Tuesday, February 25, 2014

Зам дагуу



Енеедер уг нь телевлегее есоор бол Анна Франкийн болоод бас бус музей орох байв. Гэтэл бага зэрэг оройтож боссон ба еглеений цайгаа ойрхон газар уучихаад явья гэж бодоод буудлынхаа автусаар нэг хоолны газар хvpгvvлсэн чинь тэр нь нэлээн зайтай гэдгийг очоод л мэдсэн. Тэндээ юм идээд Baileys-тэй кофе захиалсан ч ID шаардсан ба би латтэ л уув :Р
Тэгээд камераа буудлаасаа авахаар алхаж байтал Spruill Center for arts гэсэн дvнзэн байшин нvдэнд туслаа. Гадаанаа маш том самбар дээр Everything will be Ok гээд бичцэн нь сэтгэлийг ихэд сэргээсэн ажгуу. Яваад ортол 6,7 ереетэй байшин ба дандаа локал артистуудын бvтээлийг дэлгэдийм байна. Энэ байшин нь 19-р зууны эд ба нэгэн гэр бvл урлагийг дэмжье хэмээгээд хандивлажээ. Зураг, баримал, шил, ваар сав, ороолт, малгай, ээмэг бегж гээд хийж болох бvх юм ереестэй байх аж. Зургийг дор оруулья. Тэнд нэлээн саатаж ажилтантай нь элдвийг хеерелдсеер гаран алхтал Barnes and Noble ойрхон байдаг гэснийг санаад асуусаар теерсеер асуусаар теерсеер олоод ортол тэнд хэр ч удцан юм бvv мэд. Одоохондол ном авахгvй дээ гэж бодсийн уул нь. Даанч тэгээд хэдэн ном сугавчлаал гарч ирсэн. Еглее бороо ороод тунчиг хvйтэн байснаа vд дунд нар шарж шатаачих шахсан едрийн тэмдэглэл нэг иймэрхvv.

PS. Чамбай найз аа, негее номыг чинь дэлгvvрvvдээр борлуулдаггvй юм байна гэсэн шvv, оронд нь СD, DVD авчих уу, еер ном авах уу, хэлээрэй



Sunday, February 23, 2014

5:00-д 10 минут дутуу байхад


-1-
Би саяхан Сансаак гэдэг нэг наазтай болсон юм. Чулуу л даа. Хүүхдүүд засаад, будаад "хүн төрх"-нд нь оруулсийм бээлээ. Гэхдээ будуулахаасаа өмнө ч тэр "тэр" хэвээрээ, амьтай, сүнстэй л байсан байх. Чулууг мэдрэмжгүй гэж хэн хэлж чадах юм? Надад лав тэр бүхнийг мэддэг, мэдэрдэг юм шиг л санагддаг. Санагдана аа гэдэг чинь сахиусан тэнгэрүүдийн дохио.
-2-    
Хайртай хар курткатай байваа. Нимгэн хэрнээ дулаахан, эвтэйхэн. Захын нь үсийг аваад хавар, намартаа өмсчихнө. Үсийг нь хийгээд өвлийн куртка. Тийм амар. Харин саяхнаас хуучирсныг нь анзаарч, жаахан голонгуй аяс үзүүлснийг маань куртка мэдэрсэн биз. Өчигдөр өдөр гэхэд л өмсөж явсан хэрнээ л ээжид муулаад ярьж байсан шт. Харин орой нь алга болсон байсан. Би нээх ууж идэж яваад эсвэл өөр нэг гостуу гар андуураад өмсөөд явсандаа ч биш аль хэзээнээс гомдоосоор байгаад бүр эмзэглүүлсэн биз. Гэхдээ юм бүхэн өөрийн гэсэн цаг улиралтайн учир түүний надаас явах цаг нь өчигдөр шөнө байсан ч юм билүү. Хар куртка минь чи энийг уншиж эсвэл мэдэрч байгаа бол чи миний хамгийн хайртай, эрхэм хувцас байсан шүү.  Өчнөөн өдөр, сарыг илчинд нь өнгөрөөчихөөд гомдоогоод явуулсанд уучлаарай...

