр ба хуучин байшин, нарны мишээл ба зуурдын орон, оюуны оргазм ба нэхсэн дурсамж, харанхуй хонгил ба очтой харц, зургийн жааз ба хөрөг бичээс, мандала шивээс ба зэсэн бугуйвч, хүйтэн царай ба мухрын өрөө, урт зам ба хамтдаа жаргалтай, дулаан илч ба ууч сэтгэл, өвөөгийн үнэр ба домог яриа, гэрлийн бүрхүүл ба өнөөдөр орой, хүлээсэн сэтгэл ба ганцаардсан ширээ,,,

Saturday, March 8, 2014

Март

Американогийн эргэн тойрон хөөрөлддөг, бас биднүүстэй нэгддэг американо уудаг бүх эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэе! Бодвол та нар минь цэцэг, навчиндаа умбаад л хацар нь улаа бутарчихсан суугаа байх даа. Үгүй бол, нээх эмороод баярт дургүй, Март 8 ч гэх шиг нтэр гэчихсэн сууж байж бас мэднэ. Аль нь ч бай, жил бүрийн өдөр бүхэн ганц тохиох, онцгой юм хойно энэ гуравдугаар сарын 8 сайхан өнгөрч байгаа гэж итгэнэм. :)
Энэ өдрийг дундад ази, баруун европ, өмнөд америк хавиар тэмдэглээд нааш төв европ, скандинав, за энэ альбионы арал гээд ирвэл бүр ч тоодоггүй бололтой. Английн ард түмэн чинь ажлаа хийгээд л, алхаад л явж байна. Ер нь яахав, эмэгтэйчүүдийн эрхийг нэг өдөр хамгаалж өндөр байшинд хуралдаад, гэртээ цэцэг аваад дуусах биш эд нар үргэлж тэмцэж байдаг болоод тэр юм болов уу? Тэмцэж, жагсахын төлөө төрсөн хүмүүс шиг л байнга энд, тэнд цуглаад яриа, ухуулга хийж цаас тараагаад явдаг хүмүүс юм билээ. Эмэгтэйчүүд, цаашлаад жендерийн асуудлыг ч орхилгүй жагсдаг байлгүй, хэхэ. 
Харин надад бол өнөөдөр хавар ирсний дохио юу гэлтэй, босоод цонхоо нээхэд сайхан дулаан, нарлаг өдөр угтсан. Нар гарсан дээр гээд л хар шилээ баахан хайж олоод өөртөө мангар итгэлтэй гарч явлаа шд. Хийж, амжуулах багахан зүйл байгаа тул Лондон бриж рүү нүдээ гялбуулан алхалсаар одоо мэдээж аяга кооп олж аваад сууж байна. Гарахад орой болчих нь байх даа, 8-ны хоолоо хийгээд Муракамигийн Хаврын нэгэн өглөө 100 хувь төгс бүсгүйтэй таарсан тухайг уншвал бүр догь юм биш үү, тэ? :D 