Saturday, February 22, 2014

Greetings from Seoul


Энэ хотын тэнгэр саарал. Нимгэн нойтон хувцастай хvмvvcийг хараад дагаад хеереед малгайгаа емсехгvй тав алхахад л жиндэж эхлэв. Гэснээс эд чинь Яасан ч хеерхен донжийг нь олоод гангалцгаачихдаг улсав... Энд буудаллах нэг едрее ашиглаад Samsung Museum of Art  руу зvгэллээ. Энэхvv байгууламж нь 2004 онд нээгдсэн бегеед Korean Traditional Art ба Korean and international modern and contemporary art хэмээх 2 гол хэсгээс бvрддэг юм байна. Надад contemporary art хэсэг гоц гойд таалагдав. Солонгос уран бvтээлчид чинь яасан ч мундаг юм, энэ музей бас яасан ч гое гадаад бvтээлvvдийг авчихсан юм! Нэг талын ханаа битvb толиор хийгээд тэндээ олон тавиур байрлуулаад эдгээр дээрээ зvсэн зvйлийн эмийн бодисыг тавьсан нь тун сонирхолтой санагдсан. Улаан, ягаан, эрээн, мяраан, бееренхий, гонзгой, капсултпай, капсулгvй гээд бараг энэ дэлхий дээрх бvртгэлтэй бvхий л эмийг ярзайлгаад ерчихсен байх шиг байна лээ. Харамсалтай нь зураг авж болохгvй. Гэхдээ авч болсон хэдийгээ эндээ хуваалцчихья.

Monday, February 17, 2014

Шинэков

     Шинэ ажилд ороод эхний өдрөө дууссан даруйд блог бичдэг гэжийшд. :D Гэхдээ ажил маань яг шив шинэ арай биш юм аа. Өмнөх нь гэрээс нэлээд хол болохоор багахан наашаа дөхөөд, өөр нэг салбартаа сүши зөөж байна. Урьд нь дандаа япон, тайландуудтай ажилладаг байтал энд гал тогоо орсон чинь баахан итальчууд япон хоол хийгээд зогсч байх юм. Зөөгч нь хүртэл 3 италь, 1 испань, тэгээд 2 монгол боллоо доо. 
      Элдэв бусын газраас ирсэн хүмүүстэй ажиллах сонирхолтой л юм. Япончууд аяга наашаа харах бол яг л тийм байх ёстой, нимбэг бэлдэх байснаа за коктейль хийхдээ аваад ирье дээ гээд бодож байтал ирээд тэрүүгээр чинь Пэээээ, чи нимбэгээ бэлдээгүй байна. Нимбэгээ бэлдэхгүй бол болохгүй. Нимбэгээ бэлдэцгээе гээд л сенсацины бөгөөд яс хүмүүс. Харин итальчууд бол сайхан инээд алдаад, ярьж хөөрөөд л... Тэгээд бүр өрнө, дорнын соёлын ялгаа мэдрэгдсэн юм нь япончууд зүгээр л маш эелдээр чи аягаа угаачих уу гээд асуудаг байтал эд нар өчигдөр Дарлинг, чи аягаа угаах уу? гэхэд бараг цочлоо шд. :P Дарлинг, баяртай, свитий сайхан амраарай... аая, ямар уу? 
       Эхний өдөр танилцсан хамгийн күүл хүн нь улаан нүдний шилтэй сүши тогооч байсан юм. Улаан рамтай нүдний шил нь миний өмнөхтэй ижил юм билээ. 18тай японоос гараад Америк, Германд байж байгаад Лондонд 10-аад жил болсон. Уг нь загвар зохион бүтээгч ч гэлээ, freelance хийгээд өөрийгөө тэжээх мөнгө олох ч гэр бүлтэй бол хэцүү, тэгээд хажуугаар нь сүши хийдэг гэнэ ээ. "Загвар зохион бүтээхэд чи өөртөө зориулж биш хүнд таалагдах зүйл хийдэг нь сүши хийхэд ч ялгаагүй. Тийм болохоор би дуртай" гэсэн нь хийж байгаагаа их гоё энжой болдог хүн шиг санагдсан. Бас урьд нь "Adidas"-т ажилладаг байхад өдөржин ирсэн гуталд нэг зураас нэмээд л байж байдаг, загварын урлаг үйлдвэржилт болохоороо тийм уйтгартай болдог. Харин би өөрөө бүгдийг нь нарийн хийсэн дизайн бүтээмээр байна гээд л өндөр урт үстэй, улаан шилтай күүл ах маань ярьсым даа. 
       Харин би сүшигээ зөөсөөр, тэр зуурт элдвийн хүмүүстэй ярилцаад, сонсоод сонирхоод л явж байна. 

Saturday, February 15, 2014

My Valentine

Би болохоор өчигдөр юу хийсэн бэ гэвэл .... мм өглөө эртлэн босч гэрээс 15 км алслагдсан бидний нэршиж заншсанаар Шар Хад буюу Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төв орж тэнд 2 цаг гаран ангийнхантайгаа нийлж хичээлээ уншин биднийг азын тэнгэр ивээх болтугай мөн Шинийн 15-нд муу тавьж нүгэл үйлдэх багш ховор буй за хэмээсээр шалгалтандаа орцгоосон юм.  Уг нь өглөөгүүр эрт дуусчих байх гэж бодож байсан ч гарч ирээд цагаа хартал нэгэнт үдийн хоолны цаг болсон байсан тул ТВ аниа руу утас цохин хотын төвд хоолонд орохоор болов. Надад ТВ аниа "Бага эмотоод бай!" гээд номны зурагтай хөөрхөн дөрвөлжин шаклааднуудыг өгсөн :D Бас бид хоер цаасан дээр Сара, Ламберт, өөрсдийнхөө хөргийг зурсан юм байна. Тэгээд ТВ аниа ажлынхаа зүг, харин би номын сангийн зүг тус тусын жолоогоо залав. Урьд өдөр нь номын сан орж шалгалтанд бэлдэж байхдаа түр амсхийх гээд тэнд байсан Kinshu: Autumn Brocade хэмээх нэгэн номыг эхлүүлтэл бүр хамаг зүрх сэтгэл сороод хаяцан. Тэрийгээ дуусгахгүй юмаа гэхэд ядаж талд нь оруулья гэж бодоод очсон юм. Ирэх долоо хоногт очиж дуусгана аа. Тэгээд гэртээ ирээд урьд өдөр нь бараг унтаагүй байсан тул ханатлаа унтах шив дээ. Шөнийн 2 цагт сэрсэн. Валентин дууссан байсан.

Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт яараад ч яахав, тийм ээ? Тэгээд магадгүй дараагийн, магадгүй 3 жилийн дараа, магадгүй 6 жилийн дараа, магадгүй маргааш ч хэн нэгэнд зүрхэн хэлбэртэй шаклаад өгөөд хэн нэгнээс сарнай аваад хамтдаан хаа нэгтээ оройн хоол идээд хайр дурлалаа тунхаглаад сууж байх буй за <3

P.S Өнөөдөр З.Э бид хоер Бямбаа найруулагчийн "Хүй" богино хэмжээний кино ба "Хүсэл шунал" баримтат киног нь Dreamer's Day дээр үзсэн. Өөрөө дараа нь үзэгчдийн асуултанд хариулж байсан ба тун ухаалаг хүн байна билээ. Естой л нөгөө "Сүүдэрний тань өмнө бөхийж явья" гэдэг билүү, тэрэн шиг л.....