Wednesday, March 5, 2014

New York, I love you

... гэж уулга алдах меч 4 хоногийн хугацаанд тоотой хэд тохиолдлоо. Цаc орж цаг агаар тун таагvй байсан ба эндэхийн хvйтэн нэг тийм ясанд нэвчиж байгаа нь мэдрэгдэх юм. Манай Монголынх болохоор нэг тийм cvлбэж байгаа юм шиг санагддийшд, тэ? Vзэж харья гэсэн бvхнээ биелvvлэхэд евлийн 4 едер арай л дутав. Тэгээд ч Эрх челеений хешее., Central park зэргээр зун зугаалахад илvv таатай биз ээ хэмээгээд энэ удаа алгасав. Metropolitan museum of art руу ороход оюутан бол тэдийг телех зэрэг тариф байх ч та еерийнхен л хvcлээр тел хэмээх нь аргагvй л сонголтыг эрхэмлэж, бvгдэд тэгш эрхийг олгохыг зорьдог улс гэдгийг нь илтгэз шиг. Яасан ч том музейв дээ! Бvтнээр нь vзье гэвээс бvхэл едер ч vл хvрэх мэт. Дундад зууны ихэс дээдсийн ерее, ханзны хэсэг, Азийн, Исламийн урлаг ба контемпопари арт хэсэгт нь жаал саатав. Нэг ереений дервен хана тус бvрт нь том даавуун дэлгэц байрлуулан "цаг хугацааны харгис чанар"-н илтгэх видео инсталляц явагдаж байв зэрэг сонирхолтой зvйлс даанч их. Дараа едрийн зогсоол бол алдарт MoMa. Орчин цагийн хамгийн шилдэг гэгдэх бvгдийг л еертее агуулах аж. Ван Гогийн Одод тvгсэн шене-ийн емне хvмvvc овоорон зогсоцгоож, шилэн хоргоны л ард байх естой зураг даа гэж шагширцгаана. Gaugin- ий бvтээлvvдээр нэг танхим vзмэр гаргасан ч зевхен гишvvд л орох естой гэв. Гэвч яг хажууд нь Isa Gensken хэмээх герман уран бvтээлчийн vзэсгэлэн гарч байх бегеед тvvний ертенцеер харин тухтайхан аялав. Юм юмыг л хийдэг эмэгтэй аж. Мен музейн зvгээс vнэгvй ашиглуулдаг mobile device их таалагдав. Авахдаа еерийн профайлаа vvcгэснээр хэдэн бvтээлийн тайлбар сонссон, аль улсынхыг илvv vзсэн зэрэг статистик гарахаас гадна зураг аваад хvccэн хvн рvvгээ мэйлдэж болдог нь ямар нэг тохиолдлоор камергvй явж буй хvнд тун тустай юм. Хамгийн доод давхрын хананаас сансрын нисгэгчийн хувцастай моделуудыг унжуулж, галан дээр нь баахан аяллын чемодан байрлуулсан нь удахгvй огторгуй ертенц руу аялна гээд байгаагийн билэгдэл юм уу гэж ойлгов. Харин орой нь The phantom of the opera vзсэн нь миний амьдралдаа харж байсан хамгийн сэтгэл догдлом зvйлсийн нэг байлаа. 3 цагийг суудал дээрээ арай чуу л тогтож енгреев. Тэр бvx хугацаанд би тайзан дээр дvрvv дийн дунд орж хамтдаа дуулсан юм шиг л санагднам. Хувцас хунар, гэрэлтvvлэг, дуучид, тавилт гээд бvгд утгаараа шоу.
Time square гэдэг нь эзлэх талбайгаараа бага хэдий ч тэнд байх xvн амын тоо бол дэндvv их. Зvcэн зvйлийн л хvмvvc холхих аж. Тэр дунд хvvхэлдэйн баатрын хувцастай хvмvvc хамт зургаа авуулахыг ятгана. Хаоин метронд орон гэргvй хvмvvc еерсдийн тvvxээ ярин менге гуйна. Бvx xvмvvc л завгvй байдаг хот юм даа.
Утас гацаад яг гое эгзэгтэй меч ( Украинууд Путины эсрэг жагсаал хийж байх зэрэг) бvpийг тэр бvр буулгаж чадсангvй. Одоо нэгэнт гэртээ харьж, хичээл номоо хийх цаг болжээ.