Friday, February 14, 2014

Миний Валинчийн

Өмнөх постыг унших нь ээ, Анжа бол настр муутай, судлаач хүүхэн байна. Миний хувьд бол...,
ммм... ямар ч байсан яахав дээ, өглөө сэрэхдээ өнөөдөр ерийн биш гэж бодох гоё шдээ. би баяр, наадамд дуртай болоод юм байлгүй дээ, Валинчин гээд л энүүгээр өглөөнөөс хойш флатмейтүүддээ баяр хүргэлээ. Гадаа бороо, салхи нь болоод аймшигтай байсан ч, зориг гарган хотын төв орж "өөртэйгээ" зугаалав. Тэгж яваад салхи ихтэй болохоор дээрээсээ шүхэр мянгыг давхарласан ч өмд, гутал бүх юм норчихдог юм байна гэдэг гаргалгаа хийсэн нь өнөөдрийн оюуны ололт байж болох юм. Харин хаа ч явсан зураг, хөрөг, болбол дүрс үлдээчих санаа агуулдгийн хувьд блогтоо ийм ололттой ирлээ. Гоёж, янзалсан юмгүй, зүгээр л алхах зууртаа авсан дүрснүүдээ эвлүүлсэн юм. Та нар минь хүсвэл Лондонгийн төвөөр алхаж Валинчийлж болж байна.
Би харин галын өрөө рүүгээ бууж Cook Yourself! боллоо... :P

Валентин Малентин

Гишүүн: Л.Я.
Байрлал: Вершинина-ийн гудамж
Зорилго: Өнөөдөр хийж болох бүхнийг дээд үр дүнтэй хийж дуусгах, г.м, г.м., ...
Зүйлс: Нөүтбүк, чихэвч, гар утас, доктор Пэппэр, чихлаад, Stephen Fry-н ном

Чихлаад гэснээс Монгол хэлээр яг бананыг гадил гэдгийг мэдсээр байж бүгд банан гэж нэрлэдэг шиг үндсэн орчуулга байдаггүй билүү? Шоколад гэхээр нэг л гадаад санагдаад байна, Монголчилсон үгтэй болчих юмсан.

Зааз тэр яахав, ойрд блог энээ тэрээ бичээгүй, бүр нэг төсөөрчихсөн байтал Д.М. намайг чихдэн оруулж ирсэн явдалд баярлалаа. Чихдсэн биш ээ, урам дэм өгсөн юм л даа.

2 сарын 14. Валентины баяр.

Миний Валентин хэрхэн өнгөрсөн бэ гэвэл: өглөө 11 цагаас оройны 6 хүртэл лаборатори-д, хүнсээ цуглуулан гэртээ орж ирээд 7 цаг, цай уун, фэйсбүүк орох, мэйлээ шалгах, дуу сонсох гэх мэтчилэн суусаар 9 цаг болжээ.

Валентин Малентин ямар ч хамаа алга даа =)) явж цэвэрлэгээ, угаалга хийчихээд хичээлээ уншлаа. Тэгээд эртхэн орондоо орж Stephen Fry-аа уншина. Одоогийн байдлаар их таалагдаж байгаа. Уншиж дуусмагц сэтгэгдлээ хуваалцана аа.

Өдөр бүр гэр-судалгааны төв 2ын хооронд нааш, цааш автобусанд 30 минут явна аа. Автобусны мюзик жэм сонирхвол:

Monday, February 10, 2014

Inspiring Monday!


    Өнөөдөр "Лондонгийн тэмдэглэл"-ийн #2-ын дүр болгож нэг залуутай уулзаж яриа өрнүүлэв. Уг нь ярилцлага авах зорилготой байсан ч, нийлж яриад сайхан мөрөөдөөд үнэхээр инспирацилаг байлаа. Бидэнтэй л ижил, чацуу хэрнээ уншсан, үзсэний нөлөөгөөр ч юм уу аливааг харж байгаа өнцөг, хэлбэр нь маш сонирхолтой.
    Ирэх замдаа яриатай холбоогүй ч гэлээ улам илүү аялах хэрэгтэй юм байна гэж бодов. Хүмүүс хөгшин болоод амралтаараа аялаад байдаг ч, харамсалтай нь бүх бүтээмж нь дууссаны дараа тэр бүгдийг үзээд яах вэ? Харин яг өсвөр, залуу насандаа үүргэвчээ үүрээд, өр тавиад, зээлээд ч болов аль болох олон газраар явж, олон хүнтэй уулзаж, янз бүрийн үзэл бодол, шийдлийг таньж мэдсэнээр, дараа нь өөрийн амьдралдаа таарах, тохиох  бүхнээ өөрөөр хүртдэг болох юм шиг. Тэр явцдаа зүгээр л Парист романс мөрөөдөөд, Венецид завиар зугаалахдаа биш яг юу сонирхлыг минь татаж байна, тэр яаж явдаг юм байна гэсэн "нээлт" эрэлхийлсэн байх нь мэдээж бас чухал байх. Өнөөдрийн үг; Travel, Explore and Find YOURSELF!

     /Бас нээрэн монголдоо байхад, интернэт байхад би ер нь дажгүй. Барагтаа хоцрохгүй гэж боддог байсан, тийм л дээ. Гэхдээ л "ер" нь шүү. Яг өөрөө тэр нийгмийн амьдралд нэг өдөр ч гэсэн оролцоно гэдэг түүнээс хавь илүү юм билээ./

Африкт уулзацгаая! 

Saturday, February 8, 2014

Lazy weekend.

      Өглөөг нартай хамт угтах сайхан. Сэрээд цонхоор харвал гэгээ туссан бямба гаригийн өглөө байна... Lazy Weekend гэх кофегоо чанаад мүүддээ орох шиг болов. Урьд нь ямар ч сонголтгүй Costa-гийн кофе уудаг байсан бол өчигдөр дэлгүүр ортол Luxury Italian, Cafe Connoisseur гээд янз бүр байсан ч нэр, зураг нь үнэхээр таалагдаад энийг авчихсан. 


   Харин энэ бол өдрийн хоол. Өөрийгөө хооллох болсноор энүүхэндээ өөртөө свит кичен болж дууслаа. Бараг л өглөөдөө өнөөдөр юу хийх үү гэж бодож сэрж байна, хэхэ. Гэхдээ нэг сонин, сайхан нь би ганц нэг кг хассан байналээ, энэ нь Cook yourself! гэдэг бол хамгийн эрүүл сайхан хэв маяг гэдгийг монголд байхдаа цаг нар хамааралгүй, бас өдрийн хоолыг ер нь л гадуур иддэг байсны хувьд мэдэрч байна. Ер нь тэр зөв хооллолтын төв мөв гэдэг газар очих цагаа гэртээ хоолоо хийхдээ зориул гээд очоод хэлэхсэн.
     За харин оройн уншлагын цагаар Д.Урианхай. Ямар азаар энэ хүн үзэг барих болсон юм дээ, тийм ээ? Багад уншсан "Учрахуй, хагацахуй", сүүлд "Тэрэлжийн өдрүүд намар оройн хараацай" гээд хичнээн энгийн бөгөөд дотно. Гадныхаар бол бараг хиппи гэчихмээр юм шиг хэрнээ шүлэг, туурвилд нь түүний гүн ухаан шингэсэн байх. "Сайн сайхан хүмүүсийн гэгээн дор амьдарнам".

Энэ хөгжмийг сонсоод уншаарай, дахин дахин.
 