Monday, March 3, 2014

Лондонгийн музей

Өнөөдөр онц чухал ажилгүй байсан тул өглөө босоод хаачихаа бодож хэсэг суув. "Барбикан" гэгч европдоо алдартай урлагийн төвд очихыг зориод ерөөсөө амжихгүй байснаа санаад гарсан юм. Лондонгийн өмнөд хэсэгт амьдардаг би чинь автуусандаа суугаад Темза мөрнийг гатлан өнгөрмөгц байшин, барилга нь хамаагүй гоё болоод явчих юм. Хотын зүүн тийш ер нь хипстер маягийн, урлаг соёлын уур амьсгалтай гэдэг нь тэр бололтой. 
Автууснаас буутал Лондонгийн музей байна, тэнд гэж мэдээгүй л дээ. Үзэх төлөвлөгөөнд байсан ч, өнөөдөр гэж бодоогүй байсан юм. Тэгээд яахав, тэнэж яваа хүн чинь шууд л орлоо. Хувцас, цүнхээ үлдээх ёстой тул шүүгээнд 1 паунд төлөхөөс бусдаар үнэгүй. :) Энэ  хотын сайхан нь ихэнх галлерей, музей төлбөргүй байдагт хэнд талархмаар ч юм дээ. 
Хүн төрөлхтний мөр олдсон цагаас эхлээд Темза хэрхэн салбарлаж Лондон жижиг суурингаас эхлээд Ромын үе, дундад зууны үе, дайны үеийг яаж өнгөрүүлж өнөөг хүрсэн бэ гээд дарааллаар нь жижиг хэсгүүдэд хуваасан байна. Чулуун зэвсгийн үеийн эд зүйлс, хүн сүргийн оромжоос эхлээд өмсч яваа жинсэн өмд хүртэл тайлбарласан байналээ дээ. 
Чулуун зэвсэг
Музейд нэг сонирхолтой хэсэг байсан нь Лондонгийн хүн, амын тухай, соёлын талаар гэх үү дээ. Залуучуудын нэгдэл тэр хэсгийг тохижуулж, бүтээж гэнэ. Хотод амьдрахад автобусанд олон янзын хэл сонсдог, хэн ч намайг хувцасаар минь шүүн дүгнэдэггүй, заримдаа нийтийн тээвэр хүрэлцээгүй, цэцэрлэгт хүрээлэнгүүд гоё, ганцаараа явахад аюултай болж байгаа тухай гээд орчин цагийн Лондонд тохиолддог бүх л зүйлсийг өсвөр насны хүүхдүүд хэлсэн зураг, бичлэг байв. 
Хана дүүргэсэн том зургийн эвлүүлгэнд олон хүн байгаа хэрнээ хамгийн урд эгнээнд, бусдаас арай томоор хар арьст эмэгтэйг оруулсныг нь хараад нөгөө л арьс өнгөөр ялгаварлахгүй байх тухай ярих нь дээ гэж бодсон маань зөв байж. "Diversity" буюу олон талт байдал гэж толь бичигт байдаг энэ үг Лондонг бүхлээр нь илэрхийлмээр юм шиг санагдах болсныг хэлэх үү. Ази, африк, европ гээд зүсэн зүйлийн энэ олон хүн нэг хотод зохицон амьдарна гэдэг бас сонин шүү. Тэр утгаараа Лондонд ирвэл маш олон соёлыг харна, тэдгээрийн харилцаанд оролцогч болно, юмыг харах, хүлээж авах өнцөг тэлнэ. Найзын маань багш "Британьчууд өөрсдийгөө дэлхийн номер 1 үндэстэн гэж бодож, Лондонг дэлхийн төв гэж эртнээс үздэг байсан. Цагийн бүс буюу GMT 00:00 хүртэл Лондон байгаа бүсээс эхэлдгээс нь харж болно" гэсэн нь музейд явах үед анзаарагдлаа. Энэ хотыг алхаад тойроход 20 минут болдог байсан бол дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж суурьшиж өнөөдрийг бүтээсэн, хөрөнгө чинээ, үйлдвэрлэлээр Европын зарим орныг гүйцэхгүй байсан ч энд хамгийн олон хүн байсан гээд л түүнийгээ батлах гэж ихэд тайлбарлаж. 
Эртнээсээ өөрсдийгөө тэгж үзэж, түүндээ тохирсон бодлого явуулдаг, ажилладаг нь холын Улаанбаатараас ирсэн надад ямартай ч анзаарагдах болсон. Бид ажлын газраараа, байгаа хотоороо, байгаа улсаараа төсөөлж бодоод байдаг бол энд хүмүүс даяар хүрээнд ярих юм. "Монголд анх удаа" гэж эхэлдэг реклам одоо үнэхээр болих цаг нь болж, бид өөрсдийгөө олон улстай жишиж байхгүй бол гээд л американо эргүүлэх зууртаа хэнээрхэн бодож суулаа.
Дараа нь галлерейн хэсэгт урлагийн бүтээлүүдийг дэлгээд олон соёлын нэгдэл гэсэн санааг бас л харуулах юм. Н.Жанцанноров гуай 100 эрхэмд орохдоо "Үндэстэн соёлоо сурталчлахдаа хүний юмыг хүндэлж, биширч байж хүргэнэ үү гэхээс манайх цор ганц гайхамшиг, бусад нь юу ч биш гэж огт болохгүй" гэсэн нь санаанд орж байналээ. Манай Жавхлан гадны юу ч хэрэглэхээ болиод, ээтэн гутал, дээлээ өмсч, гэрт амьдраад удахгүй чулуун зэвсэг хэрэглээд, нас эцэслэхэд хээр талд хаягдаад дуусвал яана вэ? энэ чинь. Гол нь тэгээд манай сайн, сайхныг хэн ч мэдэхгүй тэр талдаа замхраад үгүйрвэл бүр яана вэ? Тэгэхээр л бусдыг хүндэлж, зэрэгцэн оршиж, таниулж үлдээх нь чухал юм уу даа гэсэн шүү юм бодоод гарч ирэв. 
Ер нь Лондонгийн музей түүхэн гэхээсээ илүү соёл, санааны цогцолбор юм уу даа гэж бодлоо доо. :) 
"Барбикан" руу очтол өнөөдөр тоглолт ч үгүй, галлерей нь ч хаалттай гэсэн хаалга мөргөөд буцсан. Харин жижиг, хямд болоод ч юм уу хөөрхөн номын дэлгүүр таараад Буковски, Берроуз олж авснаа тэврээд гэртээ ирлээ. 
Хэдэн зураг;




Saturday, March 1, 2014

Дифлоомын ажил гээд сүүлийн 5,6 долоо хоног тогтмол нефть-тэй лабораторид өглөөнөөс орой хүртэл зоогдоостой ажил хийж залхаж байтал өнөөдөр нэг юм хичээл дээр арай сонирхолтой ажил хийсэн нь цайны хандаас кофеин гаргаж авах байлаа.




 Өчигдөр рүүммэйт-тэй ирээдүй, oдоогийн залуус, уран зохиол, Буддизм, там, диваажин гэх мэт сэдвүүдээnр баахан ярилцлаа. Хэдэн жилийн өмнө гарт таарч уншиж байсан (хэрэв би зөв санаж байвал) Тамаар аялсан түүх нэртэй жижигхэн орчуулгын ном санаанд орсон. Олж авах юмсан даа.