"Инээд шиг хуучин хүний амьдралд 
Нулимс шиг халуун байх! 
Маргааш шиг ойрхон байх! 
Магад ирэх 
Үхэл шиг 
Давтагдахгүй байх!... 
Нулимс шиг хуучин хүний амьдралд 
Мөрөөдөл шиг гэгээн байх! 
Хайргүй хүндээ ч хайр олох!... 
Харагдахгүй Бурхан, 
Мартагдахгүй гомдолдоо 
Уйлахгүй тэсэхээр цайлган байх! 
Гомдол шиг хуучин хүний амьдралд 
Харагдахгүй Бурхан шиг ил байх! 
Өнөөдрийнх шиг уйтай өдрийг 
Дахиад яасан ч тэвчихээргүй 
Тэсрэмтгий байх! 
Өчигдрийнх шиг, 
Уржигдрынх шиг 
Утгагүй тарчилгах удаан өдрөөс 
Дахиад яасан ч амьд үлдэхээргүй 
Тэрсүүд байх! 
Инээд шиг хуучин... 
Нулимс шиг хуучин... 
Гомдол шиг хуучин... 
Харагдахгүй Бурхан шиг... 
Хүний амьдралд 
"Байхгүй юм" шиг нь 
Үргэлж шинэ байх!
"Байгаа" бүгдээс нь 
Мөнхөд өөр байх!..."

Roberto Bolano

Өнөөдөр Роберто Болано хэмээх Чили зохиолчийн нэг шүлгийг уншсан нь тун их таалагдав



My Gift To You
My gift to you will be an abyss, she said,
but it will be so subtle you’ll perceive it
only after many years have passed
and you are far from Mexico and me.
You’ll find it when you need it most,
and that . won’t be
the happy ending,
but it will be an instant of emptiness and joy.
And maybe then you’ll remember me,
if only just a little

Тэрбээр роман, богино өгүүллэг, шүлэг, эссе бичдэг байсан аж. New York Times түүнийг " Цаг үеийнхээ  Латин Америк уран зохиолын  хамгийн хүчирхэг дуу хоолой" гэж тодорхойлсон байна. 

"The truth is we never stop being children, terrible children covered in sores and knotty veins and tumors and age spots, but ultimately children, in other words we never stop clinging to life because we are life."
"Nothing good ever comes of love. What comes of love is always something better."
"We’re artists too, but we do a good job hiding it, don’t we?"
"When I was done traveling, I returned convinced of one thing: we’re nothing"
"Books are finite, sexual encounters are finite, but the desire to read and to fuck is infinite; it surpasses our own deaths, our fears, our hopes for peace."

Tuesday, February 4, 2014

~Модын бичвэрээс~

Сонсогч, үзэгч, уншигчид жинхэнэ урлагийн бүтээлийн утга учрыг олох гэж зүдрэх биш, харин уг бүтээлийг хүртсэнээрээ өөрийнхөө дотор руу живэх мэт болдог шиг Д.Наранцацрал хэмээх эмэгтэйтэй уулзсаны дараа би өөрийнхөө дотор руу живчихсэн. Живэхдээ бодсон минь; Цаи Мин-Ляний бүтээлд нэвтрэх гэж оюун бодлоо зарцуулах, эсвэл абсурд үзэгдлийн зангилааг олох гэж зүдчих нь чухамдаа тархиа, цаашлаад сэтгэл зүрхээ илжрүүлэх л явц байсан мэт. Тэрхүү үйл явцын маань эцсийн үр дүн нь бүх зүйлд зөв, буруу гэсэн дүгнэлт өгөх, энэ нь л гарцаагүй үнэн гэсэн утга олох төдий байсан гэж бодохоор эмгэнэлтэй. Бухимдаж, дарамттай санагдсан бүхнийг үзэн ядах нь үнэндээ тэр бүгдтэй хийсэн тэмцэл биш, харин ч ялагдал аж. Тэгээд ч юунд ч зөв, буруу гэсэн хоёрдмол утга байдаггүй бөгөөд эргэлзээ, зөрчил үгүй болсон цагт л амьдралын амтыг бид жинхэнээсээ хүртдэг бололтой. Утгагүй гэж бодож байсан бүхэн нь утгатай болж эхлэх тэр үеэс л хүн жинхэнэ ёсоор амьдарч эхэлдэг мэт...! Халуун биш бүлээхэн, онцгой биш эгэл эмэгтэй...

Номин Мод.